Д.Сосорбарам: Миний хүссэн ардчилал биш гэхдээ би чамлахгүй ээ

2017-02-21 Ярилцлага 0

Долоо хоног бүрийн лхагва гаригт “Либералхаус” бодлогын судалгааны хүрээлэнгийн залуучууд төр нийгмийн зүтгэлтнүүдийг урьж залуучуудтайуулзуулдаг. Өнгөрсөн долоо хоногийн зочноор Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам уригдан ирж өнөөдрийн бий болсон Ардчилсан нийгмийг бүтээлцэх гэж хэрхэн тэмцэжбайснаазалуучуудтай хуваалцсан юм.Лекцэндхүрэлцэн ирсэн залуучууд Д.Сосорбарам гуайгаас асуусан асуултыг түүвэрлэн буулгаснаа хүргэж байна. 

-Та Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлэгт оролцож байхдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржд нэгэн жижигхэн гитар бэлэглэнэ хэмээн ярьж байсан. Найздаа тэрхүү гитараа бэлэглэсэн үү?

-Тэр гитарыг анхнаасаа Элбэгээдээ бэлэглэнэ хэмээн зорьж авсан юм. Эхнэр бид хоёр Япон улсад шинжилгээ хийлгэх гээд явж байх үед эхнэрийгээ шинжилгээгээ өгч бай гэж хэлчхээд өөрөө шинжилгээ хийлгэх мөнгөөрөө тэр гитарыг авч байсан. Намайг Улаанбаатар сонины гоц авьяастны “Хан гарьд” гээд шагналыг авахад Ц.Элбэгдорж найз маань барууны орнуудаар ажлаар явж ирэхдээ гэртээ ч оролгүй манайд ирээд надад жижигхэн сүвинер нь 24 кратын алттай гитар авчирч өгч байсан. Монгол тулгатны зуун эрхмээр орохдоо тэр гитараар ая бариж суухад Х.Баттулга мэдсэн юм шиг Элбэгээд өгмөөр хөөрхөн гитар байна гэж хэлж байсан. Сүүлд би Элбэгээд гитараа өгөх гээд гэрт нь очтол жаахан бухимдсан янзтай Тулга та хоёр намайг доош нь хийсэн янзтай нэвтрүүлгээр ярьж гитар өгнө гэсэн байна лээ гэж гомдоллосон. Тэгэхэд нь би “чи өөрөө тэр нэвтрүүлгийг үзээгүй байж хүний хэлснээр дүгнэлээ” гээд жаахан маргаж байгаад гитараа бэлэглэсэн дээ.

Анхнаасаа Х.Баттулга бид хоёр ярилцаж тохиролцоод тэр нэвтрүүлэгт тэгж ярьсан бол шал худлаа юм болно. Гэтэл нэвтрүүлгийн үеэр санамсаргүй тийм яриа үүссэн. Тэр яриаг харин хөөрхөн хов болгоод Элбэгээд хүмүүс ярьсан байна лээ.

Хэрвээ би төрийн тэргүүн байсан бол хэзээ ч хүний хэлсэн зүйлээр, хүнийг дүгнэхгүй. Төрийн тэргүүн хүн бол асар дипломат бодолтой байх хэрэгтэй. Тийм биздээ. Бүх талруу харж бодох хэрэгтэй. Жижиг асуудлаар хөөцөлдөх хэрэггүй. Үүн дээр манай нөхдүүд алддаг.

Та ном, зохиол их уншдаг хүний хувьд залуучуудад зориулаад ганцхан ном санал болгооч?

Стив Форбэс, Элизабэт Эймз нарын бичсэн “Биднийг капитализм л аварна” гэсэн номыг уншаад үзээрэй гэж санал болгомоор байна. Энэхүү номоос хүн төрөлхтний амьдрал, улс төр, баялгаа хэрхэн бүтээх талаар бүх зүйлийг харж сурах болно.

-Таны бодлоор өнөөдрийн Монгол залуус ямар байх ёстой вэ?

