Д.Сумъяабазар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа

2017-11-03 Нийгэм 0

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд Д.Сумъяабазар өчигдөр /2017.11.02/ БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзаж, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар Хятадын Коммунист Намын 19 дүгээр Их хурал амжилттай болж өнгөрсөнд баяр хүргээд, Хятад Улстай уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талаас улс төрийн нэгдсэн ойлголцолд хүрч ажиллах нь чухал гэдгийг цохон тэмдэглэв.

Элчин сайд Шин Хаймин “Хятадын Коммунист Намын 19 дүгээр Их Хурал”-ын талаар товч мэдээлэл өгөн, БНХАУ-ын дарга Си Жинпин Монгол Улстай хөгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч чухалчлан авч үзэж, тасралтгүй хөгжүүлэх болно гэснийг дамжуулав. Мөн хамтран хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцаж хоёр тал холбогдох арга хэмжээ авч, шийдвэрлэн, хамтран ажиллахаар санал солилцлоо.

Тухайлбал, зэсийн баяжмал боловсруулах, нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр гэх мэтээр боловсруулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын төслүүд болон Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос Гашуунсухайт чиглэлийн 239 км авто зам дээр үүсээд буй нүүрс тээвэрлэгч том оврын авто машины түгжрэл зэрэг асуудлуудыг харилцан ашигтайгаар хамтран шийдвэрлэхээр ярилцсан юм. Элчин сайд Шин Хаймин холбогдох хүмүүст уламжилж, арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэв.

Эх сурвалж: УУХҮЯ

Холбоотой мэдээ

НӨАТ: Гурван сая төгрөгийн 28, таван сая төгрөгийн 2 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний

2021-01-24

Д.Наранзул: Үсчин, гоо сайхан болон томоохон захуудын үйл ажиллагааг нээсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, дэд захирал Д.Наранзул коронавируст халдвараас сэргийлэ

2021-01-24

Ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, маргааш өдөр

2021-01-24

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...