Д.Ууганбаяр: Бид суралцаж буй хүүхдүүдээ сургуульгүй хоцорч байхыг хараагүй

2017-02-21 Ярилцлага 0

Иргэдэд боловсролыг зөвхөн сургуулиар олгож ирсэн дэлхий нийтийн чиг хандлага сүүлийн 20 гаруй жилд өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засаг бүхий орнуудад хүн амынхаа боловсролын түвшинг тэдний хэрэгцээ бололцоонд нь тулгуурлан дээшлүүлэх, иргэдээ хөгжүүлэх чиглэлээр боловсролынхоо тогтолцоог өөрчилж, сургуулиас гадуур боловсрол олгох арга, хэлбэр бий болжээ.Манай Улсад энэхүү тогтолцоо нь албан сургалтаар явагдаж байгаа хэдий ч энэ нь зөвхөн хоцрогдол арилгах төдийд явагдаж байгаа нь харамсалтай. Албан бус сургалтын төвийг 12 жилийн хугацаанд ажиллуулж энэ салбараа гарын арван хуруу шигээ мэддэг болж салбарынхаа ирээдүйн төлөө өөрийн нөөц бололцоогоо дайчлан ажиллаж буй нэгэн эмэгтэйг “Амжилтын эзэд” ярилцлагын буландаа оролцууллаа. Ингээд “Цөм” сургалт судалгааны төвийн захирал Д. Ууганбаяртай ярилцсан яриаг хүргэе.

-“Мэргэжлээ зөв сонгоход албан бус боловсролын гүйцэтгэх үүрэг, хөгжлийн чиг хандлага” сэдэвт багш, сурагч, судлаачдын нэгдсэн форум зохион байгуулах гэж буйд баяр хүргэе. Чухам ямар учраас энэхүү форумыг хийх болов?

– Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн боловсролыг албан болон албан бус гэсэн энэ хоёр хэлбэрээр эзэмшдэг байгаа. Хувийн хэвшлийн бид нар бол зайны сургалт буюу албан бус сургалтад хамрагдаад явж байна. Албан бус сургалтын боловсролын системд гүйцэтгэдэг үүрэг нь хүмүүсийн албан шугамаар олж авсан боловсролыг бататгах дээр нь улсаас зохиогдож буй боловсролын компанит ажилд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулах ач тустай. Үүнийхээ дагуу бид үүрэгээ ухамсарлах үүднээс энэхүү форумыг зохион байгуулж байна.

-Албан бус сургалтын өнөөдрийн хөгжил ямар түвшинд байна вэ?

– 1996 онд Албан бус сургалтын үндэсний хөтөлбөр гэж гарч байсан. Дараа нь албан бус сургалт, зайны сургалт зэрэг үндэсний төвүүд байгуулагдаж байлаа. Өнөөдрийн байдлаар албан бус сургалтын хөгжил хувь хүмүүсийн нуруун дээр явж байна. Хэдийгээр бид хувийн компани, хувийн хэвшлийн хүмүүс ч гэсэн боловсролын системын нэгээхэн хэсэг мөн хэмээн өөрсдийгөө боддог. Яагаад улсын сургуульд сурч боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүд бидэнд хандаж өөрсдийнхөө сурлагын түвшинг нэмэгдүүлээд байгаа юм бэ? Албан бус сургалт бол маш олон багш нарыг ажлын байраар хангаж өгдөг давуу талтай. Багшын мэргэжил эзэмшсэн залуучууд сургуулиа төгсөөд бүгд улсын сургуульд ороод багшлаад явах боломж бүрддэггүй. Дан ганц биеэ даасан хувь хүмүүс энэ салбарын хөгжлийг нуруун дээрээ үүрч яваа гэхэд албан бус сургалтын хөгжил маш сайн явж байгаа гэж харж байна. Одоо энэ МСҮТ, албан бус сургалтын төвүүдэд зарим зүйл дээр төрийн дэмжлэг дутагдаж байна. Гэхдээ яахав бид төрийн үзүүлж буй багахан дэмжлэгийг чамлах эрхгүй л дээ.

– Та албан бус сургалтын ирээдүйн чиг хандлагыг хэрхэн төсөөлж байна. Энэ салбарт 12 жил хүчин зүтгэсэн хүний хувьд?

