Цахилт удган: Саажих өвчтэй хүүхдүүдэд есөн ширхэг хүзүүний ясыг дараалан мөлжүүлэхэд энэ өвчин эдгэдэг

2017-02-21 Ярилцлага 0

Орчин цагт бидний сэтгэлийн гүндэх айдас болсон нэгэн зүйл бол “хараал” гэх сэдэв болоод байна. Сайн явахдаа ч, муу явахдаа бид хувь тавилангаа хараал ерөөлтэй холбож ойлгодог. Тэгвэл чухамдаа энэ хараал гэгч зүйл, юунаас үүсч хүнд ямар гай зовлонг авчирдаг юм болоо. Лам, бөө болон бусад шашны тэргүүнүүд энэ талаар ойлгоход бэрх хүндрэлтэй байдлаар тайлбарлаж. Энгийн иргэд бид түүнийг нь ойлгоход зарим үед ухаан мөхөстдөг билээ. Харин бөөгийн зан үйлийг маш олон жил хийхдээ өөрийгөө бусдад таниулж мэдүүлэхээс нууцалдаг Хар удган буюу Цахилт гэх хүнтэй уулзаж ярилцан. Хүмүүс бидний мөнхийн айдас болсон хараал гэгч чухамдаа ямар зүйл болох талаар асууж ярилцлаа.

-Хар удган гэж яг ямар зан үйл хийдэг хүнийг хэлэх вэ. Хүмүүс ойлгохдоо “хараал”-тай холбож ойлгодог?

“Хар” гэдэг үг маань өөрөө “харах” гэдэг үгнээс үүсэлтэй. Тэгэхээр хар гэдэг үг өөрөө хараалтай холбогдож болно. Хараал өөрөө харцнаас үүсдэг. Эрт дээр үед үг яриа хөгжөөгүй байхад, хүмүүс харцаараа ойлголцдог байсан. Он цагийн уртад үг яриа үүсч харцаараа ойлголцох байдал нь үг яриагаараа ойлголцох хөгжилд хүрсэн байна. Хүмүүс ярьдаг даа “тэр чамайг таагүй харсан” гэж энэ байдал чинь хүмүүст хараал болж очдог юм. Хүний гомдсон харц, гомдсон үйлдэл, гомдсон сэтгэл гурав нийлж хүнд хараал болон очдог.

Тэгэхээр ерөөсөө бие биенээ битгий гомдоо. Нэгэнт гомдол гэдэг зүйл чинь хүн төрөлхтөнд байгаа учраас нэг нэгнээ харсан, хараасан, харуулсан хүмүүсээр хорвоо ертөнц дүүрсэн байна. Үүнийг зохицуулах үүднээс дээрээс илгээгдэж ирсэн хүнийг “Хар удган” гэж нэрлээд байгаа юм. Үүнд хар удган, хар тарниш, хар шулам гэж бий. Бүх зүйл өөрөө хар,цагаан дээр тогтож байдаг.

– Бөө, зайран олон болсноор хүмүүс мунхралд орж байх шиг?

Хүн төрөлхтөн, байгаль өөрөө зүй тогтлоо алдаж. Байх ёстой бүхэн хэм хэмжээнээсээ хэтэрсэн учраас өвөг дээдэс чинь өөрийнхөө үгийг дамжуулах гэж үй олон улаачдыг илгээж байна. Үүн дотор өвчин зовлонг нь гэтэлдэг хүмүүс байна цагааны бөө, хараал чатгийг нь таслан зогсоодог харын бөө, гал голомтыг бадраах улаан зайрангууд байна.

– Хараал гэдэг нь өөрөө гомдсон сэтгэлээс үүсдэг юм уу. Хэн нэгнээр хараал хийлгэхээс үүсэхгүй юу?

