ГАЛД ГУРВАН ХҮҮХЭД АМИА АЛДЛАА

2017-11-20 Нийгэм 0

 

Сонгинохайрхан дүүрэг, Содон хорооллын хойд талын гэр хороололд гал гарч, гурван хүүхэд нас барсан хэрэг өнгөрсөн баасан гаригт /2017.11.17/ гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 2-3 тоотод оршин суух иргэн Э-ийн таван ханатай гэр нь шатаж 5-12 насны гурван хүүхэд нь гарч чадалгүй нас барсан байна.

Галын дуудлага тухайн өдрийн 14.15 цагт Онцгой байдлын шуурхай утсанд ирж, дуудлагаар гал унтраах 26 дугаар ангийнхан ажиллажээ. Гал сөнөөгчид очиход гэр бүрэн шатсан байсан бөгөөд галд нэг айлын гурван хүүхэд өртөж амиа алдсан байжээ. Гал юунаас гарсан, талийгаачид нь гаднаасаа цоожтой байсан уу зэргийг тогтоохоор хэргийг тус дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж буй юм.

Холбоотой мэдээ

Зочид буудлуудын өрөөнд хүн олноор оруулсан эсэхэд гэнэтийн шалгалт хийжээ

Нийслэлийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 25-ны цахим хурлаар Зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэ

2021-01-26

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг УОК-оос үүрэг болгожээ

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн хурал өнөөдөр цахимаар хуралджээ. Улсын онцгой

2021-01-26

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар са

2021-01-26

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...