Ж.Шижир: Шийдэл үргэлж байдаг

2020-07-30 Амжилт 0

Том Амжилт ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир технологи, боловсролын салбарт шинэчлэлийг хийх замаар орчин цагийн дэлхийн хөгжилтэй Монгол Улсаа хөл нийлүүлэх томоохон зорилгыг тавин бизнесинй үйл ажиллагаагаа явуулдаг. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа залууст хандан зорилго ба амжилтын талаар санал бодлоо хуваалцжээ. Чухам юу гэж бичсэнийг уншигч тантай хуваалцъя.

Чиний өнөөдрийн байгаа амьдралын төвшин, амжилтын хэмжүүр бол өчигдөр хийсний чинь үр дүн. Арван давхар байшин барих ажил нэг тоосго өрөхөөс эхэлдэг. Хэдэн мянган тоосгыг зөөж, нэг нэгээр нь өрж байж чиний амжилт хэмээх байшин сүндэрлэдэг.

Байшингаа бариад дуусчихсан уу гээд яг одоо өөрөөсөө асуугаад үзээрэй. Бодож төлөвлөсөн тэр амжилтдаа хүрсэн үү гээд нэг удаа эрэгцүүлээд бодоорой.

Зорилгыг нэг өдөр мартвал зовлон нь арван өдөр үргэлжилдэг. Тийм учраас зорилго мөрөөдөл чинь тодорхой бол зогсох эрхгүй.

Би сүүлийн арван жил тасралтгүй нэг зүйлийн төлөө хөдөлмөрлөсөн дөө. Тэр нь одоогийн Амжилт 2.0 сургалтын систем. Зөвхөн энэ ажлыг үр дүнтэй болгож Монгол хүнийг үр дүнтэй, сонирхолтой байдлаар сургахын төлөө хийсэн бүхэн өнөөдрийн “Том амжилт” ХХК-ийг бий болгожээ.

Би математикийн багш мэргэжилтэй. Багшилж байх хугацаандаа хүний сурах үйл явцад тулгардаг бэрхшээлүүдийг судалж үзээд дараах дүгнэлтэд хүрсэн юм. Хүн бүр сурах чадвартай. Харин хүн бүрт тохирсон сургалтын арга зүй л хэрэгтэй гэж. Арван жилийн өмнө би үүнийг олж хараад ажлаа эхлүүлж байлаа.

2010 онд эхлүүлсэн ажил маань дундаа хоёр ч удаа бүтэлгүйтэж байв. 2017 он хүртэл унаж босоод яваад л байлаа. Нэг ч төгрөг олохгүй, үргэлж зарлага гаргаж байсан учраас шантарчихмаар үе гарч байсан. Гэвч болих байсан юм бол яах гэж би энэ ажлыг эхлүүлсэн юм бэ гээд өөрийгөө зоригжуулж, яаж ийгээд бий болгоно, бодсон зорьсноо хэрэгжүүлнэ гээд зүтгэсэн. Зорилгын төлөөх нэг алхам заавал суралцах ёстой өөр нэг шалтгаан болдог. Зорилготой хүн суралцдаг. Суралцаж байгаа хүн хөгждөг.

Харин хүн өөрийгөө хэр хөгжиж, дэвшиж байгаагаа нэг асуудлыг хэдэн талаас харж, хэрхэн төлөвлөж, төвлөрч байгаагаар хэмжиж болох юм.

Сургалтын системээ хөгжүүлж, бодитой ажил болгохын тулд санхүүжилт босгох шаардлагатай болсон. Тиймээс олон төрлийн вэб, аппликейн хийдэг боллоо. Мэдээллийн сайт ажиллууллаа. Онлайн дэлгүүр нээлээ. Видео реклам, анимэйшн хийлээ.

Өөрийнхөө хийж болох бүх зүйлийг хийсэн. Орлогоо тэр чигт нь сургалтын системийг хөгжүүлэхэд зориулсан. Тэгээд юу болсон бэ гэж үү?

Одоо манай Амжилт 2.0 сургалтын систем орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажил болж энэ төсөл үр жимсээ өгч эхэлсэн. Энэ системийг хувийн дунд, их, дээд сургууль, ААН-үүд өөрийн үйл ажиллагаандаа авч ашигладаг, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан. Энэ хүртэл арван жилийг зарцуулсан байна.