Хараалд харсан, харуулсан хоёр хоёулаа буруутай байдаг. Харах гэдэг чинь өөрөө нүдээр харахаас гадна хүнийг хүлээх дээр бас оршдог. Тухайлбал, Хэн нэгэнд сэтгэл хөөрлөөр амлалт өгөхөд тухайн хүн харж байдаг. Харин амлалт өгсөн хүн ямар нэг байдлаар хэлсэндээ хүрэхгүй байх тохиолдолд, тухайн хүн сэтгэлдээ харж хүлээж байдаг байх нь. Монголчууд ярьдаг даа, хүүхдийн нүдийг битгий горьдоо, харсан юмыг өгч байгаарай гэж ерөөсөө л энэ юм.

Хараалд өөрөө өртөхгүй байхыг хүсвэл “Хүнд битгий амла”. Сэтгэл хөөрсөн үед, хэт бухимдсан үедээ битгий амла. Хараал юунаас эхлэх вэ гэвэл чамаас өөрөөс чинь эхэлдэг байх нь. Нэгэнт хараал гээч зүйл чамд үүссэн бол удгад, зайран, шулам гэх хүмүүс чиний үйлийн үр, зовлонгийн шалтгааныг зогсоодог. Өнөөдрийн нийгэмд хүмүүсийн үйлийн үр хэрээс хэтэрч байгаа учраас энэ удган, зайран гэх хүмүүс тэнгэрээс үй олноороо илгээгдэж ирж байгаа.

– Үйлийн үр гэж юу юм болоо ?

Чи өөрөө ямар нэг зүйлд гэмшиж байгаа гэмшил, уур бухимдлаа өөрийн амьдарч байгаа орчиндоо гаргадаг. Бид нар өнөөдөр хоолоо хийхдээ хүртэл уур бухимдал тээж хийдэг. Тэгээд түүнийгээ гэр бүлдээ, үр хүүхдэдээ аягалаад өгдөг. Үйлийн үр гэдэг чинь үүнээс л эхэлж байгаа юм. Түүнээс биш аймаар том зүйл бол биш. Чи гэртээ байхдаа муухай бодлоо хая. Үр хүүхдэдээ уур бухимдал төрүүлэх ааш авир битгий гарга.

Монголчуудыг үйлийн үрээс салгахгүй байхаар орж ирсэн шашин бол шарын шашин гэж би хэлнэ. Шарын шашин бол биднийг ухааруулахгүй байх, гэгээрүүлэхгүй байхаар маш хэцүү үйлдэлтэй. Хүн зовлонгоосоо салахын тулд заавал гар хөлөө шалбартал 108 удаа сунаж мөргөж цаг алдах хэрэгтэй юм уу. Энэ чинь хүний амьдралын алтан цаг хугацаа ш дээ. “Чи үйлийн үргүй зөв амьдармаар байвал зөв бос, зөв,сэр, зөв бодол сэтгэлдээ тээж яв” гээд зүгээр хэлчхийн оронд зовсон сэтгэл дээр нь зовлон нэмж байдаг.

Тэнгэрийн сургааль, тэнгэр шүтлэг юугаараа агуу байдаг вэ гэвэл хүний амьдралд тохиолдож буй гай зовлонг маш энгийнээр тайлбарлан өгч энгийнээр эмчилж таслан зогсоодогт оршиж байдаг. Тухайлбал, Гэрийн эзэгтэй өглөө босоод цайныхаа дээжийг уул хадандаа өргөхөд чиний ажил үйлс тэгширч байдаг. Энэ бол маш энгийн ойлголт. Дэлхий ертөнцийн өвс ургамал хүртэл хүний эрүүл мэндийн төлөө бүтээгдсэн байдаг. Түүнээс биш хүнд хор хүргэх дэлхий ертөнц биш байсан юм. Гэтэл өнөөдөр бид шашны мунхралаар хол замд гарахдаа хүртэл заавал морин цагт гарах ёстой гээд морь цагийг хүлээж байна. Өнөөдөр амьдралд хамгийн үнэтэй зүйл цаг хугацаа. Бид оюун санааны мухардлаасаа болоод цаг хугацааг хүртэл алдаж байна шүү дээ.

– Хойд нас гэж байдаг болов уу?

