Хойд Солонгосын цэргийн орголтыг үзүүлсэн видеог тараажээ

2017-11-22 Нийгэм 0

Өнөөдөр өглөө НҮБ-ын командлал өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосоос оргож ирсэн цэргийн бүрэн видео бичлэгийг хэвлэл мэдээллийнхэнд дэлгэжээ.

НҮБ-ын командлалын мэдээлснээр оргосон цэргийн араас хөөж явахдаа Хойд Солонгосын харуулууд 1953 онд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, хилийн шугамыг давсныг баталсан байна.

Энэ талаар Хойд Солонгосын талд албан мэдэгдэл хүргэж, хил зөрчсөн асуудлаар уулзалт хийх хүсэлт гаргажээ. Тараасан видео дүрсэнд өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт хилийн харуулын хэсэгт болсон үйл явдлыг харуулсан байна.

Видеоны эхэн хэсэгт жип төрлийн машинтай цэрэг хил рүү хурдтай давхин ирж байгааг харуулжээ. Харуулууд машины дугуйг буудаж хагалсны дараа цэрэг машинаасаа бууж, хилийн шугам руу гүйсэн байна. Энэ үед Хойд Солонгосын харуулууд араас нь буудаж байгаа юм. Ингэхдээ нэг харуул нь хилийн шугамыг давж алхаад дараа нь буцаж байгаа дүрс бичлэгт үлджээ.

 

 

Энэ үед Өмнөдийн харуулын цэргүүд бөөгнөрч, болж байгаа үйл явлдыг ажиглаж байв. Дараа нь шархдаж унасан цэрэгт Өмнөд Солонгосын цэргүүд мөлхөн хүрч, чирэн өөрийн талд авчирсан байна.

Олон удаагийн хагалгаа хийлгэсний дараа оргодол цэргийн биеийн байдал сайжирч байгааг өчигдөр эмнэлгийнхэн мэдээлжээ.

Эх сурвалж: Korea Herald

Холбоотой мэдээ

НӨАТ: Гурван сая төгрөгийн 28, таван сая төгрөгийн 2 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний

2021-01-24

Д.Наранзул: Үсчин, гоо сайхан болон томоохон захуудын үйл ажиллагааг нээсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, дэд захирал Д.Наранзул коронавируст халдвараас сэргийлэ

2021-01-24

Ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, маргааш өдөр

2021-01-24

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...