Номхон далайд таван сар хаягдсан хоёр эмэгтэйг аварчээ

2017-10-27 Нийгэм 0

                  АНУ-ын тэнгисийн цэргийнхэн Номхон далайд таван сар орчим хугацаанд хаягдаад байсан хоёр эмэгтэйг хоёр нохойных нь хамт аварч байгаа дүрс бичлэгээ өнөөдөр нийтэд үзүүлжээ. Японы арлуудаас зүүн өмнө зүгт 1,400 км зайнд хөвж явсан завин дээрээ байхад нь тэднийг аварсан байна. Женнифер Эппел, Таша Фуяба хэмээх хоёр эмэгтэй өнгөрсөн хавар Хавайн Хонолулугаас Тайти арлыг зорин хөдөлсөн ажээ. Гэвч цаг уурын таагүй байдлаас болоод тэдний завины хөдөлгүүр тавдугаар сард эвдэрсэн байна. Хавай болон Тайти арлуудын байрлал Өөрсдийн хүчээр сэлүүрдэж, ямар нэг аралд хүрэх гэж оролдсон ч нэгэнт төөрснөө мэдсэн гэнэ. Ингээд тэд аврах дохиогоо ажиллуулж эхэлсэн ч ойр хавьд нь хөлөг онгоц байхгүй тул тус болоогүй байна. Үүнээс хойш таван сар далайд хөвж явсаар өдийг хүрчээ. Азаар тэдэнд ус цэвэршүүлэгч байсан ба мөн зутан, гоймон, будаа зэрэг хүнс хангалттай байжээ. Өнгөрсөн Мягмар гарагт Тайваний загас агнуурын онгоц тэдний дохиог хүлээж авсныхаа дараа АНУ-ын эргийн харуулын хөлөгт мэдэгдсэн байна. Ингээд Лхагва гарагийн өглөөний 10:30 цагт АНУ-ын тэнгисийн цэргийн USS Ashland хөлөг завинд хүрч, хоёр эмэгтэйг нохдынх нь хамт аварсан гэнэ. Аврагдсан эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж, хооллосон байна. Ashland хөлөг дараагийн боомтод хүрэх хүртэл эмэгтэйчүүдийг хөлөг дээрээ авч явахаар болжээ.

Холбоотой мэдээ

Даваа гарагаас ТҮЦ, гар утас худалдаа болон барааны дэлгүүрүүд, цанын баазуудын үйл ажиллагааг нээх тухай хэлэлцжээ

Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын хамтарсан хуралдаан өнөөдөр болсон талаар мэдээ

2021-01-16

Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуурын дүр төрх /зураг/

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан тус аймгийн Хамгаалалтын захиргаанаас иргэдэд м

2021-01-16

“Хүүхэд нь үймүүлээд байна гэх дуудлага ирэхэд бусдын амгалан тайван байдлыг хангахыг зөвлөдөг, торгодоггүй”

Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан иргэн, хуулийн э

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...