А.Золбаяр: Манайд сурсан залуучууд төгсөөд ажлын хажуугаар ашиг орлогоо нэмэгдүүлдэг

2017-02-20 Ярилцлага 0

Технологийн салбар улам хөгжихийн хэрээр түүнтэй зэрэгцээд ажлын байрны эрэлт ихэсдэг. Тиймээс ч цаг үеэ мэдэрч чухал сургалт явуулж байгаа Амжилт Академийн захирлыг энэ удаагийн ярилцлагад онцоллоо. Өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй мөн давхар ашиг орлого олох сонирхолтой хэн бүхэнд академийн үүд хаалга нээлттэйг дуулгахад таатай байна. 

–       Танай академи graphic design, web design, 3D Animation & Multimedia, 3D Auto cad  гэсэн 4 төрлөөр элсэлт авдаг. Яагаад энэ 4 төрлийг сонгож элсэлт авах болов?

Өнөөдөр Монголд энэ салбарт хүний нөөцийн  эрэлт хэрэгцээ өндөр байгаа учраас  эдгээрийг сонгож сургалт зохион байгуулж  байгаа юм. Технологийн салбар залуу салбарт тооцогдон явж байгаа ч үйлчилгээ эрхэлдэг ямар ч байгууллагат график ч , вэб дизайн, 3д анимешн, 3д автокад гэсэн ажлын байрны эрэлт хэрэгцээ улам өсөж байна.

–       Эдгээр сургалтуудаас аль төрлийг нь хүмүүс илүү сонирхож сонгон суралцаж байна вэ?

Одоогийн байдлаар давамгайлсан сургалт ажиглагдахгүй байна. Манайд хандаж суралцаж буй хүмүүсийн дийлэнх хувийг ажилтай хүмүүс эзэлдэг. Байгууллага нь ажилтнаа илүү чадваржуулах үүднээс сургалтад их суулгадаг. Мөн эдгээр сургалтуудын аль нэгээр их дээд сургуульд сурч буй залуус өөрийгөө улам хөгжүүлэх үүднээс манайд ханддаг. Гэртээ суугаад хүүхдээ хардаг болон гэрээсээ гарч ажиллах боломжгүй хүмүүс сургалтад хамрагдаж ашиг орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой байдаг.

–       Танай сургалтуудын давуу тал юу вэ?

Манай сургалтын чухал давуу тал бол цэвэр практик дээр тулгуурлаж явдагт оршдог. Тухайлбал: График дизайны хичээл хэвлэлийн тал руугаа илүү заадаг. Сургалтад суугаад гарч буй залуус ямар ч төрлийн хэвлэлийн эх бэлтгэх чадвартай болж төгсдөг. Үүний хэрэгцээ нь маш олон зүйл дээр гарч ирдэг. Өнөөдөр онлайн ертөнцөөр мэдээлэл авч буй хүмүүс текстэн мэдээлэл унших нь их ховор. Илүү гоёмсог дизайнтай мэдээллийг сонгон уншиж сэтгэл ханамжтай байдаг. Мөн инфографик, постер, брошур гэх мэт зүйлсийг өөрийн болон байгууллагын хэрэгцээнд хялбархан хийж сурах давуу талтай.

–       Вэб дизайны сургалтад юу заах вэ? Бүрэн хэмжээний вэб сайт хийх чадвартай болж чадах уу?

Ямар ч вэбийн анхан шатны мэдлэггүй хүмүүс манайхыг зорьж ирээд HTML, CSS гэх мэт кодоос эхлүүлэн суралцаж төгсөхдөө бүрэн динамик /удирдлагтай/ вэб сайтыг хийж сураад төгсөхдөө өөрсдийн вэб сайттай болдог. Сонирхолтой нь  манайд сурч байсан оюутнаас суралцаж байх хугацаандаа вэб сайтын ахиалга авч сургалтын төлбөрөө олж, гурван ч вэб сайт хийж дуусгасан  тохиолдол бий. Залуучууд төгсөөд ажлын хажуугаар вэб сайт хийж мөнгө олдог. Бид төгсөгч нартайгаа эргэх холбоотой ажилладаг л даа.

