“НЭЭЛТТЭЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА” Монголын уран зургын галерей /сурвалжлага/

access_time 2017-11-10

 

                                                                        1.Хүний нөөц

Нийт ажилчдын тоо -14

Нийт удирдлагын нэрс:

-Монголын уран зургын галерейн даргын үүрэг гүйцэтгэгч А.Янжив
менежер Ө. Даваажаргал

Нийт удирдлагын тоо -2

Ерөнхий удирдагчийн товч танилцуулга:
-Монголын уран зургын галерейн даргын үүрэг гүйцэтгэгч доктор А.Янжив 1997 онд СУИС-ийг төгссөн. UNESCO-д ажиллаж байсан. 2017 оны 4-р сараас тус уран зургын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.

2. Санхүү
Сүүлийн нэг жилийн орлого, орлогын дэлгэрэнгүй жагсаалт :
Нийт төсөв : -294416,0
Үйл ажиллагааны орлого : -19775,0
Авлага : -14661,2

Сүүлийн нэг жилийн зарлага:
-Цалин – 110085,8
-Түрээс -126225,0
-Урсгал зардал – 7118,4
-Худалдан авалт –одоогоор худалдан авалт байхгүй
-зээл – байхгүй

-Даатгал
-Монголын уран зургын галерей нь соёлын төв өргөөнд түрээсийн журмаар үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага.

3.Эд хөрөнгө
Үл хөдлөх хөрөнгө – 0
Хөдлөх хөрөнгө -15282935,3
Техник тоног төхөөрөмж – 122,629,6
Газар -0
Тавилга -79187,4

4.Үйл ажиллагаа
Үндсэн үйл ажиллагаа
-Монголын уран зургын галерей нь дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг сонгон цуглуулж, сан хөмрөгөө баяжуулах, судлан сурталчлах, хадгалж хамгаалах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн болон урлагийн боловсрол олгох зорилго чиглэлтэй төрийн үйлчилгээний байгууллага юм.
Дэд үйл ажиллагаа
–Бид жил бүр дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулан авч сан хөмрөгөө баяжуулан,үзэгч олонд хүргэж байдаг.
Төсөл хөтөлбөр
-Бид 2010 оноос эхлэн үзэсгэлэнгийн шинэ төлөвлөгөө боловсруулан дотоод гадаадын уран бүтээлчдийн уламжлалт болон хамтарсан үзэсгэлэн, олон улсын томоохон үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж байна.

5.Төлөвлөгөө

Урт хугацааны төлөвлөгөө
–Үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, бүх нийтийн урлагийн боловсрол олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

6.Гаргасан амжилт
–Монголын уран зургын галерей нь жилд 35-40 үзэсгэлэн гаргадаг. Мөн дотоод гадаадад томоохон хэмжээний үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, олон улсын шагнал авсан.

7.Асуудал бэрхшээл
-Тус галерейн төсөв хүрэлцдэггүй.

Асуудлыг шийдвэрлэх гарц
-Төр засгаас дэмжлэг үзүүлж Монголын уран зургын галерейг өөрийн гэсэн байртай болгох шаардлагатай.

8.Харилцагч үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл
-Японы иргэн Мизүма Тошитака: Монголын уран зургийн галерейн талаар хэлэхдээ: Монголын уран зургийн галерей дах бүтээлүүд нь Монгол хүний сэтгэлгээний онцлог болон эрч хүч эрэмгийн шинжийг харуулсан гайхамшигтай бүтээлүүд байгааг олж харлаа гэв.
-Тус галерейн сан хөмрөгч С.Мягмарсүрэн: Манай уран зургийн галерейн нөхцөл маш муу. Зориулалтын бус байранд галерейн сан хөмрөгөө хадгалж байна. Уг нь өнөөдрийн байдлаар музейд мөрдөж буй MNS 5634 дугаарын стандартаар гэрэлтүүлэг 50-200 люкс, дулаан 15-18 градус, чийгшил 50-55 хувь байх ёстой. Бид стандарт хангасан багажаар тоноглох санал хүсэлтээ яаманд мөн ч олон удаа гаргасан. Мөнгө байхгүй гэсэн хариу л ирдэг. Үнэндээ Стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулчих мөнгө ч алга. Өөрсдөө л бүх зүйлээ чадахынхаа хэрээр шийдээд л явж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060