“ТЕГ-ын даргын мэдээллийг би албан тушаалаа өгөх гэж сандарсан гэнэн зүйл гэж харахгүй”

2017-10-27 Нийгэм 0

УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа болон Ц.Нямдоржийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын өнөөдрийн чуулган дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн холбогдсон 42 сая долларын хэргийг нээлттэй ярих ёстой гэж хэлсэн.

Ерөнхийдөө хүнтэй холбоод яриад байгаа хэрэг биш, АТГ гэдэг УИХ-ын дэргэдэх байгууллага. Энэ утгаараа УИХ аливаа асуудлыг мэдэж байх ёстой. Тагнуулын Ерөнхий Газрын дарга өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ мэдээллийг би цочирдсон, айсан, албан тушаалаа өгөх гэж сандарсан ийм гэнэн зүйл гэж харахгүй байна.

Нөгөө талаас Хууль зүйн сайд гэдэг албан тушаал дээр очоод, тодорхой асуудлуудыг цэгцлэх гээд ярьж байгааг буруу гэж би бодохгүй байна.

Хамгийн гол нь тэр мэдээлэлд 42 сая долларын шахааны бизнесийн талаар ярьсан. Би Эрдэнэтээс сонгогдсон. Эрдэнэтийн иргэд ядуу, ажилгүй зовдог шалтгаан нь шахааны бизнес.

1990-ээд оноос хойш шахааны бизнес газар авсан. Би АТГ-т олон материал өгсөн байгаа. Тийм учраас Хууль зүйн сайд нь хүртэл иймэрхүү зүйлд ярьж байгаа бол энэ асуудлыг үнэн худлыг мөрдөгдөж байгаа эсэх, мөн яагаад шахааны бизнест холбогдох болсныг нь бид нар сонсох ёстой.

Хэрвээ энэ асуудал үнэн байвал гэмт хэрэгт тооцогдоно. Хууль зүйн сайд нь дээр үеийн явдал гэж яриад байж болохгүй биз дээ. Би эцэг хүний хувьд хүүхдэдээ тусалсан, миний багшийн хүүхэд байгаа юм гэж яриад байна. Тэгэхээр үүнийг шалгаж, гэм буруутай эсэхийг шүүх тогтооно.

Хууль зүйн сайдын тайлбарыг сонссон. Гэхдээ хүн болгон өөрийгөө л өмөөрнө, тэгж ч болно. Тагнуулын байгууллага энэ асуудлыг гаргаж байна гэдэг нь ноцтой асуудал. Тэр мэдээллийг сонсож байхдаа би хоёр зүйлийг бодсон. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байхад тодорхой ажлын хэсгийг нь сольж, болиулах гэж байгаа үйлдэл нь гадны нөлөө орохвий гэдэгт болгоомжилж буй мэт сэтгэгдэл төрсөн.

Нөгөө талаар мэдээллүүдийг гаргаж байгаа нь байгууллагын л асуудал. Үүнийг би дүгнэх эрхгүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хүн бүр өөрийнхөө олж авсан мэдээллийг гаргах эрх нь нээлттэй” гэсэн юм.

БИ ЭНЭ НАМЫН ТӨЛӨӨ ЯВСНААР УЛС ТӨРИЙН АЛУУРЧИН ГЭЖ ХЭЛҮҮЛЖ БАЙГАА НЬ УТГАГҮЙ

Тэрбээр мөн намын дунд үүсээд байгаа асуудлын талаар ярьсан юм. “МАХН шинэчлэлийг эхлүүлэх ёстой гэж Төрийн ордонд өмнө нь мэдээлэл хийсэн. Дараа нь МАХН-ын бага чуулганы 73 гишүүн МАХН-ын одоогийн удирдлагуудад шаардлагаа өгсөн байгаа.

Намын дүрэмд гуравны нэгийн шаардлагыг эс биелүүлбэл бага хурлыг хуралдуулна гэж заасан байдаг. Бидний хүргүүлсэн шаардлагад намын их хурлаа хийе гэх ганцхан зүйл тусгагдсан. Учир нь манай дүрэм дээр хоёр жилд нэг удаа намын их хурлыг хийнэ гэж заасан.

