ЗУЛАЙГААРАА НИЙЛСЭН СИАМЫН ИХРИЙГ САЛГАЖЭЭ

2017-10-27 Нийгэм 0


Энэтхэгийн мэс засалчид зулайгаараа нийлсэн сиамын ихрийг салгасан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

“Бүх Энэтхэгийн Анагаахын ШУА” нийгэмлэгийн харьяа эмнэлгийн 30 эмчээс бүрдсэн баг өчигдөр 16 цагийн турш хагалгаа хийсний эцэст хоёр настай Жага, Калиа хэмээх ихэр хөвгүүдийг салгаж чадсан байна.

Хөвгүүдийн цусны судас, тархины эд эсээрээ нийлсэн байдалтай төрсөн аж. Энэ нь маш ховор тохиолдол гэнэ. Тодруулбал, ийм тохиолдол гурван сая төрөлт тутамд нэг гардаг байна.

Тус эмнэлгийн захирал Рэндип Гулериа хэлэхдээ “Хагалгаа амжилттай болсон гэж хэлэхэд арай эрт байна. Наад зах нь 18 хоног хүүхдүүдийн биеийн байдлыг ажиглах хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ

Төв талбай дээрх жагсагчид дундаас COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрлээ

Д.Сүхбаатарын талбайд жагсаж байгаа иргэдээс коронавирус илрүүлэх шинжилгээ авахад нэг сэжигтэй тохи

2021-01-25

Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь Өрхийн эрүүл мэндийн төвийн хоёр эмч зуурдаар таалал төгсжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь "Далайн Элбэрэл" өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Тойвын Агваанжамб

2021-01-25

Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 503 иргэнийг нутаг буцаажээ

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан

2021-01-25

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...