Ганц бие ээжийн амьдрал

2017-11-05 Нийгэм 0

 

2014 захиандаа нэгэн залуутай үерхээд хүүхэдтэй болсноо хэлтэл хүлээн зөвшөөрөөгүй гээд яваад өгвөө хүүгээр төрүүлээд удаагүй байтал ээж маань хорвоог орхиод хүүтэйгээ 2лаа хаашаа байшиндаа үлдэж амьдрах болсон. Хаяад явсан нөхөр аль хэдийнээ өөр бүсгүйтэй болсон бүр хуримаа хийх гэж байгаа тухай гунигтайхан бичиж байсан юм.

Санаандгүй файсыг нь үзтэл сэтгэл пал гээд л харанхуйлаад явчлаа. Би гэдэг хүн дээд боловсролчгүй 27 настай цаашид эцэггүй хүүхэдтэй амьдрал бүрхэг мэт гээд л санаж байгаа уншигч байдаг болов уу.
Тухайн үед намайг дэмжиж маш их хүмүүс сэтгэгдэл бичсэн байсан ба тэр дунд ганц 2 л өдий насалчихаад дээд боловсролч байхгүй олигтой хийсэн ажилгүй юугаа хийж явсан юм гэж шүүмжлэх, эцэггүй хүүхэдтэй байж яах гэж гаргасан юм гэх сэтгэдэл байсан. Би хүлээн зөвшөөрнөө. Үнэхээр үнэн байсан.

Гэхдээ амьдрал үнэхээр баялаг юм. Хүүгээ 3 сартай байхад нь ээжийгээ алдаад тэнгэр нөмрөх мэт санагдаж зурагных нь өмнө зул асаалттай маанийн дуу хангинаж байхад би хүүгээ хөхүүлээд л өнчин нулимстай 2лахнаа айж ичиж шөнө ч унтаж чадахгүй үүр цайхаар унтдаг бараг 3 сар үргэлжилж билээ. Тэр үеэ бодохоор одоо ч зүрх зүсэгдэж байна. Дараа нь хүүгээ 8 сартайд нь цэцэрлэгт өгөөд өөрөө ёстой олдсон гэх бүх ажлыг хийсээн зөөгч, худалдагч гээд л бараг ачигч хийгээгүй ээ.

Гэхдээ гэртээ бараг ачигч болж байгаам чинь нүүрс түлээгээ зөөнө гээд л гадаа гарч эр гэрт орж эм болсоор хүү маань ч томроод л би ч ажлаа хийгээд л. Нэг өдөр зөөгч хийж байсан цайны газар маань ажилахаа байгаад би гэдэг хүн юу хийхээ мэдэхгүй яөхаа мэдэхгүй болоод за ямарч байсан анкет бөглөнөө гээд бас болоогүй ээ томоохон газруудаар бөглөж эхэлвээ өөрөө дээд боловсролгүй байсан болохоор касс нярав гэх ажлын байранд үзэж байв.

2 сар гаран бөглөж нэгээс нь ч хариу ирүүлсэнгүй. Бараг шантраад байж байтал хамгийн сүүлийн газраас 2 дахь шатны шалгаруулалтанд тэнцлээ кассын ажлын байрны ярилцлага авна гэж дуудлаа. Би ч бөөн баяр очтол шалгалт аваад дээр нь ярилцлага авлаа (нилээн том газар хүн бүрийн мэддэг компани учраас нэрийг нь бичихгүй байя).

3, 4 хоногийн дараа хариу гарч тэнцсэн мэдээгээ аваад маш их баярлаж билээ. Хамгийн ихээр баярласан мөчүүдийн маань нэг байх. За тэгээд маш том газар олон хамт олонтой орж ажиллаад л сайхан санагдаж байв. Тэгэж явсаар удалгүй 4 сарын дараа гэхэд тушаал дэвшээд оффис ажилчдын эгнээнд орсон доо. Би маш их зүтгэж хичээж, өөртөө сайхан газар орж хагас бүтэн сайнд амардаг ажил хийнээ гэж зорилго тавьсан маань биелсэн.