Дэлхийд танигдсан технологийн компаниуд, хувь хүмүүсийн намтар түүхийг уншиж, үзэхэд маш амархан ажилтад хүрчихсэн юм шиг ойлгогдохоор бичигдэж, хийгдсэн байх нь элбэг. Гэвч бодит амьдрал дээр бүгд яг эсрэгээрээ байдаг. Тэр бүхнийг гагцхүү биеэрээ туулсан хүн, тэр зорилгод нэгдэж, хамт явсан хүмүүс л ойлгоно.

Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг амжилтад хүрэх нь өөрийн цаг хугацаатай. Хувь хүнээс гаргах золиос, түүнээс олж авах туршлагаас хамаардаг. Залуучууд амжилтад хурдан, хялбар арга замаар хүрэхийг хүсдэг. Харамсалтай нь энэ өөрөө ямар ч боломжгүй. Амжилт чамаас ур чадвар, туршлага, хамт олон, хүрээлэл, төсөв санхүү, цаг хугацаа, заримдаа золиос шаарддаг. Чи зорилгодоо шаардсан бүхнийг нь зориулж байгаа бол үр дүн заавал гардаг.

Би 2012 оноос эхлээд мэдээллийн технлоги, программ хангамжийн гурван сарын сургалтыг явуулж байсан. Ингэж явсаар 2018 оноос энэтхэгүүдтэй хамтраад тус улсын стандартын 1.5 жилийн сургалтыг монголдоо нэвтрүүлсэн. 2019 онд Амжилт киберь сургуулийг байгуулсан бол энэ онд дунд, алхах сургуулиа байгууллаа. Манай компани боловсролын салбарт олон талт үйл ажиллагааг амжилттай хөгжүүлж чадсан. Гэвч миний эцсиийн зорилго нь яг ч энэ биш.

Бүх хүн сурах хүсэлтэй ч бүгд сургуульд яваад байдаггүй. Тиймээс суралцахыг хүссэн ямар ч хүн хэзээ ч, хаанаас ч нэвтрээд суралцах, мэргэжлийн сертификат авах боломжтой “Амжилт прериум” пламформыг бүтээсэн. Энэхүү онлайн платформоос академик боловсролын цогц хөтөлбөр, хувь хүний хөгжил, хүүхэд хүмүүжил, уламжлал, зан заншил, мэргэшлийн гээд олон төрлийн цогц хөтөлбөрийг цахим гарын авлагын хамт авах боломжтой.

Хэрэглэгчид маш их зүйлийг авахыг хүсдэг ч маш багыг төлөх сонирхолтой байдаг. Тийм учраас хэрэгцээ ба төлбөрийн нөхцлийг уялдуулж энэхүү пламформыг бүтэн жил ашиглахдаа өдөрт 1000 төгрөг, жилдээ 365 мянган төгрөг төлөхөөр үнийг тогтоосон.

Хүч чадалтай нэгэнд л эрх чөлөө мэдрэгддэг. Эрх чөлөөг харин уйгагүй зүтгэл, өндөр мэдлэгээр дамжуулан олж авдаг. Тийм учраас өнөөдрийн боловсролдоо оруулсан нэг төгрөг ирээдүйд нэг сая болж өсдөг нь дэлхийн практикаар нотлогдсон. Үүгээр юуг хэлэхийг хүсч байна вэ гэхээр хамтдаа хөгжиж, хамтдаа суралцацгаая. Улсын хөгжил хүчирхэг компаниар хэмжигдэж буй эрин зуунд хүчирхэг компанийн чадварлаг мэргэжилтэн болохыг цаг үе та биднээс шаардаж байна. Хүч чадлыг тархиндаа хуримтлуулж эрх чөлөөг мэдэрцгээе. Амжилт, залуусаа.

Холбоотой мэдээ

Монгол Улс Мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас анхны алтан медалиа авлаа

Мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиад есдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд Сингапур улсад онлайнаа

2020-09-24

Ж.Шижир: Шийдэл үргэлж байдаг

Том Амжилт ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир технологи, боловсролын салбарт шинэчлэлийг хийх замаар ор

2020-07-30

Суутан болох сурагчаас…

Урам зоригийн нийтлэл "Суутан болох сурагчаас…" Дүү минь чи хэн болохыг мөрөөддөг вэ? Чиний

2020-07-30

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...