Твиттер компани Оросын мэдээллийн сувгуудад хориг тавилаа

2017-10-27 Нийгэм 0

Нийгмийн сүлжээний Твиттер компани Оросын эрх баригчдын дуу хоолой болдог RT (Russia Today), Sputnik мэдээллийн сувгуудын төлбөртэй мэдээг сүлжээндээ хүлээж авахгүй байх шийдвэр гаргажээ.

Эдгээр сувгуудыг 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого хийсэн гэж Америкийн тагнуулын байгууллага дүгнэсэн юм.

Мөн тус компани Оросын дээрх сувгуудаас олсон сурталчилгааны орлогоо Твиттер компаниас гадуур хэрэгждэг сонгуулийн судалгааны төслүүдэд хандивлахаа амлажээ. 2011 оноос хойш Твиттер компани RT, Sputnik сувгуудаас нийт $1.9 саяын сурталчилгааны орлого олсон гэж тооцоолж байгаа гэнэ.

Twitter, Google, Facebook компаниуд ирэх долоо хоногт 2016 оны сонгуульд Оросоос үзүүлсэн нөлөөний асуудлаар конгресст мэдээлэл өгөх юм.

Твиттерийн авсан арга хэмжээг эсэргүүцсэн мэдэгдлийг ОХУ-ын гадаад хэргийн яам гаргажээ.

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ

Коронавирусийн халдвар батлагдсан тул СБД-ийн III хорооны 45 дугаар байрыг цагдаагийн хамгаалалтад авлаа

Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх 45 дугаар байрны оршин суугчаас коронавирусийн халд

2021-01-23

Зочид буудлуудын үйл ажиллагааг өнөөдрөөс нээжээ

Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, хумс заслын ү

2021-01-23

Төрийн шагналт, “Баян Монгол” чуулгын удирдаач Б.Ганбат таалал төгслөө

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Баян Монгол" чуулгын удирдаач Б.Ганбат 2021 оны нэгдүгэ

2021-01-23

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...