Б.Хурц: Л. Болд гишүүн хойд солонгост 300 000 ам. долларын зэвсэг нийлүүлсэн

2017-11-15 Нийгэм 0

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох эсэх тухай саналыг хэлэлцэж, гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ.

Уг асуудлыг хэлэлцэх үеэр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж үг хэллээ.

Б.ХУРЦЫГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХТОЙ ХОЛБООТОЙ СОНСГОЛ ХИЙЕ ГЭЖ 21 ГИШҮҮН САНАЛ ГАРГАСАН

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өмнөд Солонгост Элчин сайдаар томилогдох Б.Хурцтай холбоотойгоор УИХ-д өргөдөл гомдлууд байгаа. Д.Энхбатын гэр бүлээс ирсэн өргөдөл байна. Цогтбаатар гэдэг хүний эхнэрээс ирсэн өргөдөл байгаа.

Мөн С.Зоригийн аллагатай холбоотой хэрэг хоёр долоо хоногийн дараа ил болох гэж байна. Энэ хэргийг мөрдөн шалгасан байгууллага нь Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн байцаагчид байсан. Уг хэргийг ил болохыг хүлээх шаардлагатай байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудал Үндсэн хуулийн цэц дээр өнөө маргаашгүй шийдэгдэх гэж байгаа.

Тэгэхээр нийтийн сонсгол, томилгооны сонсголыг 19 гишүүн санал гаргасан тохиолдолд хийдэг. Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбоотой томилгооны сонсгол хийе гэж УИХ-ын 21 гишүүн санал гаргасан. Тиймээс эдгээр гишүүний саналд хүндэтгэлтэй хандаач гэж хэлмээр байна.

Сонсголын тухай хуулийн 4.2.2-т нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар сонсгол хийж болно гэж заасан. Нийтийн албаны томилгоо бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал мөн” гэлээ.

ХЭЛ АМ БОЛЖ БАЙГАА ИЙМ ХҮНИЙГ ЭЛЧИН САЙДАД ДЭВШҮҮЛЭХ ЯМАР ШААРДЛАГА БАЙНА ВЭ?

 

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайдыг томилох эсэх асуудлыг бид хэлэлцэж байна. Тийм учраас би Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны сайд хоёроос асуулт асууя. Хэл ам болж байгаа ийм хүнийг нэр дэвшүүлэх ямар шаардлага байгаа юм бэ?

Монгол Улсыг төлөөлж Солонгос улсад суух элчин сайдад өөр боловсон хүчин яригдсан уу?” гэв.

Б.ХУРЦ ЭЛЧИН САЙДААР АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайдын асуудал зохих бүх түвшинд яригдаж байж шийдэгддэг. Засгийн газарт орохын өмнө зайлшгүй хийгдэх бүх процедураа хийгээд уг асуудлыг оруулж байгаа.

Элчин сайдын тухайд гэвэл өмнө нь Монголын дипломат албанд ажиллаж байсан. Тухайлбал Унгар, Туркэд ажилласан хүн.

Гадаад бодлого, батлан хамгаалах, тагнуул гурвын үйл ажиллагаа их олон зүйл дээр давхацдаг. Тэгэхээр бидэнтэй Б.Хурц аюулгүй байдлын асуудлаар байнга зөвлөлдөж байдаг, Элчин сайдаар ажиллах боломжтой хүн” гэлээ.

Л.Болд: Би Гадаад харилцаа, Батлан хамгаалах гээд хоёр яамны сайдын албыг хашиж байсан хүн. Надтай хамт ажиллаж байсан хоёр төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр амь насаа алдаад байна. Тэднийг байцаан тамлахдаа “Л.Болдыг буруутгасан ганц үг ч болов хэлчих” гэж шахаж шаардаж байсан. Энэ улсад өнөөдөр маш олон ойлгомжгүй асуудал байна. Шадар сайдаа тагнаж чаганалаа л гэнэ, тэр асуудал юу болов. Хууль бус олон асуудлыг нийтээрээ хэлж ярьж байгаа ч яагаад өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагууд шалгаж эцэслэхгүй байгаа юм бэ

Б.Хурц: Л. Болд гишүүн хойд солонгост 300 000 ам. долларын зэвсэг нийлүүлсэн. Одоо ч хойд солонгосоос 300.000 долларын нэхэмжлэх ирсэн. Таниас болж хойд солонгост хоёр хүн цаазлуулсан шүү. Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа 2-3 асуудалд орсон. Л.Болд гишүүнээ та өөрөө яг шударга хүн мөн үү. Таниас болж Б.Батбарын хүүхдүүд хэрэгт орсон шүү. Би хамт ажиллаж байсан залуусаа өмөөрнө шүү.

Холбоотой мэдээ

Эх, үр хоёрыг зөөвөрлөхдөө алдаа гаргасан эмч уучлалт гуйлаа

Коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон амаржсан эхийг Өргөө амаржих газраас өчигдөр ХӨСҮТ рү

2021-01-20

Ерөнхий сайд албан тушаалтнуудад хариуцлага тооцох болсноо 19:00 цагаас мэдээлнэ

Эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй байдалтай холбоотой асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж ба

2021-01-20

“Эгчийг маань нүцгэн машинд суулгаж авч явахаас гадна ХӨСҮТ гадаах шатаараа дөрвөн давхар хүртэл алхуулсан”

"Өргөө" амаржих газар төрсөн эхээс коронавирусийн халдвар илэрсэн шалтгаанаар өчигдөр түүнийг ХӨСҮТ

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...