-Би хүмүүст сургаж, хүмүүсийг шүүмжлэх тал дээр таагүй ханддаг. Нээх зааж сургасан тийм байдалтай байхыг хүсдэггүй. Залуучууд та нар ямар баймаар байна, түүгээрээ бай. Өөрийнхөөрөө байх шиг гайхамшигтай зүйл энэ хорвоод байдаггүй юм.

Хурууны минь хээ хувирашгүй

Алганы минь хээ арилшгүй

Өндөгний минь хээ

Өөрчлөгдөшгүй

Миний хээ

Минийх ээ гээд Н.Нямдорж хэлсэн байна. Долоон тэрбум хүний хурууны хээ ондоо, тиймээс хэнийг ч дуурайх хэрэггүй.

-Философич хүн улс төрч байх хэрэгтэй гэдэг. Өнөөдөр манай улс төрд философич хүн алга. Манай төрд философич хүн хэрэгтэй юу эсвэл одоо байгаа шиг материалист хүмүүс байх ёстой юу?

– Би идеалист хүн. Амиа бодсон хүн л дээ. Баянхонгорт нэг цэмцийсэн цэвэрхэн айл байдаг юмаа. Хүүхэд нь хүртэл нусгүй. Тэр айлыг манай нутгийнхан дотуур тамиртай, хувиа бодсон, баяжихын дон туссан гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ тэр айл бол жинхэнэ ажилтай айл шүү дээ.

Агуу их ухаантнууд, төр барьж байхад

Ард иргэд дорд хүмүүс төр байгаа эсэхийг анзаарахгүй

Аз жаргалтай амьдардаг

Тэднээс дорд ухаантнууд төр барьж байхад

Ээ төрийн минь сүлд аварч өршөө гэж шүтэж байдаг

Тэднээс дорд ухаантнууд төр барьж байхад

Үймээн самуун дэгдэж байдаг гэж агуу философич хэлсэн байдаг.

Миний нутгийн ламын гэгээн гэж суутан юу гэж хэлсэн бэ гэхээр:

“Хаадууд нь ном ёсоор төр эс баривал

Харьяат түшмэдүүд нь авилгалын тулд бусдыг хөнөөгөөд

 Харилаг ардууд нь нүглийн үйлээр насад амьдраад

Хажуудах хуврагууд нь санваарыг үл сахивал

 Харин тэдний өрөнд тэнгэр найман аймаг хямарч

Хяруу мөндөр зуд турханы үргэлжлэл үл тасраад

Халдвар өдөөх өвчин нян хий мэт дэлгэрнэ” гэж яг тэр дорно дахины суутантай адил, агаар нэгэн үгийг энэ хүн хэлсэн байдаг.

Тэгэхээр үнэнч шударга, ариун хүмүүс төрд гарч байж сая бид нар жинхэнэ эрх чөлөөгөө олж авна. Өнөөдрийн манай төрд тийм хүмүүс байхгүй.

-Энэ ардчилал таны хүссэн ардчилал мөн үү?

-Хамгийн үнэ цэнэтэй зүйл бол эрх чөлөө. Хүний эрх, миний эрх. Миний дархан эрх. Одоо энэ гишүүд бүгд УИХ-ын гишүүний дархан эрх гэж ярих юм. Бид нарын эрхээр дамжиж УИХ-ын гишүүн болчхоод, бидний дархан эрх байхгүй. Энэ нөхдүүдийн дархан эрх яригдах юм. Би янз бүрийн зүйлд хардагдвал шууд баригддаг. Гэтэл дархан эрхтэй хүмүүс баригдахгүй. Миний мөрөөдөж хүсэж байгаа жам ёсны эрх чөлөө баталгаажих үнэ цэнэ бол байхгүй, дутуу байна. Гэхдээ би чамлахгүй ээ.

-Эрх чөлөөт ардчилсан орнуудад хариуцлага гэж зүйл яаж хөгждөг юм болоо?

-1976 онд Нобелийн шагналыг хүртсэн Милтон Фридмангэж хүний “Хувь заяагаа сонгох нь ” гэж ном бий тэрийг уншаад үзээрэй. Тэр номоос надад ганцхан өгүүлбэр үлдсэн “Эрх чөлөө гэдэг бол зөвхөн хариуцлага хүлээх чадвартай хувь хүмүүсийн эрүүл саруул чиг зорилго юм” аа гэж. Ерөөсөө л энэ байхгүй юу, зөвхөн хариуцлага. Жаргалаараа, зовлонгоороо бүх зүйлээрээ хариуцлагаа хүлээнэ. Үүнийг чинь л, хувь хүмүүсийн эрүүл саруул чиг зорилго гэж хэлээд байгаа юм.