Намын дарга дөрвөн удаа улирч сонгогдож болно, цаашдаа улирах эрхгүй гээд дүрэмдээ заасан байгаа. Дээрээс нь гүйцэтгэх товчооны гишүүдийн дөрөвний нэгийг сольж болох ч, өөр хүмүүсийг солих эрхгүй.

Энэ бүх асуудал өнөөдөр зөрчигдөөд байгаа учраас энэ их хурлыг хийе гэсэн шаардлагыг бид тавьж байна. Энэ асуудлыг ярьсны төлөө өнөөдөр намын эгэл жирийн гишүүдийг дайрч, доромжлох, бие эрхтэнд нь халдах, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний нэрийг гутаах явдлууд гараад байна.

Уг замбараагүй үйлдлийг одоогийн намын удирдлага, ялангуяа Н.Энхбаяр даргыг хүрээлсэн, магадгүй өөрөө ч оролцсон байхыг үгүйсгэхгүй зохион байгуулалттай үйл ажиллагаанууд явж байгаа учраас үүнийг зогсоох ёстой гэдгийг намын удирдлагууд болон, гишүүддээ хандан хэлж байна.

Зогсоох ёстой шалтгаан нь Монгол Улсын үндсэн хуулиар эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлж үгээ хэлэх нээлттэй байдаг. Үүний төлөө шударга зарчмаар олонхоороо шийдэх ёстой. Түүнээс биш нэг хүн таалагдаагүй болохоор намыг бутаргаж, ХҮН нам шиг болгох гэж байна гэсэн үг биш.

Яг үнэндээ ХҮН намыг хэн бутаргасан бэ? Манай намын дэд дарга өөрөө. Хуучин намын дарга Боргил ямар ч буруугүй. Тэгэхээр үүний ард хэн байсан нь тодорхой.

Би МАХН-ыг хагалан бутаргах биш, аврахыг, 30 гэр бүлд үйлчилдэг биш, Монгол Улсын иргэдэд үйлчилдэг болгохыг, мөн энэ улсыг хөгжүүлэхийн тулд үзэл бодол, зорилгоороо нэгдэхийг хүсч байна.

Ийм л зорилгоор явж байгаа болохоос биш, би өөрийгөө бодсондоо байсан бол аль нэг нам уруу орж, албан тушаал аваад, ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд намынхныгаа ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй бойкот хийж болно шүү дээ. Гэтэл эсрэгээрээ би энэ намын төлөө явснаар улс төрийн алуурчин гэж хэлүүлж байгаа нь утгагүй.

Ер нь коммунизмийн үед төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж нутаг заах, эсвэл сэтгэцийн эмгэгтэй гээд эмнэлэгт хэвтүүлчихдэг хоёр аргаар хүнийг унагаадаг байсан. Яг л ийм байдалтай байдаг учраас бид энэ намын шинэчлэлтийг явдгаар нь явуулна гээд 73 хүн гарын үсэг зурсан.

Гэвч өдөр болгон утсаар дарамталж, гарын үсэг зурсан эсэхийг нь, хэрэв зурсан бол буцаан тат гэх мэтээр дарамталж, тэдгээр хүмүүс айдас дунд байна. Хардах эрх байж болно. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр доромжлох эрх байхгүй гэдгийг сануулъя” гэлээ.

Холбоотой мэдээ

Монгол залуус PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж 284 сая төгрөгөөр шагнууллаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 1.3 сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile Global Cha

2021-01-27

Наркологийн эмнэлэг, Ховд чиглэлийн автобусны зорчигчид, батлагдсан тохиолдлын хавьтал гээд нийт 11 хүнээс халдвар илэрчээ /01.27/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-01-27

0-3 настай хүүхдээ асарч буй эхэд сар бүр ₮50,000 олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн цэцийн дүгнэлтийг гишүүд дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэц

2021-01-27

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...