ТЕГ-ын дарга Б.Хурц удахгүй солигдоно. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар ноцтой мэдээлэл хийсэн. Тодруулбал, Ц.Нямдорж нь С.Зориг агсны хэрэгт улс төрийн нөхцөл байдлаас ханддаг, Хууль зүйн сайдаар томилогдох бүртээ С.Зориг агсны хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийг тараадаг, Эрдэнэтэд шахаа хийдэг, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн бүлэглэлтэй холбоотой хэмээн мэдээлсэн юм.
Харин үүний хариуд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Зул бөхийнхөө өмнө жаахан л бадамладаг. Тэр л боллоо. ТЕГ-ын даргыг би удахгүй солино. Саналаа Ерөнхий сайдад хүргүүлчихсэн. Б.Хурцыг би жилийн өмнө л ажлаа өг гэсэн. Өгөөгүй. Одоо солино” гэсэн юм. Мөн тэрбээр ЦЕГ-ын даргыг цагийн дотор солино гэж хэлээд ЦЕГ-ын дарга 30 минутын дотор солигдсон. Тэгэхээр ТЕГ-ын дарга тун удахгүй солигдоно. Харин оронд нь ямар хүн очих нь олны анхаарлыг ихэд татаж байна.
Хэвлэлээр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан А.Дулаанжаргал, ТЕГ-ын дарга асан Р.Болд, ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх, Батлан хамгаалах яаманд удирдах албан тушаал хашиж байсан н.Сайнбаяр нарын нэр яригдаж байгаа тухай бичжээ.
Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр хүмүүс дотроос буюу Б.Энхсүх томилогдоно гэв.
Б.Энхсүх нь одоо ТЕГ-ын дэд даргаар ажиллаж буй.
Түүний намтрыг хүргэвэл,
1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй.
2001-2013 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга,
2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга,
2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга,
2016 оны наймдугаар сарын 24-нөөс ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй