Эмгүйгээр ханиад дарах аргаас суралцаарай

2017-11-11 Нийгэм 0

 

1. Сүүгээр ханиад дарах арга:500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уухад ханиадны шинж тэмдэг алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө.

2. Зөгийн балаар ханиад дарах арга:Нэг цайны халбага зөгийн балыг 2,5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт 4 удаа, хамрын нүхэндээ тав таван дуслаар дусаана. ­Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ. ­Нярай хүүдэд 1 цайны халбага зөгийн балыг 2 цайны халбага бүлээн усанд уусгана. Энэ шингэнээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчин цэвэрлээрэй.

3. Хий ханиалгасан үед:Чацарганыг сайн нухаж няцлаад 200 гр усанд 10 гр­-ыг хийж 30 минут буцалгаад өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна. Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно. Янлуй 3 ширхгийг 150 гр усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө. ­ Том хүнд 5 ширхэг янлуй 150 гр усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь ууна. ­ Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт 3 удаа буцалгаж уугаарай.

4. Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга:Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа бүлээн усаар хэд дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байвал танд хэрэгтэй. Мөн 1 гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Мөн дараагийн өдөр дараалан уух хэрэгтэй. Цагаа олж уусан бол ханиаднаас өөрийгөө хамгаалж чадна. Ханиадны шинж тэм­дэг хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, шархирах шинжүүдээр илэрнэ. Ийм үед дулаан байх, амин дэмээр баялаг хоол хэрэглэх, их хэмжээний шингэн уух хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Батлагдсан тохиолдлын хавьтал болох нийт ЕСӨН хүнээс халдвар илэрчээ /01.18/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-01-18

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...