Дархан хотод олон улсын TIER III стандартыг хангасан Модуляр дата төвийн паркийг бүтээн байгуулна

2017-02-21 Ярилцлага 0

-Танай компани мэдээллийн технологийн салбарт ямар чиглэлээр ажилладаг вэ?

-Мэдээллийн технологийн салбар нь өргөн цар хүрээтэй боллоо. Манай компани нь 2011 онд байгуулагдаж цахим онлайн ертөнц, контент датаг онлайн орчинд байршуулах чиглэлээр ажиллаж дотооддоо дэд бүтцийг байгуулан, зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлэн ажиллаж байна. Товчхондоо бол мэдээллийн технологийн дэд бүтэц нийлүүлэгч байгууллага гэсэн үг.

-Өнөөдрийн байдлаар хэрэглэгчдэд ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

– Домэйн нэрийн бүртгэл, Веб хуудас байршуулах үйлчилгээ, бодит болон зохиомол сервер байршуулах, түрээслэх, и-мэйл үйлчилгээний төрлүүд гээд 10 гаруй төрлийн 30 орчим нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна.

-Веб хостинг гэж чухам юу юм бэ?

– Веб хуудсыг онлайнд ажиллуулахад зориулагдсан орон зай. Илүү дэлгэрүүлбэл Таны захиалгаар хийлгэсэн веб хуудас болон системийг онлайн орчинд агуулах сервер тоног төхөөрөмж, програм хангамж, аюулгүйн байдлын системүүдийн цогц шийдэл бүхий үйчилгээ юм.

-Цогц шийдэл гэж байна, илүү дэлгэрүүлбэл?

– Сервер тоног төхөөрөмжийн хувьд сервер компьютерүүд, цахилгааны үл тасалдах төхөөрөмж түүний давхар үүсвэр буюу нөөц цахилгаан үүсгүүр, сүлжээний болон аюулгүйн байдлын төхөөрөмжүүд,  програм хангамжийн хувьд мөн багагүй лиценз, програмууд байдаг. Энэ бүх шийдлүүд цаанаа давхар эх үүсвэр буюу нэг тоног төхөөрөмж эвдрэл гэмтэлд ороход нөөц тоног төхөөрөмжүүдээс системүүд доголдолгүй, асуудалгүй ажилладаг байх ёстой. Нэмээд хүний хүчин зүйлийн хяналтанд байдаг шийдлүүд бас байгаа. Энэ бүгдийг нийлүүлээд Датацентр гэж ойлголж болно.

-Сүүлд “БизМэйл” гэж Монголын анхны бизнес и-мэйл үйлчилгээг нэвтрүүллээ гэсэн байсан энэ тухай мэдээлэл өгөөч?

– Бидний өдөр тутамд ашигладаг gmail mail, yahoo mail -тэй адилхан, бизнес гэхээрээ өөрийн домэйн нэр дээр ашиглана гэсэн санаа. Жишээ нь  altantulga@gmail.com биш altantulga@itools.mn гээд өөрийн компани, брэнд, тодотголоор ашиглах боломжтой. Зөвхөн тодотгол гэсэн санаагаар бус тухайн и-мэйлийн ашиглалт, дамжиж буй мэдээлэл, түүний өмчлөл гээд олон үр дагаварууд ард нь байдаг. Мөн компанийг төлөөлөн илэрхийлж байгаа бизнесийн соёл талаас нь ч тайлбарлаж болно.

БизМэйлийн маань хамгийн чухал давуу тал нь бид өөрсдөө энэхүү и-мэйлийнхээ сервис, сервер, үйл ажиллагааг 100% удирдан өөрийн датацентрээр ажиллуулж байгаад оршино. Үүнийг дагаад манай хэрэглэгчид и-мэйл үйлчилгээг олон талаар удирдах, гадны хараат байдлаас салах, дотооддоо интернэтийн өндөр хурдаар холбогдох зэрэг давуу талтай болж байгаа.

– Танай компанитай ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг олон газар байдаг. Та нарийн ялгарах онцлог юу вэ?

