Монголын анхны 3D хүүхэлдэйн кино “МОРА” ирэх сард нээлтээ хийнэ

2017-07-26 Нийтлэл 0

Мэдээлэл технологийн салбарын акулуудын нэг  “Том-Амжилт” компанийн шинэ бүтээл, ирэх сард нээлтээ хийх Монголын анхны 3D хүүхэлдэйн киног танилцуулж байна. Хоёр жил гаруй хугацаанд бүтээгдэж Амжилт студийн чадварлаг, бүтээлч, хөдөлмөрч залуусын ур ухаан, зүтгэл чармайлтын хүчээр амжилттай бий болсон “Мора” 3D хүүхэлдэйн кино Монголын  технологийн салбарт болон кино урлагт энэ төрлөөр анхны шанг татаж буйгаараа өндөр ач холбогдолтой юм.

“Мора” хүүхэлдэйн кино нь 1 цаг 15 минут үргэлжилнэ. Киноны найруулагчаар Чулуунмөнхийн Отгонбаяр, продюсераар Жаргалсайханы Шижир, зохиолчоор Г.Анхбаяр нар ажилласан бөгөөд зөгнөлт жанрын бүтээл юм.

“Мора” хүүхэлдэйн кино нь Улаанбаатар хотод өрнөх өнөөгийн амьдрал,  Тэргэл гэдэг зожиг зохион бүтээгч залуугийн тухай өгүүлнэ.  Тэргэл“Мора” нэртэй нисдэг робот бүтээнэ. Зохион бүтээгчийн шинэлэг үйлдлийн системд санаархсан Томоо хорон санаа гаргаж, муу бүхнийг үйлдэнэ. Тэргэл, Шүрээ хэмээх бүсгүйд сэтгэлтэй болох боловч  “Мора’-гийн үйлдлийн систем алдагдаж, дурлалт бүсгүй нь сураггүй алга болсноор киноны үйл явц маш сонирхолтойгоор өрнөнө. Энэ бүх ээдрээт асуудлуудын зангилааг хэрхэн тайлж, бүтээсэн робот, дурлалт бүсгүйгээ  хэрхэн аврахыг үзэгч та бүхэн шимтэн үзээрэй. “Мора” кинонд Намсрайн Ялалт, Даваадоржийн Нямбаяр, Тэрбишийн Нарангэрэл, Өлзийсайханы Болормаа, Донойн Дэлгэрсайхан, Цэндийн Гомбосүрэн нар оруулсан бөгөөд тэд  хүүхэлдэйн киноны ертөнцөд амжилт гаргах бүтээл болсныг дурдаж байа.  Монгол залуус дэлхийн хэмжээнд хийж бүтээж чадаж буйн жишээг үзэгч  та бүхэн Монголын анхны бүрэн хэмжээний 3D хүүхэлдэйн киноноос  харах боломжтой.

 

Холбоотой мэдээ

Э.Ананд хүү өнөөдөр эмнэлэгтээ хэвтлээ

БНСУ-д эмчлүүлэхээр явсан Э.Ананд хүү тус улсад тусгаарлалтын 14 хоногоо дүүргээд, өнөөдөр /2021.05.

2021-05-28

Амьдрал дундах хийсвэрлэл AR гэж юу вэ?

Анх 1922 онд Лос Анжелес хотод анхны 3д кино нээлтээ хийж байлаа. Монголд нэлээн сүүлд орж ирсэн сан

2021-05-14

Хэрхэн НЭГ вирусийг ХОЁР янзаар шийдэв?

Коронавирус дэлхийд дэгдсэнээс хойш улс орон бүр өөр, өөрийн зарчмаар ард иргэдээ хамгаалах гэж орол

2021-05-14

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль