Дотноссон эрчүүдээ алдрын тавцан руу хөтөлдөг ШУЛАМ АМАТТИ

2017-11-06 Нийгэм 0

 

Хэзээний л эрлийз бүсгүйчүүдэд талтай гэгддэг Женко Баттулга  Маралаа  буюу Аматтиг  дөнгөж насанд хүрээд байхад нь дурлаж, чамгүй удаан үерхсэн. Маралаа унаган Орос, Англи хэлтэй нэлээдгүй боловсролтой нэгэн учраас баян амрагийнхаа буянаар Америк оронд нэлээд хугацааг өнгөрөөжээ.

Харин С.Маралаа Х.Лхагвасүрэнгийн гурав дахь гэргийгээр тодорч хоёр жил хамт амьдраад хоёр тийш болохдоо Маралаа охиноо өөр дээрээ авсан. Дахин амьдрал зохиосноо дэлгээгүй ч дахин нэг хүү төрүүлснийг Ерөнхийлөгчийнх хэмээн хардах хүмүүс олон.

Монголын үе дамжсан зураач сэхээтнүүдийн үр удам  С.Маралыг унаган орос “школ“-той, өндөр боловсролтой бүсгүй хэмээдэг юм билээ.

Маралаа экс амраг, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын намын ажилд 2010 оны хавьцаа хүчин зүтгэж байсан нь салсан амрагтаа өгөөмөр гараа сунгасан хэрэг бөгөөд тэдний харилцаа урт удаан хугацаанд үргэлжилснийг гэрчилнэ.

13 настайдаа анх шулам гэдгээ мэдсэн түүний тэнгэрийн нэр нь Аматти агаад энэ тухай “Аматти гэдэг маань Тэргэл сар гэсэн утгатай учраас шинийн арван таван миний өдөр байдаг юм. Тийм учраас би энэ өдөр зөвхөн усаар ундаалан мацаг барьж, ёсыг сахидаг” хэмээн тайлбарлажээ.

Оросод очиж үйл хийдэг бөгөөд өнгөрсөн зун Байгаль далайгаа тахиад ирсэн гэнэ.Харин тэрээр өөрөө биш өвөө нь Оросын эрлийз учир харь цусны хүн гэж хэлүүлэхийг илүүд үздэг.

Гоо төрхөөрөө Аматтитай эн зэрэгцэх удган байхгүй ч чадварыг нь үйлчилгээ авсан хүмүүс л хэлэх байх даа.

Ногоон Маралаа өнөөдөр ч гэсэн залуу насны гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэний сацуу өөрт нь ойртсон эрчүүдээ нэр алдрын оргилд хүргэж, эд хөрөнгийг нь арвижуулдаг нь шулмын увидас гэлтэй.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх н

2021-01-21

Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...