–       Академид суралцахад насны ангилал байгаа юу?

Компьютерын анхан шатны мэдлэгтэй хүн л бол насны ялгаа заахгүй байгаа. Манайд ажилтай хүмүүс, оюутнууд хандаж суралцдаг учраас 10 жилийн хүүхэд сургалтад хамрагдахад оройтож тарах явдал их гардаг. Гэхдээ хүүхдээ багаас нь хөгжүүлье гэсэн эцэг эхчүүд цагаа зохицуулаад хүүхдээ зөөгөөд явдаг.

–       Багш нарын ур чадварын талаар яриа ч ?

Манай академийн дэргэдэх Том Амжилт ХХК гээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Багш нарын хувьд гэвэл өөрсдөө мэргэжлээрээ ажилладаг учраас ямагт өөрийгөө хөгжүүлж мөн цаг үеэ мэдэрдэг хүмүүс байдаг. Ихэнх программууд цаг үргэлж шинэчлэгдэж өөрчлөгдөж байдаг. Тиймээс багш нар үүнийгээ дагаад хөгжиж байдаг ур чадвар өндөр хүмүүс мөн  олон төслүүд дээр ажилладаг.

–       Өөрийн тань эрхэлж байгаа бизнесийн давуу тал болон бэрхшээлтэй тал нь юу вэ?

Өнгөц хархад хувь хүний төлөө юм шиг хирнээ улсынхаа хөгжилд нөлөөлөхүйц том зүйл л дээ. Хувь хүний хөгжилд нөлөөлж хувь хүн  хийж бүтээснээрээ улсын хөгжилд тус нэмэр болно. Бизнесийн маань хамгийн гол давуу тал нь бусад хүмүүст амьжиргааны түвшинг нь дээшүүлэхүйц мэдлэг боловсрол олгож байгаад оршдог. Төгсөгч нар нийлээд компани, студи байгуулаад амжилттай ажиллаж байгааг хархад таатай сайхан байдаг. Бид төгсөгчдөө 100 хувь ажлын байраар хангадаг.  Бэрхшээлтэй тал нь өнөөдөр ашиглаж буй программын дараагийн хувилбар нь мөн дараагийн хувилбар нь гээд шинэчлэгдэх явц хурдан өрнөдөг. Үүнтэй зэрэгцэж сурч мэдэх нь жаахан бэрхшээлтэй. Гэхдээ үүнийг бэрхшээл гэхээсээ илүү давуу тал хэмээн харвал зохистой байх. Залуу хүн угаасаа өөрийгөө хөгжүүлж байх нь чухал. Академи төгсөөд гадны зах зээл дээр гарсан мундаг эксперт болохыг хүсвэл залуучууд маань хэлний мэдлэгээ өргөжүүлэх хэрэгтэй байдаг.

–       Таны хамгийн өргөн хэрэглэдэг программ юу вэ?

Би өөрөө график дизайны багшаа хийдэг болохоор photoshop байнга хэрэглэдэг. Олон жил хэрэглэсэн учраас гарт орцон. Хэрэгтэй гэсэн зүйлүүдээ photoshop дээр хийгээд онлайн орчинд цацдаг.

–       Салбарт тань өрсөлдөгч хэр олон байдаг вэ?

Энэ чиглэлээр мэр сэр сургалт явуулдаг байгууллага байж магадгүй. Цаг зав муутай учраас судлаад явж үзээгүй юм байна. Ихэвчлэн бид нар өөрсдийгөө хөгжүүлж салбартаа манлайлагч байхыг эрхэмлэдэг. Ирээдүйд академи төгссөн залуус маань мундаг өрсөлдөгч болж гараасай гэж хүсдэг.

