Б.Хурц: Ц.Нямдорж сайдыг гадаадын тагнуултай холбоотой гэсэн 42 хуудас материал тухайн үед алдагдсан юм шиг байсан

2017-10-30 Ярилцлага 0

                                                                                            Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сүүлийн үед С.Зоригийн хэргийн талаар нилээд ярьж байна. Тиймээс энэ хэрэгтэй холбоотой зарим мэдээллийг иргэдэд өгөх нь зөв гэж үзлээ.

С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэхээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараалаа. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан. Тухайлба, хамгийн сүүлд 2015 онд УЕП, АТГ, ТЕГ, АТГ гэсэн ажлын хэсэг байгуулагдсан. Ингэж ажлын хэсгийг үймүүлдэг, ажлыг явуулахгүй талаас нь хөөцөлддөг энэ хүнийг ямар санаа зорилготойг нь мэдэхгүй юм.Уг нь ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах аюулгүй байдлын зөвлөмж байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж гуай ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан байдаг. 32 албан хаагчийг ч сольсон. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой юм.

Ц.Нямдорж гуай болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар шууд оролдож эхэлдэг. Энэ хүн өөрөө болон УИХ-ын бусда гишүүдээр хууль санаачлуулж, өргөн барьдаг. Өөрөө ч хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна. Энэ хүний үед “Эрдэнэт”-ийн асуудлаар Дорлигжав 800 гаруй мянган ам.долларын хэрэгт холбогдож байхад Ц.Нямдорж гэж хүн хуулийн байгууллагад нөлөөлж, хэрэг замхарч алга болсон. Ийм төрлийн хэрэг олон гарч байсныг ард түмэн мэдэж байгаа.

Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Тэр Алтанхуяг, Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, телевизтэй, сайттай. Энэ бүлэглэл ‘Эрдэнэт’ үйлдвэртэй холбоотой маш их бизнес хийдэг. Баримтууд бий.

ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадь: С.Зоригийн хэргийн талаар ард түмэн багагүй мэдээлэлтэй гэж бодож байна. Гэхдээ сүүлийн үед уг хэргийн гүйцэтгэгчид холбогдох хэрэг шийдэгдсэнээс хойш хэвлэл мэдээлэл болоод ард түмний дунд “энэхүү хэрэг нь зохиомол, хүнийг гүтгэж хэлмэгдүүлсэн хэрэг болсон” гэх худал мэдээлэл газар авснаас хойш үнэн бодит мэдээллийг өгч байна. Хэрэгт холбогдсон материалыг прокурорын байгууллага давхар хянаж шалгаад, хэрэв гэм буруутай этгээд хэрэг хийсэн нь баримтаар тогтоогдсон бол хянан хэлэлцүүлгээр шүүхэд шилжүүлдэг. Шүүх нь шүүн хэлэлцээд нотлох баримтын өмнө шийдвэр гаргадаг. Гэтэл нотлох баримтаар хэрэг нь тогтоогдчихсон байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад буй “хэлмэгдсэн хэрэг” биш гэдгийг залруулж хэлэхийг хүсэж байна.

Үүний дараа ТЕГ-ын дарга Б.Хурц сэтгүүлчдийн зарим асуултад хариулав.

-Ц.Нямдоржтой холбоотой “гадаадын тагнуул” гэсэн 42 хуудас материал ТЕГ-аас алдагдаж байсан гэдэг. Энэ үнэн үү?

-Ц.Нямдорж гэж хүний тагнуулын холбоотой асуудал гадны тусгай албатай холбоотой байсан уу үгүй гэдэг асуудал байсан. Генерал Баатар өөрөө гомдол гаргаж байхан удаатай. Манай байгууллагын ажлын хэсэг үүнийг шалгасан. Энэ хэргийг одоо одоо нууцлалын зэргээс гаргах цаг нь болсон. Ер нь тагнуултай холбоотойгоор гаднын албад мэдээлэл зөөсөн, дамжуулсан зэрэг хэргээр нэвтрүүлэг, баримтат кино хийж, өөр төрийн өндөр албан хаагчдад үзүүлж, гаднын тусгай алба хаагчдаас сэрэмжлүүлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Харин тэр 42 хуудас материал тэр үед алдагдсан юм шиг байгаа юм.

-Өндөр албан тушаалтай хоёр хүн бие биенээ тагнасан чагнасан хэргийн талаар тайлбар өгөөч?

-У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа өөрийнх нь амь насанд халдах гээд байх шиг байна гэсэн гомдлыг манайд ирүүлсэн. Бид шалгаад тодорхой хүн дагасан гэдгийг тогтоогоод цагдаа, АТГ-т өгсөн.t=”” width=”500″ height=”422″ />

Холбоотой мэдээ

Г.Амартүвшин: “Намайг харлуулж мөнгөө үрэхийн оронд зээлийн хүүгээ бууруул” гэж хэлмээр байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр банкны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын

2021-01-25

Монгол залуу коронавирусын халдвар тусч, түүнийгээ сармис идэж, унтаж амарснаар эдгээсэн байна

Франц Улсад амьдардаг Г.Хүрэл-Эрдэнэ коронавирусийн халдвар авч, эм уулгүйгээр эдгээсэн талаараа ERG

2021-01-18

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа. -Монгол Улсын үндсэн хуульд нэм

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...