Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийг нь гүтгэсэн хэмээлээ

2017-10-30 Нийгэм 0

Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг томилсон Улсын Их Хурлын тогтоолд хэсэгчлэн хорьж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг дэмжээгүй.

Дэмжихгүй болсон шалтгаанаа УИХ-ын даргад илгээсэн албан бичигт “Монгол Улсын уул уурхайн салбарын орлогыг ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр хүртдэг нь тодорхой болсон хэмээгээд Ч.Хүрэлбаатарыг эдгээр 30 гэр бүлийн төлөөлөл” гэж үзсэн байв.

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ашигт малтмал, газрын тосны газар хандан лавлагаа гаргуулжээ.


Уг албан бичигт Ч.Хүрэлбаатар болон түүний төрсөн ах Ч.Ганболд, Ч.Гансүх, Ч.Гантулга нарын нэр дээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй болохыг нотолсон байна.

Өөрийг нь “30 гэр бүл”-ийн гишүүн хэмээснийг тэрбээр гүтгэлэг хэмээн үзэж, шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсанаа өчигдөр орой твийтер хуудсаараа дамжуулан илэрхийлээд, АМГХГ-аас гаргасан албан бичгийг нийтэлсэн байв.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Маргаашнаас цанын бааз, ТҮЦ, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүрүүдийг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаар

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...