Ж.Мөнгөнсүх: Манай залуучууд Япон улсад эмнэлгийн хамгийн том системийг хийж байсан туршлагатай хүмүүс

2017-02-21 Ярилцлага 0

– Технологийн салбарт танай байгууллага ямар оролцоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

– Ерөнхийдөө манай улсын эрүүл мэндийн салбар цахим хэлбэрт шилжиж байна. Эрүүл мэндийн салбар цахим болсноор өвчтөнд найдвартай хурдан үйлчлэх, боловсон хүчин дутагдаг асуудлыг шийдэж өгөх сайн талтай. Цааснаас татгалзаж цахим болсноор гадны эмч нартай туршлага солилцох нийслэлийн эмч орон нутгийн эмч нартай туршлага солилцох асуудал нээлттэй болж байгаа юм. Заавал гадаад руу эсвэл хөдөө орон нутаг руу явж байснаас цахим орчноор холбогдон хоорондоо туршлага солилцох нь цаг хугацааны болоод эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Цаасыг хэмнэх гэж бид эрүүл мэндийн салбарыг энэ их мөнгөөр цахим болгох гэж зорьж байгаа юм биш. Зөвхөн өвчтөний эрүүл мэндийн асуудлыг маш нууц байлгах, шинжилгээний хариу солигдох асуудлыг цэгцлэх, үйлчлүүлэгчийн өвчний түүхийг урт удаан хугацаанд хадгалж байхын төлөө энэ ажлыг эхлүүлсэн юм.

– Өвчтөний өвчний түүх цахим хэлбэрт шилжиж байгаа хэрэг үү?

– Яг тийм. Зөвхөн өвчний түүхээс гадна лабораторийн шинжилгээ, нүдний угийн зураг, эхо зураг, рентген зураг, MRI зураг хадгалах буцаан татах зэрэг харьцуулалтын үзүүлэлтүүд байдаг. Эдгээр зүйлүүд төдийлөн манай улсад хөгжиж чадаагүй дандаа гадны систем ашиглаж ирсэн. Тухайлбал: Солонгос, Тайвань зэрэг орны системийг давуу ашигладаг. Гэтэл гадны орноос авчирсан эдгээр систем нь маш өндөр өртгөөр орж ирэхээс гадна үйлчилгээний зардалд гадаад зах зээл рүү маш их мөнгө урсаж байдаг. Эмнэлэг өөрөө хямд үнээр үйлчлэх гэж ядаж байхад өндөр өртөгтэй систем тавих нь сүүлдээ эмнэлэгт дарамт болж ирдэг. Тиймээс эдгээр эдгээр асуудлыг цэгцлэх үүднээс манай компани 2012 оноос эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулалт, угсралт, засвар үйлчилгээ, протез импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн тэлж байна.

– Энэ системийг зах зээлд нэвтрүүлэх санаа хэрхэн төрсөн бэ?

– Маш их мөнгөөр гаднаас өндөр өртөгтэй систем авч түүнийхээ үйлчилгээнд их мөнгө төлдөг байдлыг хараад энэ асуудлыг цэгцлэх санаа төрсөн. Манай залуучууд Япон улсад эмнэлгийн хамгийн том системийг хийж байсан туршлагатай хүмүүсийн хувьд Монголдоо энэ системийг хийж хэрэгжүүлэх нь зөв юм байна гэсэн санааг гаргасан.

– Танай компанид хандсан эмнэлэгт хичнээн төрлийн үйлчилгээг үзүүлж чадах вэ?

– Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэлт, төхөөрөмж угсралт суурилуулалт, төхөөрөмжийн засвар үйлчилгээ, төхөөрөмжтэй холбоотой сургалт, зөвлөгөө, Өрөөний зохион байгуулалт, үйл ажиллагаа, аргачлалын зөвлөгөө, Программ хангамж/ Эмнэлгийн сүлжээний цогц систем/, Рентген, СТ өрөөний тугалган хамгаалалт, MRI өрөөний хамгаалалт, Мэс заслын өрөө боон агааржуулах систем угсралт зэрэг үйлчилгээг үзүүлж чадна.

– Одоогийн байдлаар хичнээн тооны эмнэлэгт энэ үйлчилгээг үзүүлсэн бэ?

– Өнөөдрийн байдлаар Мөнгөн гүүр болон Эрдэнэт хотын Медипас эмнэлэгт нэвтрүүлсэн байгаа. Энэ хоёр эмнэлэг хөргөлтийн системээс бусдыг нь хийлгэсэн.Нэг үгээр хэлбэл системийн цогц шийдэлтэй болсон хэрэг.

– Улсын эмнэлэгт энэ үйлчилгээг нэвтрүүлэх талаар ярилцаж үзсэн үү?

