“Салхи” хамтлагийн тоглолтын тасалбарыг хуурамчаар үйлдсэн байна

2017-11-21 Нийгэм 0

“Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 25-нд буюу Бямба гарагт 19.00 цагаас Улаанбаатар паласын концертийн их танхимд ганцхан удаа болно. Өнөөдөр тус хамтлагийнхан болон зохион байгуулагчдын зүгээс хэвлэлийн хурал зохион байгууллаа.
“Салхи” хамтлаг өнгөрсөн

хугацаанд дөрвөн цомог гаргасан. Энэ нь тус хамтлагийн дөрөв дэх бие даасан тоглолт юм. Тоглолтын тасалбар худалдаанд гарсан эхний гурван өдрөө 80 гаруй хувьтай борлуулагдсан нь залуусын дунд хайрын дууч залуусыг үзэх сонсох хүлээлт үүсээд байгаагийн илрэл юм. Харин энэ нөхцөлтэй давхцан тоглолтын тасалбарыг хуурамчаар үйлдэн худалдаж борлуулсан асуудал үүсчээ. Гэхдээ хуурамч гэгдэж буй энэ тасалбар нь хэвлэлийн компаниас алдагдсан байна. Энэ талаар тус хамтлагийнхан “Жинхэнэ тасалбар нь Улаанбаатар палас, Гялалзах од гэсэн хоёр компанийн тамгатай байгаа. Харин хуурамч гэж үзэж буй тасалбар зөвхөн тамгаараа ялгагдах бөгөөд “Эвийн тангараг” гэх татан буугдсан компанийн тамгыг ашигласан байна. “Салхи” хамтлаг болон зохион байгуулагчдын зүгээс билетийг хуурамчаар хууль бусаар борлуулж байсан иргэнийг илрүүлсэн бөгөөд цагдаагийн байгууллага одоо шалгаж байна.

Иргэд, үзэгч, сонсогч, залуустаа хандаж хэлэхэд “Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолтын билетийг Нарантуул зах, Sunday худалдааны төв зэрэг олон нийтийн газраас худалдаж авахгүй байхыг анхааруулж байна” гэлээ. “Салхи” хамтлагийн ойн тоглолтын билетээ www.ticket.mn, 1900-1800 утсаар болон тасалбар дээрх утсаар холбогдон борлуулагдаж байна. Эдгээрээс өөр газраас авсан иргэд тасалбар дээрх утсаар холбогдож тодруулах нь зүйтэй юм.

“Салхи 20 жил” нь тус хамтлагийн дөрөв дэх бие даасан тоглолт бөгөөд үе үеийн хит болсон дуунууд энэ үдэш эгшиглэнэ. Мөн тоглолтод поп, рок хөгжмийн хүндтэй зочид ирж сор болсон бүтээлүүдээрээ бэлэг барих юм байна. “Салхи” хамтлаг өнгөрсөн хугацаанд “Айзам 2” хамтлагийн ах нартайгаа хамтран ажиллаж ирсэн бөгөөд хөгжмийн зохиолч С.Гантөр, О.Хүрэлбаатар нарын дуунууд хамтлагийн уран бүтээлийн дийлэнх хувийг эзэлдэг байна.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Маргаашнаас цанын бааз, ТҮЦ, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүрүүдийг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаар

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...