– 1-рт бид дэд бүтэц буюу датацентрээ байгуулж онлайнд байршуулах чиглэлийн бүтээгдэхүүнүүдээ 100% удирдаж байгаа. 2-рт дотоодын дата, контентыг Монголдоо байршуулах туйлын ганц зорилготой. Энэ хоёр маань бидний маш том давуу тал, бусдаас ялгарах онцлог гэж хэлмээр байна.

– Тэгэхээр бусад компаниуд өөрсдийн датацентргүй гэсэн үг үү?

– Байлгүй яахав. Жишээ нь Үндэсний дата төв УТҮГ гээд том байгууллага байна.  Банкууд, оператор компаниуд гээд олон датацентрүүд ажиллаж байгаа. Бүгд өөрсдийн дотоод үйл ажиллагаанд ашиглаж байгаа. Манай компанийн хувьд бусдын дата, контентийг байршуулан хэрэглэгиддээ үйлчилж байгаа.

– Танай компани одоогоор зах зээлийн хэдэн хувийг хангаж байна вэ?

– Дотоодын нийт дата, контентийн тоо хэмжээг тоолж хэлэх боломжгүй байх. 2015 оны эцсээр хийсэн судалгаагаар зөвхөн веб сайтын хувь дотоодод ажиллаж байгаа веб сайтуудын 40 гаруй хувь нь манай Датацентрээс ажиллаж байсан.

– Боловсон хүчнийхээ талаар яриач?

– Одоогийн байдлаар 12 хүнтэй ажиллаж байна. Ажилчдын маань ихэнх хувийг нь програм хангамжийн мэргэжилтэй техникийн албаныхан эзэлдэг.

– Танай компани олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

– Өнгөрсөн хоёрдугаар сард Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржээс олон нийтэд нээлттэй буюу хувьцаат компани болох эрхээ авсан. Удахгүй ITLS нэртэй хувьцаа маань хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж эхэлнэ. Нэг бүр нь 1000 төгрөгийн үнэтэй 1.8 сая ширхэг хувьцааг хэн ч худалдан авч компанийн хувьцаа эзэмшигч болох боломжтой болно.

Олон нийтээс татан төвлөрүүлсэн 1.9 тэрбум төгрөгөөр Дархан хотод Модуляр дата төвийн парк байгуулж дотоодын төдийгүй олон улсын хэмжээний датацентрийг байгуулснаар мэдээллийн технологийн салбарт Монголын маань нүүр царай болсон бүтээн байгуулалт болно гээд хувьдаа их баяртай байгаа.

– Яагаад заавал Дархан хотод байгуулах болсон бэ?

– Газар хөдлөл, байгалийн гамшиг, онцгой байдлын үед дата төвийн  хэвийн ажиллагааг хангах үүднээс  нөөц төвийг байгуулж ашиглах шаардлагатай байдаг. Нөөц дата төв нь 200 км зайд байх шаардлагатай. Дархан хот нь зам тээвэр, дэд бүтэц, хөгжлийн тулгуур төвийн үүднээсээ нөөц төв байгуулах бүрэн боломжтой, өндөр ач холбогдолтой газар.

– Монголд мэдээллийн технологийн салбар хэр хурдацтай хөгжиж байна. Та салбарынхаа ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

– Монгол улсын хувьд гэхэд л мэдээллийн технологийн салбар үүсч хөгжөөд 95 жилийн нүүрийг үзсэн байна гээд бодохоор арвин түүхтэй салбар юм. Манай компанийн онлайнд байршуулах үйлчилгээн дээр ярихад л таван жилийн дотор нилээд хөгжсөн байна.

Хэрэглээ болон дэлхийн жишиг өдрөөс өдөрт илүү найдвартай ажиллагаа, хурд, технологийн дэвшилд шилжиж байгаа тул бид ч хоцрохгүй хэрэглэгчиддээ тэр бүгдийг хүргэх ёстой.

Холбоотой мэдээ

Б.Бямбадорж: Улаанбаатараас эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын

2021-03-02

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...