Тэрийг би мэдэхгүй байна. Мэдэхийг ч хүсэхгүй. Хүн өнөөдөр амьдрах амьдралдаа хойд насныхаа үйлийн үрийг нимгэлэх эсвэл түүнийг туулах гэж амьдраагүй. Одоо байгаа зовлон дээрээ урьд насны зовлонгоо нэмж яадгийн. Хүн урагшаа харж амьдрах ёстой. Өнгөрсний талаар мэдээд ч хэрэггүй. Тийм ч учраас бөө мөргөлтний шүтлэгтэй хүний шүтэх ёстой зүйл нь тэнгэр. Бидэнд тийм алтан ганжир оройтой сүм хийд хэрэггүй. Ийм л энгийн юмыг адармаатай болгоод байгаа өнөөгийн бөөгийн хөгжил ч гэсэн өөрөө учир дутагдалтай.

– Хүн хараалд өртсөнөө мэдэж болдог уу?

Хараал хүрсэн хүн өөрийгөө хэрхэн мэдэх вэ гээд сонин сэтгүүл дээр юм байдаг. Хүмүүс бараг миний зүүн нүд, хөл гарын шөрмөс татаад байна. Би хараал хүрчхэж сонин дээр тэгж бичсэн байна гэж ирдэг. Уучлаарай, энэ чинь кальци дутагдсанаас болж байгаа юм. Үзэмний шүүс уу миний дүү гээд гаргадаг. Хараал гэдэг зүйлээ мэдэхгүй байж ингэж ярьж болохгүй.

Хараалын хамгийн хүчтэй нь “Удам судрын хараал” байдаг. Энэ нь бүр эртний түүхээс улбаатай. Манж улс биднийг чухам яагаад ийм хүчирхэг улс гэдгийг судалж эхэлсэн байна. Гэтэл тэнгэр үзэлтэй бөө нарын хүчээр ийм хүчирхэг байгааг мэдсэн аж. Тиймээс Манжууд бөө нарыг маш олноор хоморголон алсан байдаг. Бүх биеийг нь мөчилж шувуу хооллож байсан түүх бий. Энэ үйлдлээс болж нэг хэсэг хөл гаргүй бөө нар их бууж ирсэн. Дархлагдсан есөн бөөг лам нар гар хөлийг нь хадгаар уяж модны хажууд шатааж байсан түүхтэй. Тэдгээр бөө нараас гурав нь үлдэж зургаа нь тэнгэрт гарсан гэдэг.

Хараалын хамгийн хүчтэй нь удам судрын хараал гэж би дээр хэлсэн. Манжийн хаан алтан ургийн хүний цусыг гаргаж тэдний удам судрыг гутаасан учраас өнөөдөр Манж гэдэг улс дэлхийгээс арчигдсан юм. Монголчууд эрт дээр үеэс алтан ургийн хүн буруу хэрэг үйлдсэн тохиолдолд түүнийг хөнөөхдөө цус гаргалгүй ялыг нь үйлддэг байсан.

Хүнд хараал хүрсний шинж тэмдгүүд бол хорт хавдар, үр хүүхэд хэлгүй төрөх, зүүд нойр хэцүүдэх зэрэг шинж тэмдгүүд байдаг. Хорт хавдар гэдэг бол эсийн урвал юм.Өөрийнх нь эс өөрөөс нь урваж байгаа үйлдэл. Өвөг дээдсийн үеэс хийморь сүлд нь алга болсон хүнд сүнс харагддаг гэж ярьдаг. Хараалд өртсөн хүмүүсийн зүүд нойр нь хэцүүдэж хий хийсвэр зүйл харж эхэлдэг. Хараал гэдэг нь өөрөө хийсвэл зүйлээс улбаатай. Дээрээс нь удам тасардаг.

– Хараалыг хэрхэн хариулдаг вэ?

Хараалыг хариулна гэдэг нь хараал хийлгэсэн хүнийг эргээд өөрийг нь харааж буй үйлдэл гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Чамд ирсэн муу муухайг буцаагаад тэр хүн рүү явуулж байгаа хэрэг. Өөр нэг хэлбэр нь бол тухайн хараалыг тэр чигт нь залгидаг. Чамд муу муухайг хийлгэсэн хүн рүү хараалыг буцаахгүй өөрөө залгиж таслан зогсоодог хүнийг Харын бөө гэж нэрлэдэг юм.

