Итгэлт хамба ордон дотроо алхсан нь хяналтын камерт бичигдсэн гэж мэдээллээ

2017-11-07 Нийгэм 0

 

Итгэлт хамба шилэн хоргоноосоо гарч, хоёр гартаа тулам барин өөрийн Иволга дацанд алхаж байна

Нийтэлсэн: Ц.Гэрэлтуяа
10 сарын 11, Мягмар гараг, 15:27 цагт
Сүсэгтэн олон гайхан биширч, зорин очиж мөргөдөг Итгэлт хамбын талаар нэгэн санаанд оромгүй мэдээллийг Хамба лам Дамба Аюуш өөрийн Фэйсбүүк хуудаснаа өчигдөр нийтэлжээ.

Тэрбээр “Энэхүү камерын бичлэгийг 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 20 цаг 05 минутанд авсан. Итгэлт хамба шилэн хоргоноосоо гарч, хоёр гартаа тулам барин өөрийн Иволга дацанд алхаж байна” гэж бичсэн байна.

Тусгайлан барьсан дацанд Итгэлт хамба шилэн хоргон дотор суудаг. Аюулгүй байдлыг хангахын тулд 2008 онд түүний дацанд хяналтын камер суулгажээ. Харин хоёр хоногийн өмнө анх удаа камерт ийм дүрс үлдсэн гэнэ.

Итгэлт хамба амьсгалж, хөлөрдөг талаар түүнд мөргөсөн хүмүүс ярьдаг. Харин энэхүү мэдээлэл сүсэгтэн олны гайхшрал бишрэлийг бүр их төрүүлж байна.

Итгэлт хамба нь 1911-1917 онд Оросын буддын шашны бандид лам байсан бөгөөд II Николай хаанд тангараг өргөж байсан гэдэг. Тэрбээр 1927 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бие барсан. Харин 2002 онд хамба ламын гэрээслэлийн дагуу анагаахын шинжээчид, эрдэмтдийг байлцуулан хайрцагийг нээж, хамбын бие ямарч өөрчлөлтгүй, очир завилж суусан хэвээр байхыг харжээ.

Тэр үед Оросын Буддын шашинтнууд Итгэлт хамбын тэлсэн биеийн үнэн учрыг олох болон сүсэгтэн олонд мөргөх боломж олгох үүднээс Ивогины хийдэд байрлуулахаар шийдвэрлэсэн.

 

Холбоотой мэдээ

Иргэд Ковид19-ийн вакцин хийлгэхэд ойролцоогоор 25 мянга орчим төгрөг зарцуулж чадна гэв

Коронавирусийн өрхөд үзүүлж буй нөлөөг “цаг тухайд нь” хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо,

2021-01-19

Дуучин Э.Оюумааг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 5.400.000 төгрөгөөр торголоо

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нар “

2021-01-19

БНЭУ-аас ойрын хугацаанд цар тахлын эсрэг вакцин нийлүүлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй

2021-01-19

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...