Фэйсбүүк компани өөрт нь нүцгэн зургаа илгээхийг хэрэглэгчдээсээ хүсэж эхэлсэн байна

2017-11-08 Нийгэм 0

 

Онлайн орчинд хуучин найз бүсгүй, найз залуугийнхаа нүцгэн зураг, бичлэгийг тарааж өш хонзонгоо авах үзэгдэл баруунд нэлээд тархаж, үүнийг “revenge porn” гэж нэрлэх болсон юм.

Ийм үзэгдэлтэй тэмцэх шинэ технологийг Фэйсбүүк компани Австралийн засгийн газартай хамтран туршиж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд Фэйсбүүк компани Австралийн хэрэглэгчдийг нүцгэн гэрэл зургаа өөрт нь илгээхийг хүсэж эхэлсэн байна.

Тодруулбал өмнө хамт амьдарч байхдаа задгай зураг, бичлэгээ хуваалцаж байсан, салсныхаа дараа түүнийг нь тарааж хорлох вий гэсэн айдастай явдаг хүмүүст ингэхийг зөвлөжээ.

Хүлээж авсан зургаа Фэйсбүүк тусгай “дижитал хурууны хээ” болгон хувиргаж, дахин энэ хүний нүцгэн зургийг хэн нэгэн тараах гэж оролдвол зураг дээрх хүнийг урьдчилж таниад хориглодог болох юм байна.

Хамгаалагдахыг хүссэн хүмүүс Австралийн электрон аюулгүй байдлын (e-safety) албаны вэб хуудсанд хүсэлтээ илгээх гэнэ. Энэ шугамаар хүлээж авсан зургаа Фэйсбүүк зөвхөн дижитал хэв авч дуусах хүртлээ хадгалаад дараа нь устгах тул аюулгүй гэжээ.

Data & Society Research Institute байгууллагын 2016 оны судалгаагаар АНУ-ын интернэт хэрэглэгчдийн 4 орчим хувь нь “revenge porn”-ий хохирогч болсон байдаг гэнэ.

30 хүртлэх насны эмэгтэйчүүдийн хувьд энэ хэмжээ 10 хувь болж өсдөг ажээ.

Фэйсбүүк компани цаашдаа ямар улс орныг туршилтандаа нэмж оруулах талаар судалж байгааг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

Эх, үр хоёрыг зөөвөрлөхдөө алдаа гаргасан эмч уучлалт гуйлаа

Коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон амаржсан эхийг Өргөө амаржих газраас өчигдөр ХӨСҮТ рү

2021-01-20

Ерөнхий сайд албан тушаалтнуудад хариуцлага тооцох болсноо 19:00 цагаас мэдээлнэ

Эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй байдалтай холбоотой асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж ба

2021-01-20

“Эгчийг маань нүцгэн машинд суулгаж авч явахаас гадна ХӨСҮТ гадаах шатаараа дөрвөн давхар хүртэл алхуулсан”

"Өргөө" амаржих газар төрсөн эхээс коронавирусийн халдвар илэрсэн шалтгаанаар өчигдөр түүнийг ХӨСҮТ

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...