Бидний тухай

“АМЖИЛТ КОНТЕНТ” ХХК

“Том Амжилт” группын харьяа “Амжилт контент” ХХК нь 2010 оноос хэвлэл мэдээллийн салбарт www.amjilt.news мэдээ, мэдээллийн сайтаа ажиллуулж эхэлсэн. Мөн манай “Амжилт Контент” ХХК мэдээллийн сайтаас гадна контент, паблишн-гийн үйл ажиллагааг давхар эрхэлж, цоо шинэ контентуудаар уншигч, үзэгчид, сошиал хэрэглэгчдэдээ хүргэдэг.

Хамгийн түгээмэл ашиглагддаг нийгмийн сүлжээ болох фэйсбүүк, твиттер, инстаграм зэргүүдтэй нягт уялдаатай ажиллаж, өндөр хандалттай хамгийн олон фэйсбүүк хуудсаар манай сайтын мэдээ, контентууд цацагддагаараа давуу талтай юм.

Хамгийн шуурхай, бодит, шинэ соргог, сонирхолтой мэдээ, мэдээлэл бүхнийг уншигч танд бид цаг алдалгүй хүргэх болно.

“ТОМ АМЖИЛТ” ГРУППИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2007 оноос хойш мэдээллийн технологи, медиа, хэвлэл мэдээлэл, сургалт, худалдааны чиглэлүүдээр тасралтгүй амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

2007 он: Залуучуудад зориулсан энтертайнмент amjilt.com сайтыг хөгжүүлж, шинэчлэн сургууль, багш, сурагчдад зориулсан оюуны платформ болгосноор өдгөө чамгүй олон хэрэглэгчтэй болж давхар ios, android аппликейшнээ хөгжүүлсээр явж байна.

2010 онд: Бүх төрлийн мэдээ, мэдээллийн news.amjilt.com портал сайтыг хөгжүүлж, сэтгүүл зүйн редакц бүрдүүлж, удалгүй amjilt.news болгон домэйн нэрээ өөрчилж, амжилттай ажиллаж байна.

2011 онд: “Амжилт студи” байгуулагдаж, бүх төрлийн видео, рекламын үйлчилгээ үзүүлж байна.

2012 онд: “Амжилт академи” байгуулагдаж, танхимаар IT болон бусад чиглэлээр богино болон урт хугацаатай сургалтыг өдгөөг хүртэл явуулж байна.

2013 онд: Amjilt.shop онлайн дэлгүүрийг нээж, бүх төрлийн дотоод болон гадаадын олон нэрийн барааг онлайнаар болон шууд худалдан авалтаар худалдах, хүргэх үйлчилгээтэй ажиллаж байна.

2015-2017 онд: Монголын анхны 3D анимейшн “Мора” хүүхэлдэйн киног “Амжилт” студийн хамт олон амжилттай бүтээж, урлаг соёлын түүхэнд бичигдэх томоохон үйл явдал болсон юм.

2017 оноос: Хүүхэд багачууддаа зориулсан бас нэгэн үндэсний контент болох “Зуузуугийн найзууд” олон ангит цуврал хүүхэлдэйн киног бүтээж, өдгөө хэдийнэ бяцхан үзэгчдийн шимтэн үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудын нэг болоод буй.

2018 он: Энэтхэгийн Банглор хотын их сургуулийн олон улсын мэргэжлийн зэрэг олгох сургуулийг Монгол улсад үүсгэн байгуулж, өдгөө амжилттай ажиллаж байна.

2019 он: Математик, англи, хятад хэл, компьютерийн гүнзгийрүүлсэн сургалттай “Амжилт кибер” ЕБС –ийг үүсгэн байгуулсан.

2020 он: Том –Амжилт ХХК группийн статусруу шилжиж салбар бүрээрээ охин компани үүсгэж, харилцаа холбоогоо улам тэлэн ажиллаж байна.

ХОЛБОО БАРИХ: 

Хаяг: Баянзүрх дүүрэг, 25-р хороо “Амжилт Кибер” сургууль 502 тоот

Утас: 7711-6060, 8805-3638

И-мэйл: Amjiltcontent@gmail.com

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...