Ийм гутамшигтай осол уулчдын түүхэнд гарч байгаагүй

2017-10-30 Нийгэм 0

 

Отгонтэнгэр хайрханд золгүй байдлаар амиа алдсан уулчдын ослын талаар Засгийн газрын гишүүд уулчидтай өнөөдөр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Ө.Энхтүвшин: Ослоос эсэн мэнд үлдсэн уулчдын бие сайжирч байна

Өнөөдөр бид уулын аялал, авиралтын талаар зөвлөлдөж ярилцах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Шадар сайдын ажлын албаны Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, МХЕГ, Стандартчилал, хэмжил зүйн төв, Монголын уулчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Тулга, уулчдын 20 гаруй холбооны төлөөлөл ирсэн байна. Уулчдыг төлөөлж Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш нар мөн оролцож байна.

Ослоос эсэн мэнд үлдсэн уулчдын бие сайжирч байна. Тэдний маань хувьд сэтгэлзүйн хувьд их хүнд байгаа. Эмнэлэгийн шаардлагатай тусламж авсан. Өнөөдрийн уулзалтад мэдээж тэд оролцох боломжгүй.

Өнөөдөр бид энд ямар байгууллага ууланд авирах зөвшөөрөл өгөх юм, сонирхогчид хаана, ямар өндөртэй ууланд гарах вэ, зөвшөөрлийг хэн, яаж олгохов зэрэг асуудлаар санал солилцоно.

Энэ удаагийн осол яг юу болсон талаар тухай бүрт нь бид мэдээлж байсан.

Осол болсон анхны дуудлага аравдугаар сарын 22-ны өдрийн 14.33 цагт ирсэн. 17 иргэнийг цогцсыг сүүлийн байдлаар аравдугаар сарын 25-нд Улаанбаатарт тээвэрлэн авчирсан. Онцгой комисс 7 удаа мэдээлэл өгсөн.

Эрэн хайх ажиллагаанд 300 шахам хүн, 30 техник, 2 нисдэг тэрэгтэйгээр ажилласан.

Цаашид уулчдын холбоодод хяналт тавих, даатгалд хамруулах чиглэлд төр, хувийн хэвшлүүд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг сайн явуулах нь чухал байгааг харлаа. Энэ мэт хэд хэдэн бүлэг асуудал байна. Ямар нэгэн байдлаар зөвлөлдөх уулзалтыг урьдаас бэлтгэсэн зүйлс байхгүй. Цаашид бид яах вэ гэдэг дээр уулчид, төрийн байгууллага, та бүхний саналыг сонсохыг хүсч байна.

Осол болсны дараа дараа Засгийн газрын хуралдаанаар 17 уулчин амиа алдсан асуудлыг хэлэлцэж, ууланд авирахыг зохицуулсан дүрэм, журам боловсруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарт үүрэг болгосон.

Н.Алтанхуяг: Өндөр оргилд авирахыг хориглох биш хөгжүүлэх шаардлагатай

-Манай клубээс нэг хүн амь эрсэдсэн. Дөнгөж сая хөдөөлүүлээд ирлээ. Уулчид маань Онцгой байдлын газартай хамтарч ажиллах шаардлагатай байна. Өндөр оргилд авирахыг хориглох биш хөгжүүлэх шаардлагатай. Уулын хормойд Онцгой байдлын аврагч байршуулах, хөтөч байрлуулах гэх мэт үйлчилгээг төлбөртэй байдлаар зохицуулж болно. Ингэхгүй бол ямар нэг эрсдэл гарлаа гэхэд Улаанбаатараас ирэх гэсээр байтал цаг алддаг. Миний саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд анхааралдаа авах байх гэж найдаж байна.

 

Н.Цэрэнбат: Журмын дагуу аялал хийхийг дэмжинэ

-Ууланд авирахыг хориглох биш хууль, журмын дагуу аялал хийхийг дэмжинэ. Гарч байгаа журмаа мөрдөх, хариуцлага тооцох асуудалд нэгдсэн ойлголттой болмоор байна. Журам, зааврыг өндөр уулын бүс, дундын бүс гэсэн хоёр ангиллаар гаргах төлөвлөгөөтэй байгаа.

Ц.Цогзолмаа: Уулын спорт бол аялал жуулчлалын нэг том бүтээгдэхүүн

-Уулын спорт бол аялал жуулчлалын нэг том бүтээгдэхүүн. Нөгөө талаас ард түмэн энэ спортоор хичээллэж байгаа тул манай яам мэргэжлийн түвшинд ажиллаж, олон талаас нь харж асуудлыг шийднэ.

Ж.Баянцагаан: Монголд мэргэжлийн уулчин байхгүй

-Би уулын спортоор хичээллээд 50 жил болсон хүн. Өнгөрсөн хугацаанд ийм харамсалтай, бас гутамшигтай тохиолдол гарч байсангүй. Монгол Улсад мэргэжлийн уулчин байхгүй, мэргэшсэн боловсролтой уулчид байдаг. Манайд уулын сургууль байхгүй. Угтаа бол ОХУ-д гурван жил суралцаад, хоёр жил дадлага хийж байж уулчин гэдэг мэргэжил эзэмшдэг. Ууланд явж байгаа хүмүүсийг бүртгэлжүүлэх, захиа даалгавар өгөх асуудал дутмаг байжээ. Баян хүн нэг шуурганд, баатар хүн нэг суманд гэдэг шиг Аварга уулчин нэг ангал руу… гэдэг үгийг санах хэрэгтэй. Мөн ууланд авиралтыг төлбөртэй болгож, татварын системд нэвтрүүлэх талаас нь хэд хэдэн удаа оролдож үзсэн. Сангийн яаманд очоод гацдаг.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Холбоотой мэдээ

Монгол залуус PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж 284 сая төгрөгөөр шагнууллаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 1.3 сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile Global Cha

2021-01-27

Наркологийн эмнэлэг, Ховд чиглэлийн автобусны зорчигчид, батлагдсан тохиолдлын хавьтал гээд нийт 11 хүнээс халдвар илэрчээ /01.27/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-01-27

0-3 настай хүүхдээ асарч буй эхэд сар бүр ₮50,000 олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн цэцийн дүгнэлтийг гишүүд дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэц

2021-01-27

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...