Үхлийн дараах амьдрал гэж бий юу? / Эрдэмтдийн судалгаа, тайлбар /

2017-11-22 Нийгэм 0

Квантын онолоор бол бий

Энэ насны амьдрал бол үхлийн дараах диваажингийн эсвэл тамын мөнх амьдралын бэлтгэл гэж олонх шашин суртчилдаг. Харин эрдэмтэд үүнийг эсэргүүцэвч нотлох баримтгүй тул яаж ч чаддаггүй. Гэтэл америкийн хэсэг эрдэмтэн профессорууд үхлийн дараах амьдрал байдгийг баталсан гэнэ. Тэд квантын физик, тодруулбал биотөвт / биоцентрист / онолоос хариуг олжээ. Тэдний баталж байгаагаар үхэл бол бидний оюун санааны төсөөллийн үр дүн гэнэ. Био төвт онол ёсоор Ертөнц хүний ухамсрын үрээр бий болжээ. Ингэхлээр амьдрал л ертөнцийг бүтээсэн болж таарч байна. Орон зай, цаг хугацааны ойлголт ч бас бидний санаа бодлын илэрхийлэл юм.

 

Биоцентрист үзэл нь манай ертөнцөд болж буй юмс үзэгдэл зэргэлдээх олон ертөнцөд нэгэн зэрэг болж байдаг гэдэг үзэлтэй нийцдэг. Үхэл амьдралыг тодорхойлох нарийн зааг байхгүй гэнэ. Үхэл бол бидний хүлээн авдаг тэр зүйл мөн боловч бидний дотоод сэтгэлд оршдог аж.

Бид тэнгэрийг хөх цэнхэр өнгөтэй гэж хардаг. Гэхдээ хүний тархины эсүүдийг өөрчилж тэнгэрийг ногоон, эсвэл улаан гэж хардаг болгож болно. Ингэж нэг зүйл 2 өөр янзаар хүний ухамсарт бууж болдог байх нь.

Хүн нас барахад “амьдрал нь гандашгүй цэцэг болж мультертөнцийн хүрээлэндээ эргэн нэгддэг” байна.

/ Үхлийн дараах амьдралын талаар ийм баталгаа нь янз бүрийн өнцгөөс тайлбарлаж болох маш маргаантай асуудал юм. Баттай нотолгоо байсан бол ийм асуулт хэзээ ч тавигдахгүй байхсан. /

Сүнсний илгээмж

Нас барсан төрөл төрөгсөд, найз нөхөд нь эргэн ирж уулзсан тухай маш олон тохиолдол тэмдэглэгдсэн байдаг. Хэрвээ энэ үнэн бол үхсэн хүмүүсийн сүнс өөр хэлбэрээр оршин байдаг гэсэн үг. Үл итгэгчид үүнийг няцааж хоосон төсөөлөл мэтээр үздэг. Гэвч сүнснүүд амьд үлдэгсдийн мэдэхгүй зүйлийн талаар, жишээ нь: алга болсон зүйлийн тухай, өөрийг нь алсан хүний талаар мэдээлэл өгсөн тохиолдол цөөнгүй бий. Үүнийг үхлийн дараагаар оюун санаа хадгалагдан үлддэг, эсвэл амьд үлдэгсэддээ мэдээллээ дамжуулан үлдээдэг гэж тайлбарлахаас өөр аргагүй.

Үхлийн айдас

Клиник үхэлд түр хугацаагаар орсон хүмүүс байдаг. Тэд голдуу гэрэлтэй хонгилоор явж, нас барсан төрөл садантайгаа уулзаж, гэрлийн мөн чанарыг мэдэрч, амьдралд татагдаж буцаад биедээ орсон тухай ярьдаг. Гэвч эрдэмтэд үүнийг бидний уураг тархин дахь химийн процессуудын үр дүн гэж тайлбарладаг байна.

Урьд насны амьдралаа санах

Зарим хүмүүс өмнөх төрөлдөө хэрхэн амьдарч байснаа санаж, бүр хэзээ хэрхэн үхсэнээ ч мэдэж байдаг тухай яриа цөөнгүй бий. Гэхдээ үүнийг нотлох ямар ч аргагүй юм.

Холбоотой мэдээ

Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 503 иргэнийг нутаг буцаажээ

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан

2021-01-25

Батлагдсан тохиолдлуудын хавьтал, БЗД-ийн 2 дугаар хорооны оршин суугчид, ЭМЯ-ны ажилтан нийт 16 хүнээс халдвар илэрчээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-01-25

НӨАТ: Гурван сая төгрөгийн 28, таван сая төгрөгийн 2 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний

2021-01-24

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...