КАТАЛОНИЧУУД САНАЛ ЗӨРӨЛДӨӨНТЭЙ БАЙНА

2017-10-30 Нийгэм 0

БАРСЕЛОНА. /Ройтерс/. Каталони мужийг Испанийн харьяанд хэвээр үлдээхийг хүсэж буй хэдэн зуун мянган хүн ням гарагт буюу өчигдөр мужийн төв Барселона хотод жагсаал хийжээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, уг жагсаалд 300 мянга орчим хүн оролцсон бөгөөд тэд Испанийн төрийн далбааг намируулж, төрийн дууллыг дуулж байв.

Жагсаалд оролцогч нэгэн эмэгтэй “Каталони бол Испанийн нэг хэсэг гэдгийг харуулахын тулд би энд ирлээ. Испанийн төв Засгийн газар Каталони мужийн өөртөө засах эрхийг аргагүйн эрхэнд түдгэлзүүлсэн. Каталонийн байдлыг тогтвортой болгохын тулд үүнээс өөр сонголт байхгүй байлаа” гэж ярьжээ.

Испанийн зүүн хойд нутгийн хамгийн баян чинээлэг мужуудын нэг болох Каталонийн парламент өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тусгаар тогтнолоо дангаар тунхагласан билээ.

Үүнтэй холбогдуулан Испанийн Засгийн газар Каталонийн салан тусгаарлах үзэлт удирдагч Карлес Пьигдемоныг огцруулж, мужийн парламентыг тарааж, өөртөө засах эрхийг нь түдгэлзүүлээд байгаа юм.

Испанийн Засгийн газар болон Каталони хоорондын зөрчилдөөн нь тус мужийн эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлж болзошгүй гэж каталоничууд санаа зовж байна.

Өчигдөр явуулсан санал асуулгад оролцсон 1000 гаруй хүний 42.5 хувь нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол 43.4 хувь нь эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ

Хөл хориог урт хугацаанд биш богино, олон дахин тогтоох нь үр дүнтэй

Судлаачдын бүлгээс цар тахлын үед хөл хориог ямар хугацаанд тогтоох нь тархалтыг бууруулахад илүү үр

2021-01-15

2021 он коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд үе байхыг ДЭМБ-аас анхааруулжээ

Мутацид орсон шинэ хувилбарыг Норвегийн эрдэмтэд судалжээ. Тус судалгааны үр дүнг ЭМЯ-ны ахлах шинжэ

2021-01-15

Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусын оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тог

2021-01-15

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...