3 жилийн өмнө хаяад явсан хүнээ сэм сэм хүлээн хүүгээ тэврэд л амьдрал мэдэхгүй улаан нялзрай бүсгүй явсан бол одоо хүчирхэг өөртөө итгэлтэй бүсгүй болсон. Нөгөө хүнээ бол бүр мөсөн мартсан одоо хүүхэдтэй болсон уу хүнтэй суусан уу надад хамаагүй зөрөөд өнгөрөх зүгээр л нэг залуу шиг нэг ёсондоо уучилсан.
Одоо улам сайхан амьдарч улам дээшлэхийн тулд өдөр бүр хичээдэг. Өдөр бүр өөрийгөө зоригжуулж амьдрдаг шүү. Би хэзээ ч өөрийгөө ганц бие ээж болно гэж төсөөлж байсангүй өмнө нь үргэлж л найз залуутай хосоороо байдаг ганц бие ээж аавын амьдрал ямар байдгийг юугаа ч мэддэггүй байлаа. Одоо харин өөрөө тийм болсон ч хэзээ ч харамсдаггүй. Яахав зауучууд намайг эхэндээ шохоорхсон харцаар харж утас дугаар авах гээд л өдөж хоргоодогоо сүүлдээ хүүхэдтэй гэдгийг сонсоод нэг унтчих юм шиг зан гаргадаг тэд нарын нэгтэй ч унтаагүй. Үнэ цэнэ алдаагүй л яваа.

Яахав энэ хэдэн жилд физилогийн асуудал хурц байна л даа. Хүнтэй ойртоогүй удаж байнаа. Гэхдээ би ойртоогүй гээд хамаагүй хүнтэй дотно харьцаа үүсгэхийг хүсэхгүй байгаа. Цашдаа сайн хань гарч ирнэ гэдэгт улам л итгэлгүй болж байх шиг санагддаг. Гэхдээ буруу зөвийг мэдэхгүй юм.

Хүн харахад амьдрал үзээгүй зовлон мэдэхгүй юм шиг царайтай ч миний туулсан зовлон шаналал үнэхээр их байсан юм билээ. Одоо бодохнээ. Үүгээрээ ганц бие ээж нар монголоор л дүүрэн эцэггүй хүүхдээ бонус шээс ч гэнэ үү янз бүрээр л доромжилдог хүмүүсийн үгийг битгий тоогоорой чиний амьдралыг зүгээр л хөндлөнгөөс гэдсээ маажингаа коммэнт бичиж байгаа хүн шүүхгүй дүгнэхгүй шүү гээд адилхан зовлонтой хүмүүстэй хэлчвэл буруутдаг болвуу.

Өнөөдөр би хүүгээ төрүүлээгүй байсан бол энэ их хат тэвчээр энэ их ухааныг олж чадахгүй 30 хүрэх байсан юм шиг санагддаг. Ээж аав нөхөргүй над шиг хүүтэйгээ 2лхнаа амьдралтай тэмцэж яваа хүмүүс хир их байдгийг мэдэхгүй гэхдээ элэг бүтэн сайн сайхан амьдралтай байж зовж байна хэцүү байна гэдэг хүмүүс зовлонг захаас нь ч амсагүй л яваа байх. Тиймээс амьдралдаа алдсан ч жаргалаа хөтлөөд яваа залуучуудыгаа бага зэмлээрэй гэсэндээ бичсэн юм шүү.

Хүүхэдтэй хүнтэй суух гээд ад үзээд яваа бол хүний хүнийг өөрийн юм шиг хайрлавал эргээд чамд алт эрдэнээс илүү ач буянаа харамгүй үзүүлнэ гэдэгт би итгэдэг. За та бүхэн цаг заваа хомслон уншсанд баярлалаа. Ёстой нэг энд тэндээс түүсэн юм шиг бичсэн бол уучлаарай. Одоо хүүтэйгээ сайхан банштай шөл хийж иднээ. Амьдрал баяаан хүмүүсээ бүгдэд нь аз жаргал хүсий…

 

Холбоотой мэдээ

Батлагдсан тохиолдлын хавьтал болох нийт ЕСӨН хүнээс халдвар илэрчээ /01.18/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-01-18

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...