Гэрэл зургийн үнэгүй сургалтыг сонирхоорой

2020-04-03 Амжилт 0

Nikon  компани 250 ам.доллараар үнэлэгдэх сургалтаа үнэгүй болголоо.

Ихэнх цагаа гэртээ өнгөрүүлж буй энэ үед өөрийгөө хөгжүүлэх боломжийг Nikon компани олгож байна. Тодруулбал тэд нийт 250 ам.доллараар үнэлэгдэх гэрэл зургийн 10 цуврал хичээлийг энэ дөрөвдүгээр сарын турш үнэ төлбөргүй болгож буйгаа зарлалаа. “Бүтээлч хүмүүсийг дэмжих, тэдэнд урам зориг өгөх нь Nikon-ий гол зорилгын нэг билээ. Хэдий хүнд нөхцөл байдал үүсээд байгаа ч тэднийг өсөж дэвжих, урам зоригоор тэтгэхэд чадах бүхнээ хийх болно” хэмээн Nikon компанийн зүгээс мэдэгдсэн байна.

15 минутаас цаг орчим үргэлжлэх, анхлан сонирхогчдоос эхлээд мэргэжлийн гэрэл зурагчдад зориулсан сургалтуудыг алдартай мэргэжлийн гэрэл зурагчид болон Nikon брэндийн төлөөллүүд заах юм. Сургалтын хөтөлбөрт хөрөг гэрэл зураг, байгалийн гэрэл зураг, макро гэрэл зураг хэрхэн дарах тухай ойлголтууд, “Видео бичлэг хийх урлаг” ба “Nikon-ий камераар хэрхэн дүрс бичлэг хийх вэ” зэрэг сонирхолтой хичээлүүд багтжээ.

Хэрэв та энэхүү сургалтын хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл ЭНД-ээс   үзнэ үү .

Холбоотой мэдээ

Монгол Улс Мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас анхны алтан медалиа авлаа

Мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиад есдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд Сингапур улсад онлайнаа

2020-09-24

Ж.Шижир: Шийдэл үргэлж байдаг

Том Амжилт ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир технологи, боловсролын салбарт шинэчлэлийг хийх замаар ор

2020-07-30

Суутан болох сурагчаас…

Урам зоригийн нийтлэл "Суутан болох сурагчаас…" Дүү минь чи хэн болохыг мөрөөддөг вэ? Чиний

2020-07-30

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...