Цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгчдийн нэг жүжигчин Б.Цэцэг өөрийн орон зайдаа өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлчихдэг нэгэн. УИХ-ийн эмэгтэй гишүүдэд дунд хуруу илгээж өөрийн эсэргүүцлийг илэрхийлээд авсан тэрээр шинэ байранд гал голомтоо бадраажээ. Түүний аав хэдхэн жилийн өмнө тэнгэрийн орныг зорьсон бөгөөд хайртаа ааваа дурссан бүсгүй өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
“Анх аавын гэрээс гарахдаа 3 өрөө байр 8% даад өрх тусгаарлаж байлаа тэр үед аав минь хадаг зангидаж гал голомтыг минь бадрааж билээ. Хүү нь хичээгээд 4 өрөө байртай боллоо энэ удаад хадаг аа ааваараа бус өөрөө зангидсанд сэтгэл өмөрч байв. Эр хүнд найдаж хуруу хумсаа нууж амьдарч үзсэнгүй хэнээс ч гуйхгүй чин үнэнч хөдөлмөрөөрөө амьдралаа залгуулж явна. Зүтгээд ирсэн илүүг таньдаа харуулна” хэмээсэн байна.
0 cэтгэгдэлтэй