ГАНЦ БИЕ ХҮМҮҮСИЙН ӨДРӨӨР БҮХ НАСНЫХАА АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАНГАХ БОЛОМЖТОЙ

2017-11-11 Нийгэм 0

 

Хятадын интернэтийн Alibaba компани хүссэн хүн бүрийг архиныхаа бүх насны хэрэгцээг хангах боломж олгож байна. Энэ нь ердөө 11111 юанийн үнэтэй аж. Үнийг дан нэгтээр тэмдэглэсэн нь ч учиртай. Яагаад гэвэл энэхүү хямдралтай худалдаа Ганц бие хүмүүсийн өдрийн хүрээнд зарлагдаж байгаа юм. Энэ бол жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд Хятад даяар тэмдэглэдэг баяр юм.

The Guardian сонинд бичсэнээр 11111 юанийн захиалга өгсөн эхний 33 худалдан авагч сар бүр 12 лонх Baijiu авах эрхтэй болох юм. Baijiu гэдгийг үгчлэн орчуулбал “цагаан спирт” гэсэн утгатай. Энэ архины хатуулаг 40-60 градус байдаг бөгөөд сорго (амуу тарианы төрлийн үр), эсвэл цагаан будаагаар үйлдвэрлэдэг.

Хятадаас өөр улсад энэхүү хатуу архийг бараг хэрэглэдэггүй аж. Baijiu-г Бээжингийн ресторануудад амсаж үзсэн гадаадын жуулчдын тэмдэглэж буйгаар энэ нь дизель түлштэй төстэй амттай гэнэ.

Хэрвээ энэ арга хэмжээнд оролцсон эхний 33 хэрэглэгчийн нэг нь ойрын таван жилд нас барчихвал гэр бүлийн аль нэг гишүүн нь Baijiu-г бүх насаараа хэрэглэх эрх үүснэ.

Хятадад 11 дүгээр сараас худалдааны идэвх эрс нэмэгддэг юм.

Холбоотой мэдээ

НӨАТ: Гурван сая төгрөгийн 28, таван сая төгрөгийн 2 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний

2021-01-24

Д.Наранзул: Үсчин, гоо сайхан болон томоохон захуудын үйл ажиллагааг нээсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, дэд захирал Д.Наранзул коронавируст халдвараас сэргийлэ

2021-01-24

Ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, маргааш өдөр

2021-01-24

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...