– Ирээдүйн хөгжлийг төлөвлөх, судалгаа хийнэ гэдэг бол форумаас гадна сцениар гэдэг зохион байгуулалттай үйл ажиллагаа хийгддэг ажил юм. Маш олон жилээр урьдчилан харж, судалсан судалгааны материалууд бэлдэх хэрэгтэй. Бид нар дараагийн жилээс форум биш сцениар болгох зорилт тавиад ажиллаж байна. Учир нь энэ салбарын ирээдүйг дүгнэсэн, харсан судалгааны материал манайд алга байна. Тиймээс энэ ажлын гарааг ийнхүү эхлүүлж байгаа юм. Одоо бол үйл ажиллагааны төлөвлөгөө, стратеги төлөвлөгөө, тактик төлөвлөгөө, олон жилийн төлөвлөгөө гээд шат шатны ажлууд хийгдээд явна. Яахав энэ салбарт олон жил тууштай ажилласан хүний хувьд өөрийнхөө өнцгөөс харахад энэ бол маш ирээдүйтэй салбар гэж харагдаж байгаа.

– 12 жилийн ойн болж буй танай сургалтын төв үйл ажиллагаагаа ихээхэн тэлсэн байна. Ямар ямар чиглэлээр элсэлт авч байна?

– 2004 оноос эхлээд S&G цөм нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Сүүлийн таван жилийн хувьд гэвэл “Цөм” сургалт судалгааны төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ манай 12 жилийн ой болж буйтай холбоотойгоор бид 12 төрлийн ажил зохион байгуулаад явж байна. Дээрх форум маань энэ ажлын нэг хэсэг нь байгаа. Мөн бид суралцагчдадаа зориулаад хичээлийг багц хэлбэрээр авч байгаа. Нэг хичээлийн төлбөрөөр 3-5 хичээлийг сонгож судлаад явах боломжтой. Анги дүүргэлтийн хувьд гэвэл хагас ганцаарчилсан хэлбэрээр явагдаж байна. “Цөм” сургалт судалгааны төв маань Цөм сургалтын төв, гэрэл гэгээ хүүхдийн цэцэрлэг, Хаан гоёл Хатан шаглаа гэх МСҮТ-тэй. Бид арван хоёр жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж олонд танигдсан учраас өнөөдрийн үйл ажиллагаагаа тэлэх алхамд хүрсэн гэж боддог. Анх энэ салбарт орж байхад цөөн тооны сургалтын төв байсан. Харин өнөөдөр сургалтын төвүүд ихээр бий болж байна. Гэхдээ үүнийг чанаргүй сургалтын төвүүд гэж харахаас илүүтэйгээр өрсөлдөөний талбар гэж харвал зохистой байх. Учир нь олон дундаас чанараараа ялгарч гарах нь чухал.

-Танай сургалтын төвд хандсан хүүхдүүдийн хэдэн хувь нь хүссэн сургууль даа орж чаддаг вэ?

– 2004-2010 оны хооронд сургалтын төвүүд бага байлаа үүнийгээ дагаад эрэлт хэрэгцээ ч их байсан үе. 2015 онд арван жилийн сургуулиа төгсөж буй хүүхдүүдийн тоо бага байсан үүнийгээ дагаад ЭЕШ-д бэлтгэж сургалтад хамрагдах хүүхдүүдийн тоо ч буурсан. Гэтэл энэ жил төгсөгчид их байгаа хэрнээ сургалтад хамрагдаж буй хүүхдүүдийн тоо өмнөх жилийнхээс бага байна. Энэ нь эдийн засгийн байдалтай холбоотой байх. Манайх ЭЕШ-ын шалгалтад бэлтгэж буй хүүхдийнхээ эцэг эхтэй болон хүүхдүүдтэй гурвалсан гэрээ байгуулж ажилладаг. Олон жил  үйл ажиллагаагаа явуулсан туршлагатай газрын хувьд бид суралцаж буй хүүхдүүдээ сургуульгүй хоцорч байхыг хараагүй. Тухайн хүүхдийг хүсч буй оноонд нь хүргэхийн төлөө хамтарч ажилладаг.

-Хаан гоёл, Хатан шаглаа гээд МСҮТ-ийнхээ талаар дэлгэрэнгүй яриач?

Энэхүү сургалтын төв маань үндэсний хувцас болон европ хувцасны оёдол эсгүүрийн чиглэлээр элсэлт авч сургалт явуулах юм. Энэ сургалтын төвийн бусдаас ялгарах онцлог нь бид нар технологи зааж өгдөгт оршино. Сургалт 100 хувь практик дээр явагдана. Багш нарын хувьд гэвэл 15-30 жил ажилласан туршлагтай боловсон хүчин бий. Оёдол эсгүүрийн технологийг зааж өгдөг сургалтын төв бол маш ховор юм. Тиймээс манайд хандаж суралцсан хүмүүс сургуулиа төгсөөд шууд ажлын байранд гарах бүрэн боломжтой.

Холбоотой мэдээ

Б.Бямбадорж: Улаанбаатараас эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын

2021-03-02

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...