-Ерөнхийлөгч твиттер, фээсбүүкд идэвхтэй байдаг 150 хүмүүсийг хүлээж авч уулзсаныг та юу гэж дүгнэх вэ?

-Твиттер, фээсбүүк энэ зөв ашиглавал хамгийн хэрэгтэй, буруу ашиглавал ихээхэн хор уршигтай зүйл. Улс төрийн тэргүүн хүн байж тийм нэг явуургүй зүйл дээр жиргээчид аваачиж тэдэнд тайлбар хийж доошоо ордог нь яаж байгаа хэрэг вэ. Ийм зүйл хийж яахын бэ, хэзээ нэгэн цагт том тайлбар хийх өдөр ирнэ ш дээ. Мүүн гээл биз тийм зүйлд хорчин нөхдийг цуглуулж уулздаг нь илүүц хэрэг ш дээ. Яг нарийндаа тэр монгол ёсолгоо гэдэг чинь бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн зүйл тэр мүүн энэ тэр нь дуурайгаад арай өөрчлөөд авсан хэрэг. Ц.Элбэгдорж тэр мүүний урсгалтай холбоогүй хүн байхгүй юу даа. Тэгсэн хэрнээ фээсбүүкчидтэй уулзаж тайлбар хийж байх гэж.

-Та ерөнхийлөгчийг мүүний урсгалын хүн биш гэдгийг яаж батлах юм. Янз бүрийн бичлэг цацагдсан байсан шүү дээ?

-Энэ чинь Дэлхийн энх тайвны элч гээд НҮБ-тэй энэ зэрэгцэхүйц том байгууллага юм билээ. Манайд бол нэлээд сүүлд орж ирсэн хэрэг. Энэ ажиллагаанд би хүртэл оролцож явсан. Ерөнхийлөгч энэ байгууллага дээр очоол биз, магадгүй сонгуульд нь хандив тусламж үзүүлье гээд аваал биз. Угаасаа сонгуулийн үеэр гадна дотноос зөндөө хандив тусламж аваад явдаг биздээ. Анх соёлын төв өргөөнд баахан цагаан өмсгөлтэй хүмүүс “гэр бүлийн” ямар юм ч билээ нэг үйл ажиллагаа зохион байгуулж байсан. Би бас эхнэртэйгээ оролцож явлаа. Тэр үл ажиллагаа чинь дэлхийн энх тайвны байгууллагаас гээд зохиогдож байсан. Би ямар дэлхий энх тайван байх ёсгүй гээд эсэргүүцэлтэй биш. Онигоо болно биздээ. Тэгвэл нөгөө нөхдүүд чинь эсрэгээрээ Монголчууд энх тайвныг эсэргүүцэж байна гээд бөөн юм болно ш дээ. Тэр ажиллагаанд чинь УИХ-ын гишүүд нь хүртэл явж байсан. Анхандаа бол шашин энэ тэр гэж харагдаагүй. Харин одоо тэр бүхэн нь ил болж мултраад гарах боломж нээгдэж байна.

Тэр цэнхэр үст Цэрэн гэдэг хүүхэн энийг ил болгоод болгоомжлуулах нь сайн хэрэг, гэхдээ үүнийгээ хэрүүл болгоод дэвэргээд байдаг нь муу хэрэг. Би бол өнөөдөр ямар ч шашин шүтдэггүй. Бүгдыг нь шүтэх гэж үзсэн туршилтын туулай болсон. Бүгд худлаа гэдгийг нь ч мэдсэн. Би өнөөдөр эцэг, эх хоёроо л шүтдэг.

Холбоотой мэдээ

“Бидний өнөөдрийн нийгэмд адгуус амьтнаас ялгарах зүйлс улам цөөрсөөр байна”

"Гүн төгс нар" ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн болло

2021-05-28

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль