С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдсэн шүүхийн процессыг олон нийтэд ил болгох саналаа Тагнуулын ерөнхий газарт бичгээр хүргүүлсэн тухай Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө ярьжээ. Тэрбээр Хуульзүй, дотоод хэргийн сайдаар томилогдохдоо “Засгийн газрынхаа 100 хоногт багтааж С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлана, “Эрдэнэт”-ийн асуудлыг шийднэ” гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдэж байсан юм.
Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт анхан болон дунд шатны шүүхээс С.Зориг агсныг санаатайгаар, бүлэглэн хөнөөсөн хэмээн үзэж 24-25 жилийн хорих ял оноож чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
0 cэтгэгдэлтэй