– Хараалыг хүнд хүссэнээр хийж өгч болдог юм уу?

Хараал хийнэ гэдэг маш том ойлголт. Ер нь л бөө нар хараал хийдэггүй. Гэхдээ… Арван хүний амийг аврахын тулд нэг хүнийг золиослох уу эсвэл нэг хүний амиар арван хүнийг алах уу гэдэг сонголт дээр хараал хийдэг. Хүний амьдралаар тоглосон хүн угаасаа хараагдсан байдаг. Тиймээс тэр хүний өөрөө, өөрийнх нь хийсэн үйлийг хурдасгаж буйг хараал гээд байгаа юм. Гэхдээ тэр хүнийг хараагаад өгөөч гээд ирсэн бүхний үгэнд орж хараал хийдэг хүнийг бөө гэж нэрлэх хэцүү. Уг үндэс нь юунд байна гэдгийг тунгаан бодож зөн билэгтээ харж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Зуун удаа бодож нэг удаа хий гэдэг.

– Бөө яг ямар заслыг хийдэг вэ?

Бөөгийн хийдэг үндсэн гурван засал бий. Ахуй засал, дом засал, удам судрыг тэгшлэх засал.

– Ахуй засал гэдэг нь юу вэ?

Өнөөдөр манай нийгэмд саажих өвчтэй хүүхдүүд маш олон байна. Ийм өвчтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд ихээр ханддаг. Саажих өвчтэй хүүхдүүдэд есөн ширхэг хүзүүний ясыг дараалан мөлжүүлэхэд энэ өвчин эдгэдэг. Яагаад хүзүүний яс вэ гэхээр энэ өөрөө мөлжихөд маш хэцүү. Энэ ясыг мөлжих хугацаанд хүүхдийн хэлний мэдрэл, гарын мэдрэл, тархи толгойн мэдрэл сэргэж эхэлдэг. Есөн хүзүүний яс мөлжөөд ирэхэд хүүхдийн мэдрэл аль хэдийнээ сэргэсэн байдаг. Үүнийг л ахуй засал гээд байгаа юм. Хүмүүс энийг ойлгохдоо, үнэхээр мундаг сайн бөө юм билээ гэж ярьдаг. Энэ чинь маш энгийн зүйл шүү дээ.

– Дом засал нь хэрхэн хийгддэг вэ?

Дом засал ахуй заслаасаа өөр. Тусгай өвс ургамал, амьтан зэргээр хийдэг. Энэ заслыг эрчим нь гэмтсэн, хараал чатаг хүрсэн хүмүүст хийдэг. Хүний биед солонготой адил гэрлэн бүрхүүл байдаг. Энэ гэрлэн бүрхүүлээ гэмтээсэн хүн хэл аманд амархан өртөх. Хараал чатаг хүрдэг. Үүнийг арилган зайлуулахыг дом засал гээд байгаа юм.

– Аура эмчилгээ гэдгээс өөр юм уу?

Бөөгийн хийдэг зан үйлээс үүссэн зүйлийг л АУРА эмчилгээ гээд байгаа юм. Гэхдээ энэ нь бизнес болчихсон. Дом заслаар хийгээд болчих юмыг хэдэн курс эмчилгээ хийж маш их мөнгө авдаг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Өглөө босоод ус уухдаа энэ бол рашаан гээд уувал. Тэр рашаан л болдог.

– Удмын засал гэж юу вэ?

Удмын заслыг хэрхэн хийдэг нь тухайн бөөгийн нууц байдаг. Харин удмын заслыг хийлгэх хэрэгтэй гэдэг дохио айл бүрт ирдэг. Тухайн удмын сор болсон хүмүүс тэнгэрт халих, нялхас нь эндэх зэрэг. Ер нь л удамд нэг дохио ирдэг юм. Хүн өөрөө маш зөн совинтой. Тиймээс үүнийгээ мэдэрсэн хүмүүс өөрсдөө хүрээд ирдэг.

Холбоотой мэдээ

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль