Я. Баяржавхлан: Монгол Улсад “настны” чиглэлээр ажилладаг мэргэжлийн зургаан эмч бий

2017-02-20 Ярилцлага 0

Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Казак түмний Наурызын баярыг тохиолдуулан батлан хамгаалах, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, мал аж ахуй, зам тээвэр, барилга болон аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулсан билээ. Энэхүү баярт өдрөөр шагнал авсан бас нэгэн хүндтэй хүн бол БЗД-ийн эрүүл мэндийн төвийн “настны эмч” клиникийн профессор, дотрын тэргүүлэх зэргийн эмч Я.Баяржавхлан юм. Тэрбээр 2007,2014 онд улсын салбартаа манлайлж  “оны шилдэг гериатр эмч” болж байсан юм.

-Төрийн хайр хишгийг хүртэж “Алтан гадас” одонгоор шагнуулсанд баяр хүргэе. Та эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

-1981 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийн эмчилгээний ангийг төгсөж Завхан аймгийн тэс суманд эх баригч, бага эмчээр ажиллаж эхэлснээр эрүүл мэндийн салбартай салшгүй холбоотой болсон. 1992 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөж Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд өрхийн эмчээс эхэлж ажиллаад эрүүл мэндийн салбарт 32 жил зүтгэсэн байна. Гучин хоёр жил ажилласны эцэст төрийн дээд одон медалиар энгэрээ мялааж байгаа даа баяртай байна. Төрийн хайр хүндэтгэлийг хүртэхэд миний хамт олны хөдөлмөр мөн эцэг эхийн минь төрдөө үнэнч, түмэн олондоо зүтгэлтэй яваарай хэмээн сургаж байсан сургаалийг амьдрал дээрээ хэрэгжүүлж явсны ач тус болов уу хэмээн бодож байна.

-Таны ажиллаж буй “настны эмч” гэх энэ мэргэжил дэлгэрээд хэр удаж байгаа вэ?

– Өнөөдрийн байдлаар Монгол Улсад настны чиглэлээр ажилладаг мэргэжлийн зургаан эмч байдаг. Эдгээр зургаан эмч нарын нэгээр ажиллаж буй даа баяртай байна. Энэ мэргэжлийг эзэмшихэд хүнээс асар их тэвчээр, уужуу бодол, хүлээлт, тухайн хүмүүсийг сонсох чадвартай байж энэ мэргэжлээр ажилладаг. Настангуудын эрүүл мэндийн байдал жилээс жилд сайжирч Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж байгаа. Би энэхүү мэргэжлээрээ 2004 оноос хойш ажиллаж байна. Мэргэжлийнхээ хүрээнд дэлхийн хэмжээнд зохиогдож буй хурал чуулганд их оролцдог. Тухайлбал: Хятад, Солонгос, Тайланд зэрэг оронд зохиогдсон их хуралд сууж “настны” талаар мөрдөгдөж буй зүйлсийг өөрийнхөө эх оронд нутагшуулах зэргээр санал санаачлаг гарган ажиллаж байна.

-Настны эмч гэхээр дундаж наслалтыг хэмждэг хэрэг үү?

-Тийм, Ер нь бол насжилтын гол үзүүлэлт дундаж наслалт байдаг. Тухайн орны хүн амын дунд өндөр настай хүн хэдэн хувийг эзэлж байгаагаа нь шинжиж үзээд тухайн орныг насжиж буй орон гэдэг. Манай улс бол харьцангүй хүүхэд залуучууд ихтэй залуу орон. Гэхдээ 50-60 оны хүмүүс настны эгнээнд шилжээд ирэхээр хүн амын дундах настны тоо нэмэгдээд ирдэг.

-Хөгжилтэй орнуудад хүмүүс өндөр наслах нь их байдаг уу?

-Ер нь бол тийм. Хүмүүс стрессгүй, идэж ууж байгаа хоол нь чанартай, тархи толгой өвтгөх асуудал бага байвал урт наслах нь элбэг байдаг. Улс орны зүгээс гэвэл эдийн засгийн байдлыг тогтвортой байлгах эрүүл мэндийн үйлчилгээ сайн нийгмийн хамгаалал зэрэг өндөр байвал хүний насжилтад шууд нөлөөлдөг.

-Өнөөдрийн байдлаар монголчуудын дундаж наслалт хэд орчим байгаа бол?

-Манай орны хувьд эмэгтэйчүүдийн дундаж наслалт арай өндөр 75 орчим, эрэгтэй дундаж наслалт 65-67 байна. Сүүлийн үед монгол хүний дундаж наслалт уртсаж байгаа.

-Таныг анх энэ мэргэжлээр ажиллаж эхлэхэд монголчуудын дундаж наслалт хэд орчим байсан бэ?

-Тухайн үед 67 байсан. Эмнэлэг үйлчилгээ, оношлогооны төхөөрөмжүүд нэмэгдэж эрүүл мэндийн үйлчилгээг сайн үзүүлснээр дундаж наслалт жилээс жилд өсөж байна.

-Та салбарынхаа хөгжлийг хэрхэн харж байна?

-Миний бодлоор өнөөдөр манай анагаах ухааны салбар жаахан зогсонги байдалд байна. Техник технологийг нэвтрүүлэх, шинэ стандартыг боловсруулах тал дээр дээд түвшний хүмүүс ажиллаж байгаа байх. Гэхдээ эрүүл мэндийн салбарт хөрөнгө мөнгөний асуудал сул байгаа учраас дэлхийн томоохон орнуудын ололт амжилт, тэргүүн туршлагаас нэвтрүүлэх боломж нээгдэхгүй байна. Туршлага солилцох журмаар өөр улс оронд очиход манай эмч нарын ур чадвар маш өндөрт байдаг. Гагцхүү монгол эмч нар дэлхийн хэмжээнд очиход бага зэрэг хэлний бэрхшээл л тулгарч байна.

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн бол

2021-09-19

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

"Johnson Window Films", "Nextfil", "3M" зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэв

2021-09-16

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцл

2021-09-15

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...