“НЭЭЛТТЭЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА” Шинжлэх ухаан техникийн их сургууль /сурвалжлага/

access_time 2017-11-10

 

1. Хүний нөөц
Нийт ажилчдын тоо – 27000
Нийт удирдлагын нэрс
-Б.Очирбат, Х.Энхжаргал, Л.Баяр-Эрдэнэ, Т.Намнан
Нийт удирдлагын тоо – 4

Ерөнхий удирдагчийн товч танилцуулга
-ШУТИС-ийн захирал Др,Профессор Б.Очирбат. Нийслэлийн 1-р дунд сургууль төгссөн. 1994 онд МУИС-ийн математикийн ангийг төгссөн. МУИС-ийг төгсөөд тус сургуулийн математикийн тэнхимд багшилсан. 2003 онд ШУТИС-ийн математикийн тэнхимийн эрхлэгч, 2006 онд КТМС-ийн захирлаар томилогдсон. 2011 онд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректорын албанд томилогдож, 2013 онд тус сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна.

2. Санхүү
Сүүлийн нэг жилийн орлого -40 тэрбум төгрөг
Нийт төсөв- 25 тэрбум төгрөг
Үйл ажиллагааны орлого
оюутны сургалтын төлбөр болон бусад эх үүсвэр.
Авлага- оюутнуудынхаа сургалтын төлбөрийг 30, 40, 50 хувиар авч шат дараалсан байдлаар авлагаа барагдуулдаг.
Сүүлийн нэг жилийн зарлага
-нийт сургуулиудын болон оюутны байр шинэчлэхэд 7-8 тэрбум төгрөгийн зарлага гарсан.
Цалин- ШУТИС-ийн захирал болон багш нар 100000-1600000 төгрөгийн цалин авдаг.
Түрээс
-ямар нэгэн обьект түрээслэдэггүй .
Урсгал зардал
-Урсгал зардлыг оюутны сургалтын төлбөр бусад эх үүсвэрээс бүрдүүлдэг.
Худалдан авалт
-одоогоор худалдан авалт хийгээгүй.
Зээл
-ШУТИС нь зээл авдаггүй.
Даатгал
-ШУТИС нь улсын даатгалын байгууллагаар даатгуулдаг.
3. Эд хөрөнгө
Үл хөдлөх хөрөнгө
-ШУТИС нь 14 сургууль, 3 оюутны байртай.

Бусад эд хөрөнгө- ШУТИС бусад эд хөрөнгийн хувьд боломжийн хангагдсан.
Техник тоног төхөөрөмж
-ШУТИС-д энэ жил 4 сургууль дээр нэлээд олон тооны лабораторийг ашиглалтанд оруулсан.
Тавилга- ШУТИС-нь шинэ тавилга хэрэгсэлтэй.
4.Үйл ажиллагаа
Үндсэн үйл ажиллагаа -ШУТИС нь сургалт судалгааны үйл ажиллагаа явуулдаг.
Төсөл хөтөлбөр
-Азийн хөгжийн банкны хөрөнгө оруулалттай “Үр дүнд суурилсан боловсрол” гэсэн стандарт арга зүйг боловсруулах төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.
5. Төлөвлөгөө-
-ШУТИС нь 2020 он гэхэд судалгаанд суурилсан их сургууль болох төлөвлөгөөтэй. Мөн 2025 он гэхэд интерпернер их сургууль болох зорилт тавьсан.
6.Гаргасан амжилт
-ШУТИС-ийн 4 хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн.
7. Асуудал бэрхшээл
-Улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалаад оюутны сургалтын төлбөр хугацаандаа төлөгдөхгүй байгаа зэрэг зарим бэрхшээлүүд бий.
Тулгамдаж буй ойрын асуудал
-Хөрөнгө мөнгөний асуудал.
Асуудлыг шийдвэрлэх гарц
-Тус сургуулийн удирдлага БСШУЯ болон бусад яамдууд оюутны сургалтын төлбөрийн зарим хэсгийг даавал ихээхэн үр дүнтэй болов уу гэж үзэж байна.
8. Харилцагч үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

-ШУТИС-ийн ахмад багш, Др,Профессор Д.Чулуун:
-Их сургууль бол хүнээ ч, оюун санаагаа ч сайн судлах ёстой газар. Хамгийн гол нь сургалтыг зөв зааж чиглүүлхэд онцгой анхаарах хэрэгтэй. Тэгж чадвал ШУТИС богино хугацаанд судалгаанд суурилсан их сургууль болох боломжтой.

ШУТИС-ийн оюутан Д. Золбоо :
-ШУТИС инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг манай улсын ууган сургууль. Тэр үүднээсээ би энэ их сургуульд суралцаж байгаагаараа маш их бахархдаг. Их сургуулийн сургалтын төлбөрийн хувьд сургуулийн удирдлага болон БСШУЯ бага зэрэг уян хатан бодлого баримтлаж байгаасай гэж хүсэж байна. Хэрвээ сургууль оюутнуудынхаа санаа бодлыг сайн сонсож байвал аль аль талдаа хэрэгтэй. ШУТИС-ийн хувьд сүүлийн жилүүдэд оюутнууддаа ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаад бид ихээхэн хүндэтгэлтэй хандаж байгааг хэлье.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060