В.ПУТИНЫГ “ХӨНӨӨХ ГЭЖ БАЙСАН” ЗАЛУУ ШАРХДАЖ, ЭХНЭР НЬ АМЬ ҮРЭГДЖЭЭ

2017-10-31 Нийгэм 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “хөнөөх гэж байсан” гэж буруутгагдаж байсан чечень залуу Украины нийслэл Киев хотоос холгүй орших газарт халдлагад өртөн шархадсан бол түүний эхнэр нь амиа алдсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээлжээ.

Украины ДХЯ-ны зөвлөх Антон Еращенко өнөө өглөө мэдэгдэл хийхдээ “Даваа гарагт автомашин руу нь үл таних этгээдүүд гал нээснээр Адам Осмаев шархдаж, эхнэр нь амь үрэгдлээ” гэжээ.

А.Осмаев бол Ерөнхийлөгч В.Путиныг хөнөөхөөр хуйвалдаж байсан лалынхны нэг гэж Оросын албаны хүмүүс 2012 онд мэдэгдэж, түүнийг шилжүүлэн өгөхийг Украинаас хүссэн ч Киев татгалзаж байжээ.

2017 оны зургадугаар сард А.Осмаевыг Киев хотод явж байхад нь мөн хөнөөхийг завдаж байсан байна. Халдсан этгээдийг А.Осмаевын эхнэр нь буудан шархдуулж байжээ.

Энэ хос нь Украинд нэлээд нэр хүндтэй хүмүүс аж. Тэд Донбассын бүсэд Оросын талыг баримтлагчдын эсрэг Украины армийн явуулсан ажиллагаанд сайн дураараа оролцож байсан гэнэ.

Даваа гарагт болсон халдлагын хариуцлагыг одоогоор хэн нэгэн, ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байна.

Киев хотын ойролцоо Украины хууль тогтоогч Игорь Мосийчук дэлбэрэлтэд өртөн шархадснаас нэг долоо хоног хүрэхгүй хугацааны дараа энэ хэрэг боллоо. А.Осмаевын эхнэр нь И.Мосийчукийн зөвлөхөөр ажиллаж байсан гэнэ.

Киев хотод сүүлийн жилүүдэд нөлөө бүхий улс төрчид болон сэтгүүлчдийг онилсон халдлага, дэлбэрэлт үйлдэх нь нэмэгдсээр байна.

Холбоотой мэдээ

Эх, үр хоёрыг зөөвөрлөхдөө алдаа гаргасан эмч уучлалт гуйлаа

Коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон амаржсан эхийг Өргөө амаржих газраас өчигдөр ХӨСҮТ рү

2021-01-20

Ерөнхий сайд албан тушаалтнуудад хариуцлага тооцох болсноо 19:00 цагаас мэдээлнэ

Эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй байдалтай холбоотой асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж ба

2021-01-20

“Эгчийг маань нүцгэн машинд суулгаж авч явахаас гадна ХӨСҮТ гадаах шатаараа дөрвөн давхар хүртэл алхуулсан”

"Өргөө" амаржих газар төрсөн эхээс коронавирусийн халдвар илэрсэн шалтгаанаар өчигдөр түүнийг ХӨСҮТ

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...