“НЭЭЛТТЭЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА” Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /сурвалжлага /

access_time 2017-11-10

 

                                                                                                 1.Хүний нөөц
-Нийт ажилчдын тоо -37
-Нийт удирдлагын нэрс
-Газрын дарга Б. Чинбат
-Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр
-Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл
-Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Золзаяа
-Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Мягмарсүрэн
-Нийт удирдлагын тоо -5

-Ерөнхий удирдагчийн товч танилцуулга: Тус газрын дарга Б.Чинбат нь ШУТИС-ийн Холбоо, мэдээлэл технологийн сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгссөн. 2002-2004 онд Япон улсад АОТS /Association for Overseas Technical Schorlarship /-д мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, Японы Yamamoto Mfg компанид ажилласан. Франц, ХБНГУ, Эстони, БНСУ, Финлянд зэрэг улсуудад мэдээллийн технологи, цахим үнэмлэхийн үйлдвэрлэл, хэрэглээ, цахим засаглал, цахим сонгууль зэрэг чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
-Мөн Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудад програмист, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан. Б.Чинбат “Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээ байгуулах төсөл”, “Сонгогчдын бүртгэлийн системийг автоматжуулах төсөл”, “Иргэний цахим үнэмлэх төсөл”, “Иргэний бүртгэлийн цахим архив төсөл” зэрэг томоохон төслүүдийн удирдагчаар ажиллаж, эдгээр төслүүдийг амжилттай нэвтрүүлсэн. Тэрээр мэдээлэл, харилцаа холбооны салбарын тэргүүний ажилтан, Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан, Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан.

2.Санхүү
-Тус байгууллагын төсөв хөрөнгө нь улсын нууцад хамаардаг байна.

3.Эд хөрөнгө
-Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын нийт орлогод улс, орны эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлж өнгөрсөн жилийн мөн үеэс 2.1% буурч 724.5 тэрбум төгрөг болсон байна. Өмнөх онд орлогын 62,5%-ийг бүрдүүлж байсан үүрэн холбоо 52,9% болж буурсан бол, Ай Пи телевиз болон интернэтийн үйлчилгээний орлого тус тус 3%- иар өссөн байна.
4. Үйл ажиллагаа

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь дараах үйл ажиллагаа явуулдаг. Харилцаа холбоо, шуудан, сансрын технологийн талаарх хууль тогтоомж, бодлого, арга хэмжээний үр ашгийг дээшлүүлэх,
-Харилцаа холбоо, шуудан, сансрын технологийн салбарт орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, хиймэл дагуулын чиглэлийн дэвшилтэт технологийг нутагшуулах, хөтөлбөр, төслийг боловсруулж, хэрэгжүүлэх, өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх төлөвлөлт, бодлогын хувилбар боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
-Монгол улсад цахим засаг хөгжих орчныг бий болгох, энэ талаарх бодлого, стратеги, арга хэмжээг хэрэгжүүлэх, нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээг дэмжих.
-Радио телевизийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр стратегийг төлөвлөх, нийгмийн мэдээллийн сүлжээ, цахим хуудас болон бусад мэдээлэл түгээх дэвшилтэт технологийг нутагшуулах, контентийн бодлого, цахим боловсролыг хөгжүүлэх.
-Төрөөс мэдээллийн технологи, харилцаа холбоо, шуудан, сансрын технологи, хиймэл дагуулын талаар баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шийдвэр гаргахад Ерөнхий сайдад мэргэшил арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх.
Дэд үйл ажиллагаа

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан, сансрын технологийн чиглэээр хууль тогтоомжийн төсөл, бодлогын хувилбар боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээж , Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэргэжлийн бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Тус газар нь салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдаж зохицуулна.
-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудангийн зах зээлийг өргөжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх, радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх, өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулах, сансрын технологи, цахим засгийг хөгжүүлэх, нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хамарсан Засгийн газрын зөвлөхийн үүрэг хариуцлагыг хүлээдэг.
Төсөл хөтөлбөр
-Тус газрын 2017 оны төсөвт төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардал батлагдаагүй болно.
5.Төлөвлөгөө
Богино хугацааны төлөвлөгөө
-ХХМТ-ийн газрын даргын 2017 оны 01-р сарын 13-ны өдрийн А/03 дугаар тушаалаар “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлуулан мөрдөн ажиллаж байна.
Урт хугацааны төлөвлөгөө
-Засгийн газрын 207 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-ыг батлуулсан бөгөөд уг бодлогыг 2017-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан Ерөнхий сайдаар батлуулан мөрдөн ажиллаж байна.
6.Гаргасан амжилт
-Тус байгууллагаас зохион явуулсан Автомат Роботын улсын аварга шалгаруулах уралдаанд энэ жил Дархан-Уул, Төв, Говьсүмбэр,Увс аймгууд болон УБ хотын 29, ЕБС-ийн 50 баг, 86 сурагч, 14 их, дээд сургуулийн 40 баг 70 оюутан ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа сорин өрсөлдөн ихээхэн амжилт гаргажээ.

7.Асуудал бэрхшээл
-Төрөөс ард иргэдэд хүргэдэг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцад хөрөнгө оруулалт хийх. /тоон радио их хүчний станцыг шинэчлэх, тоон телевизийн дамжуулах станцын ашиглалат үйлчилгээний зардлыг төрөөс санхүүжүүлэх/
-Салбарын гол хуулиуд болох Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай, Радио долгионы тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиудад холбогдох нэмэлт өөрчлөлтийг тусгуулж, УИХ-аар хэлэлцүүлж батлуулах.
-Цахим засгийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах.
-Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах.
-Цахим мэдээллийн аюулгүй байдлын нэгдсэн удирдлагын төв байгуулах.
-Иргэн, төрийн албан хаагчдад тоон гарын үсэг олголтыг эрчимжүүлэх, шаардагдах төсвийг батлуулах.
-Төрийн цахим үйлчилгээний төлбөр, хураамж, шимтгэлийн асуудлыг шийдвэрлүүлэх.
-Өндөр технологийн аж үйлдвэрийн паркийн тусгай зөвшөөрлийн асуудал болон шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх.
-Үндэсний и-мэйл систем, албан бичиг солилцооны нэгдсэн платформ байгуулах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна.
8.Харилцагч үйлчлүүлэгчдийн санал сэтгэгдэл

-ХХМТГ-ын харилцагч Скайтел группын технологийн газрын захирал Ш.Батжаргал: Манай компани тус газартай олон жил хамтын ажиллагаатай явж ирсэн. Бидний хийж буй энэ ажил үнэхээр бахархмаар сайхан ажил. Бид олон зуун хүний хүч хөдөлмөрөөр алс холын сумдад үүрэн холбооны сүлжээг хүргэчихээд тэдний талархсан мэдээг сонсож суух сайхан байдаг. Олон ч хүнээс талархсан мэдээ сонссон.
“Түгээмэл хөгжил төв”-ийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Я.Авирмэд: Хөгжлийн бэрхшээлтэй хүн цахим хэрэгсэлээс мэдээлэл авах их хүндрэлтэй байдаг. Цахим хэрэгсэлээс мэдээлэл хүлээж авахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай төхөөрөмж байдаг. Үүнийг оруулж ирэх зэрэг техникийн дэвшлийг сайжруулах шаардлагатай байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060