“Дөнгөж танилцаад л бие биедээ таалагдаж, тэр залуутай удаан яриа өрнүүлж гэртээ хүргүүлээд догдолж баярлаж одоо л бүтэх нь гэж дуу алдах шахаад л салсан. Гэхдээ маргааш нь тэр надруу залгаагүй. Бас бид хоёр гудамжинд таарсан мөртлөө үг ч дуугаралгүй зөрж өнгөрсөн. Яагаад? Залуу минь чи яагаад таг болсон юм бэ?” Энэ удаа эрчүүд маань шинэхэн харилцаанаас дутаан, нэг удаа болзсон эсвэл дурлаж байсан бүсгүйтэйгээ эргэн холбогдолгүй яагаад “таг” болсон талаараа өчсөн юм.
1. Би эхнэртэй хүн (28 настай Б)
Нэг тийм зүйл ч болсон шүү. Дөрвөн жилийн өмнө найзынхаа төрсөн өдөр дээр танилцсан нэг бүсгүйн утасны дугаарыг аваад залгаж уулзахаар өдөр товлосон юм. Би чинь өдөржин догдлоод л гангалаад л ажил дээрээс гарах гэж байтал эхнэрээс “Хань нь дуртай хоолыг чинь хийчихлээ эртхэн ирээрэй” гэсэн мессэж ирсэн. Тэгээд л толгой дотор бурхан чөтгөр хоёр ноцолдож байгаа юм чинь. Гэхдээ би амьдралаа сонгосон л доо. Тэр хүүхэн миний утас руу арав хорин удаа залгасан ч авч чадаагүй. Эхнэртэйгээ орон дотроо завгүй байсан байхгүй юу хэ хэ хэ Тэгээд л харилцаа таг болсон. Одоо тэр эмэгтэйгээс уучлалт гуймаар санагдчихлаа. Би эхнэртэй хүн. Намайг уучлаарай.
0 cэтгэгдэлтэй