19 насандаа хорих лагерийн харгалзагч болсон харгис бүсгүйн түүх

2017-11-11 Нийгэм 0

 

Хүн төрөлхтөн фашизмыг ялаад өдгөө 65 жил өнгөрсөн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед дайны гэмт хэрэг гэхээс илүүтэй хүн төрөлхтөны эсрэг гэмт хэрэг хийсэн олон эмэгтэйчүүд байдаг. Тэдний магнайд хатагтай Ильза Кох зүй ёсоор бичигддэг юм. Тэрээр Освенцим болон Равенсфрюкын хорих лагерийн эмэгтэйчүүдийн хэлтэст захирагчаар ажиллаж байсан түүхтэй.

Дөнгөж 19 настай байхдаа хорих лагерийн харгалзагчаар ирж байсан тэрээр удалгүй 30 мянган хүнтэй хорих лагерийн захирагч болсон юм. Ильза Кох нь хоригдлуудыг бие мах бод болон сэтгэл санааны гүн хямралд оруулдгаар алдартай нэгэн байжээ.

Ажил гэлтгүй хөдлөх чадваргүй болтлоо туйлдсан хүмүүсийг тэрээр хайр найргүй зодож босохгүй тохиолдол өлсгөлөн нохдод өгч жинхэнэ балмад үйлдэл гаргадаг байсан байна. Мөн түүний өөдөөс нэг л эвгүй харц чулуудсан хүнийг тэрээр уг дугуй шууд буудан хороодог байж. Түүний балмад зэрлэг үйлдэл нь бусад эрэгтэй харгалзагчдыг хүртэл айлгадаг байсан гэдэг. Нэг удаа Ильза Кох гурван хоригдлыг 6 цаг тасралтгүй саваагаар зодож хороосны дараа тэдний арьсаар өрөөндөө гэрлийн бүрхүүл хийж байсан удаатай юм.

Мөн тэрээр хоригдлуудыг олон цагийн турш хөдөлгөөнгүй зогсоож арьс яснаас өөрцгүй болсон хүмүүсийг байнга цохиж өмнө нь хоол тавьж тамладаг байжээ. Ильза Кох нь өөрөөс нь илүү үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг үнэн голоосоо үзэн яддаг байсан ба тэднийг хамгийн илүү тамлаж зовоодог байсан байна. Хөөрхөн тодотголтой бүсгүйчүүдийг олны өмнө албадан нүцгэлж бусад эмэгтэйчүүдээр зодуулж ихэнх тохиолдолд харгалзагчаар хүчиндүүлдэг байсан байна.

Жирэмсэн болсон хоригдлуудыг эмнэлгийн бус аргаар үр хөндүүлж тэднийг яргалж тамлан бэлгийн гаж зуршлаа хангадаг нэгэн байсан аж. Эхийн хэвлийгээс гаргасан амгүй ургийг тэрээр нохойд өгч нулимс туслуулан харах эхийн сэтгэлээр таашаал авдаг байжээ.

Дайны дараа Ильза Кохыг Их Британи улсад шүүсэн бөгөөд түүнийг эцсээ хүртэл мэлзсэн гэдэг. Түүнийг дайны гэмт хэрэгт буруутгаж цаазын ял оноосон юм.

Холбоотой мэдээ

Эх, үр хоёрыг зөөвөрлөхдөө алдаа гаргасан эмч уучлалт гуйлаа

Коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон амаржсан эхийг Өргөө амаржих газраас өчигдөр ХӨСҮТ рү

2021-01-20

Ерөнхий сайд албан тушаалтнуудад хариуцлага тооцох болсноо 19:00 цагаас мэдээлнэ

Эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй байдалтай холбоотой асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж ба

2021-01-20

“Эгчийг маань нүцгэн машинд суулгаж авч явахаас гадна ХӨСҮТ гадаах шатаараа дөрвөн давхар хүртэл алхуулсан”

"Өргөө" амаржих газар төрсөн эхээс коронавирусийн халдвар илэрсэн шалтгаанаар өчигдөр түүнийг ХӨСҮТ

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...