Өмнөд Солонгос, Япон улсууд цөмийн зэвсэгтэй болохыг сонирхож байна

2017-10-30 Нийгэм 0

 

Хойд Солонгосын цөмийн аюулаас үүдэлтэйгээр Өмнөд Солонгос, Япон улсууд өөрийн цөмийн зэвсэгтэй болохыг сонирхож байгаа нь гарцаагүй гэж Америкийн ахмад дипломатч Хенри Киссинжер ярьжээ.

Тэрээ Нью Йорк Таймс сонинд ярихдаа “Хэрвээ Хойд Солонгос цөмийн зэвсгээр хөөцөлдсөөр байх юм бол Азийн бусад улсуудад ч нөлөөлөх ёстой” гэсэн байна.

“Энэ дэлхий дээр Хойд Солонгос ганцаараа цөмийн зэвсэгтэй Солонгос улс байж таарахгүй, Өмнөд Солонгос нь ч бас барьцана. Ингэвэл Япон улс зүгээр суух аргагүй болно” гэж ахмад дипломатч ярьжээ.

Хэрвээ Хойд Солонгос АНУ-д аюул учруулж эхэлбэл Трамп түншүүдээ хамгаалахаас татгалзах магадлалтай гэж Өмнөд Солонгос, Японы холбоотнууд нь болгоомжилж байгааг сонинд мөн бичсэн байна.

Өмнөд Солонгосын хувьд хүн амын 60 хувь нь өөрийн улсыг цөмийн зэвсэгтэй болохыг дэмжиж байгаа нь судалгаанаас харагдсан.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ саяхан дэлхийн хоёрдугаар дайны дараа батлагдсан үндсэн хуулиа өөрчилж, Хойд Солонгосоос өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй болохын тулд парламентийн доод танхимд гуравны хоёроос илүү тооны суудалтай болоод байгаа.

Хэдийгээр Японы олон нийт цөмийн зэвсэгтэй болохыг дэмжихгүй байгаа ч хэрвээ хоёр Солонгос зэвсэгтэй болвол санаа бодол нь өөрчлөгдөнө гэж үзэж байгаа юм.

Хенри Киссинжер бол АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон, Жеральд Форд нарын үед үндэсний аюулгүй байдлын зөвлөх, төрийн нарийн бичгийн дарга асан, хүйтэн дайны үеийн гол стратегич нарын нэг байсан хүн ажээ.

Холбоотой мэдээ

Хөл хориог урт хугацаанд биш богино, олон дахин тогтоох нь үр дүнтэй

Судлаачдын бүлгээс цар тахлын үед хөл хориог ямар хугацаанд тогтоох нь тархалтыг бууруулахад илүү үр

2021-01-15

2021 он коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд үе байхыг ДЭМБ-аас анхааруулжээ

Мутацид орсон шинэ хувилбарыг Норвегийн эрдэмтэд судалжээ. Тус судалгааны үр дүнг ЭМЯ-ны ахлах шинжэ

2021-01-15

Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусын оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тог

2021-01-15

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...