–       Академи төгссөн залуучууд танайд ажилд орж болох уу?

Бид төгсөгч нараасаа маш олон залуучуудыг ажилд авдаг. Одоогоор хамгийн амжилттай яваа залуу нь Н.Мөнх-Эрдэнэ гээд манай компаний бүхий л вэб сайтын ажлыг хийдэг залуу байгаа. Хөдөлмөрч хичээнгүй тэрээр одоо вэбийн компаний захирал болтлоо дэвшээд ажиллаж байна. Энэ залуу манай академийн 2013 оны төгсөгч.

–       Төгсөгч залуу нэг вэб сайт хийлээ гэхэд. Зах зээлийн дундаж ханш хэд байх уу мөн хэр их цаг зав шаардагдах вэ?

Захиалгчын саналаас болоод үнэ ханш хийгдэх  цаг хугацаа өөр байна. Ер нь ханш нь Монгол хүний нэг сар ажиллаад авдаг дундаж цалинтай адил зарим тохиолдолд түүнээс ч давахаар байдаг. Өдөрт нь гаргаад өгөх вэб байна мөн хийцээсээ шалтгаалаад сар хийх ч тохиолдол байна.

–       Танай байгууллага Монгол анх удаа 3 д анимейшн хүүхэлдэйн кино хийж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

Тийм ээ. Манай байгууллага өөрсдийн нөөц бололцоо нь дээр тулгуурлаж бүрэн хэмжээний 3 д анимешн хүүхэлдэйн кино хийж байгаа. Ажлын явц одоогоор 80 хувьтай байна. Энэхүү кино нь дээр төгсөгч нараасаа шилдэгүүдийг сонгож  аваад чадварлаг багш нартай нь хамт нэг баг болгон ажиллуулж байна. Бүтэн нэг жилийн хугацаанд ажил үргэлжилж байна. Анимейшн кино өөрөө маш нарийн төвөгтэй хийцтэй байдаг иймээс  залуучууд минь улам хөгжиж байгаа.

–       Анимейшн кино хийхэд их хэмжээний хөрөнгө хэрэгтэй гэж сонссон юм байна. Хөрөнгө оруулалт хаанаас хийгдэж байгаа вэ?

Манай байгууллага ямар ч хөрөнгө оруулалт авахгүйгээр санхүүжилттэй өөрөө гаргаад хийж байна. 6 сар гэхэд кино дэлгэцэнд гарна. Бид кино хийх болсон гол зорилго нь Монголчууд өөрсдөө бүрэн хэмжээний анимейшн кино хийх чадвартай гэдгийг бусдад харуулахад оршиж байна. Мөн энэ салбарт ажилладаг залуучуудад бидний хийсэн бүтээл урам зориг өгөх байх.

–       Академид суралцахыг хүссэн залууст зориулсан хөнгөлөлт байдаг уу?

Оюутнууд суралцахад төлбөрийг 20 хувь хөнгөлдөг ба 2 ангид зэрэг суралцах хүсэлтэй байвал хөнгөлөөд сая таван зуун мянга болдог. Сургалтад хамрагдахаар ирсэн хүмүүс төлбөрийн 50 хувийг эхэлж төлөөд сургалтын явцын дунд үлдсэнээ төлдөг. Энэ удаагийн элсэлт дээр бид сошиал дэмжигчдээсээ азтан тодруулж супер азтанд 100 хувь үнэ төлбөргүйгээр суралцах эрхийн бичиг олгож байгаа.

–       Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

Баярлалаа. Бидний зорилго бол залуучуудыг мөрөөдөлөө биелүүлэхэд нэг алхам ойртуулах, давхар орлоготой болгож амьжиргааны түвшинг нь дээшлүүлэхэд оршиж байна. Тиймээс өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүн бүр манай академийг зориорой.

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн бол

2021-09-19

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

"Johnson Window Films", "Nextfil", "3M" зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэв

2021-09-16

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцл

2021-09-15

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...