– Одоогийн байдлаар ямар нэгэн яриа хэлэлцээр хийгээгүй байна. Бидэнд санал оруулах бололцоо бий. Манай системийн давуу тал нь нэг дор олон хүмүүс хэрэглэх боломжтой тиймээс улсын эмнэлгүүд нэвтрүүлэх боломжтой хэмээн үзвэл бид хамгийн хямд үнийг санал болгох болно.

– Энэ системийг өөрийн эмнэлэгт нэвтрүүлснээр тухайн эмнэлэгт ямар үр ашигтай вэ?

– Өвчтөнд маш найдвартайгаар түргэн хугацаанд үйлчилгээ үзүүлэх боломжтой. Ямар нэгэн байдлаар өвчтөний шинжилгээний хариу солигдох тохиолдол гардаг харин манай системийг суурилуулснаар тийм алдаа гарахгүй. Эмч нар өвчтөний бэлэн материал дээр ажиллах учраас цаг хэмнэнэ. Эмч нарын гар утсыг дотуур утастай холбосон учраас эмч эмнэлэг дотор үзлэг хийж байх тохиолдолд яаралтай өвчтөн ирвэл дотуур утас руу залгахад эмчийн хувийн гар утсанд дуудлага очно. Эмнэлгийг бүрэн камержуулсан учраас гар утсаараа эмнэлгийн дотор үйл явдлыг хянах боломжтой. Орон нутагт байгаа хүнд өвчтөн яаралтай хагалгаанд орох тохиолдолд хотод буй эмч нар шуурхай хуралдаж цахим орчноор дамжуулан зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой. Дээрээс нь манай системийн бас нэг давуу тал нь эмч нар өвчтөний мэдээллийг Монгол хэл дээр систем рүү оруулахад англи, япон хэл дээр зэрэг хөрвөх чадвартай. Тиймээс өвчтөн өөрийн оношоо гадны эмчээр хянуулахад орчуулга шаардлагагүй болно.

– Иргэдийн дунд оношилгоо, үйлчилгээ сайн гэгдэх эмнэлгүүдэд танай үйлчилгээ нэвтрээгүй байх юм. Эдгээр эмнэлгийн систем танайхтай адил байдаг уу?

– Ашиглагдаж байгаа. Бид нар Японы case-ыг хамгийн сайн мэднэ. Японд яадаг вэ гэхээр 7 багц системээс гадна 84 subb систем явдаг. Гэтэл энэ 7 багц системийг дээд тал нь 2-ыг хамтад нь хийдэг компаниуд байдаг. Эсвэл бүгдийг нь салангид хийдэг. Тэгэхээр эмнэлэг нөгөө 7 системээ хамтад нь хийлгэхийн тулд ахиад гуравдагч компанийг авчирдаг. Тэр нь ахиад тухайн эмнэлгээс мөнгө шаарддаг. Гэтэл гуравдагч компаниуд нөгөө ажил гүйцэтгэгч компаниудад өөр шаардлага тавьдаг. Энэ дамжлагаас болоод тухайн эмнэлгээс маш их хөрөнгө гардаг. Манай компани эдгээр 7 үйлдлийг гуравдагч компанийн оролцоогүйгээр дангаараа хийж чаддагаараа давуу талтай. Энэ системийн үйлчилгээнд санхүүгийн болон хүний нөөцийн систем хүртэл багтаж байгаа.

– Энэ давуу талаа ашиглаад гадаад зах зээл руу гарах бодол бий юу?

– Системийг хийж эхэлсэн цагаасаа гадны зах зээл руу гарах гарцаа хайж эхэлсэн. Энэ оны арван хоёрдугаар сард нээлтээ хийх Вьетнам улсын эмнэлэгт системээ нэвтрүүлэхээр гэрээ хийгдсэн байгаа.. Вьетнамууд манайд автомашин засвар нээгээд байхад Монгол систем яагаад тэнд ажиллаж болохгүй гэж. Үүнээс гадна Япон, Хятад, Казахстан зэрэг улс орнуудад экспорт хийх хэлэлцээр хийгдээд явж байна.

Холбоотой мэдээ

“Гадаадаас ирэхдээ хоёр тун вакцин хийлгэсэн бол тусгаарлагдахгүй”

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас иргэдээс ирсэн асуултад шууд хариулт өгч, мэдээлэл хийлээ.

2021-04-03

Г.Сайханбаяр: Би цэргийн мэргэжилтний хувьд салбартаа бугшсан энэ муухай үйлдлийг таслан зогсооно

Зэвсэгч хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу даргадаа зодуулж амиа а

2021-04-02

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Гүн төгс нар ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо.

2021-03-29

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...