Жүжигчин Амгаагийн өмнөөс ичсэн телевиз нэвтрүүлгээ устгажээ

2017-11-22 Нийгэм 0

Загвар өмсөгч, жүжигчин, хөтлөгч гээд олон салбарт өөрийгөө сорьж яваа нэгэн бол О.Амгаланбаатар. Тэрээр цахим ертөнцөд чамгүй алдартай нэгэн. Царайлаг, нуруулаг мөн бодсон санаснаа цахим хуудасны найзуудтайгаа сонирхолтой бөгөөд ёжтойгоор илэрхийлээд авдаг тэрээр өөрийн тухай нэгэн түүхийг ийн хуваалцжээ.

“Хүнийг анх яаж хүлээж авахаас их зүйл шалтгаалах юмдаа. Би уул нь эдийн засагч мэргэжилтэй хүн. Бүр олон улсынх гээд байгаа шүү. Ноднин нэг ТВ-д ярилцлага өгөөд сэтгүүлч маань инфляци, ажилгүйдэл гээд улс орны талаар макро түвшинд асуухаар нь олдсон боломжийг ашиглан одоо л ярьдаг газар гээд үзэл бодлоо дэлгэлээ шүү. Уул нь яг миний үндсэн мэргэжлийн дагуу учраас дөнгүүрхэн ярьчихлаа гэж бодлоо. Тэгсэн байдаггүй ээ. Өнөөх нэвтрүүлэг нь нэтэд тавигдсан биш ёо зүгээр утасны цаанаас үсдүүлэх шахсан.

– Энэ одоо юу вэ төөрчихсөн гар уу үгүй юу?
– П*зда чинь бас улстөрд орно гээд мөрөөдчихсөн юм байхдаа?
– Ёо зайлаа, чамаар эдийн засгийн салбар, эх орон дутаагүй. Хуцалгүй хувцасны голоо хийгээд яв…,зүгээр л нээрэн үгийн мууг урсгаж байналээдээ. Азаар нөгөө ТВ нь миний өмнөөс ичсэндээ нэвтрүүлгээ устгаж арай гэж нэг юм намжсан. Тэгээгүй бол өдийд “Мөрөөдлийн баг”-ийн гишүүн болчихсон явж байгаа шүү. Уул нь би бодитой л юм ярьсан. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд дараа нь хөндлөнгийн хүний байр сууринаас үзсэн “Энэ ямар ш*адаг п*зда вэ” гэмээр л сонсогдож байналээлдээ. Тэгээд би бодсон. Санхүү, эдийн засаг, худалдаа дурсаад ч хэрэггүй салсан сарнисан, сайхан муухай бүсгүйчүүдийн тухай л ярьж байсан нь дээр юм байнаа гэж..,

Би ч дүүрч тэр улстөрлүү огт орохгүй хүн. Харин урлагийн юм уу, өөр бусад салбарын мундаг залуусыг улстөрлүү ороход нь анхны сэтгэгдлээрээ хандаж алиатаж болохгүй шүү манайхаан. Толгойг нь тогш, юм байна уу? Сэтгэлийг нь сэрээд!!! Эр хүний дотор эх орноо үүрээд явах тийм мунаг тэнхээ байхыг хэн мэдлээ цус гэж” хэмээсэн байна.

 

Холбоотой мэдээ

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан НЭМГ болон Нэгдүгээр төрөхийн даргыг ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1-р сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02.00 цагт шуурхай хурал зарлаж,

2021-01-20

Д.Нямхүү: Цаашид хүмүүсийг эмнэлэг хооронд зөөвөрлөхдөө алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг

2021-01-20

Х.Баттулга: Бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартсныг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн тусламж үйлчилгээг, цар тахлын үеийн хариу арга хэмжээ

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...