“Хүнсний ногооны үнэ буурах төлөвтэй”

2017-10-31 Нийгэм 0

                  “Барс” худалдааны төвд хүнс­ний ногоо, тэр дундаа иргэд өргөн хэрэглэдэг төмс, лууван, байцаа, манжингийн үнэ тогтвортой байна. Худалдагчид “Хүнсний ногооны үнэ тэр болгон өсөж буураад байдаггүй. Хааяа 50-80 төгрөгөөр нэмэгдэх тохиолдол бий. Тухайн ченж эсвэл худалдагчаас хамааран үнэ өөрчлөгддөг. Өнгөрсөн жилийг бодоход хүнсний ногооны үнэ нэмэгдсэн. Гэхдээ энэ долоо хоногоос хямдарч байна” гэлээ. Иргэн Цэцэгжаргал “Төмс худалдан авлаа. Төмс, манжин, байцааны үнэ тогтвортой, харин луувангийн үнэ буурчээ. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад төмсний үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн гэдэг чинь боломжийн үзүүлэлт” гэсэн юм.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дахь “Хаc” худал­дааны төвд зарж буй хүнсний ногооны үнийг “Барс” худалдааны төвийнхтэй харьцуулахад лууван 350, төмс, байцаа, манжин тус бүр 100 төгрөгийн илүү үнэтэй байв. Худалдагчийн хэлснээр хүнсний ногооны үнэ цаашид хямдрах тө­лөвтэй гэнэ. Хүйтний улирал эхлэхээр иргэд хүнсний ногоо худалдан авах нь эрс багасдаг тул үнэ буурдаг аж. Тус захаас ногоо худалдан авч байсан иргэн Нандинбилэг “Энэ жил төмс, манжин, байцааны үнэ тогтвортой байна. Харин луувангийн үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ” хэмээлээ. “Барс” болон “Хас” худалдааны төвд зарж буй хүнсний ногооны үнэ ханшийг графикт харууллаа.

Холбоотой мэдээ

Зочид буудлуудын үйл ажиллагааг өнөөдрөөс нээжээ

Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, хумс заслын ү

2021-01-23

Төрийн шагналт, “Баян Монгол” чуулгын удирдаач Б.Ганбат таалал төгслөө

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Баян Монгол" чуулгын удирдаач Б.Ганбат 2021 оны нэгдүгэ

2021-01-23

Онгоцонд төрсөн ихэр охид зургаан сартай болжээ

2020 оны долоодугаар сарын 9-ний өдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцонд ихэр

2021-01-23

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...