Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж байсан 27 уулчны 17 нь амь эрсэдсэн харамсалтай явдал тохиогоод байгаа юм. Энэхүү ослын тухай мэдээлэл нь уулчдын түүхэнд гарсан томоохон ослын нэгт тооцогдож, олон орны анхаарлыг татаад байгаа. Үүнээс үүдэн дэлхийн улс орнуудын мэргэжлийн уулчид Отгонтэнгэр хайрханыг сонирхож байгаа аж. Уулчдын сонирхлыг татах ганц зүйл нь эрсдэлтэй, амиа зольсон авиралт байдаг гэнэ. Энэ тухай уулын спортын мэргэжлийн хэвлэлүүд онцлоод эхэлжээ. Уулчид эхнээсээ манай орныг зорих нислэгийн тийзээ захиалж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байна.
Отгонтэнгэр уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай билээ.
0 cэтгэгдэлтэй