Ганцхан сард 27 саяын цалин авдаг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн

2017-08-14 Нийгэм 0

Улс орон хямралтай байгаа ч Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын цалин наадмын өмнө 10% нэмэгдэж бөөн баяр болж байсан цаг саяхан. Хатуу хүтүүг нугалдаг ажилчдын цалин нэмэгдэхэд хэн юу хэлэхэв. Харин суурь цалин өндөр  хангамж сайтай дарга нарын цалин давхар нэмэгдээд ирэхээр нүдээ олоогүй шийдвэр мэт. Угаас өндөр цалинтай үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ажилчдын цалинг нэмэгдэх, далимд өөрийнхөө авдагийг давхар нэмж орхисон байна. Уг нь Бадамсүрэнгийн нэг сарын цалинг 24.5 сая төгрөгөөр тогтоосноор тэр хүн ар гэртээ санаа зовох юмгүй ажлаа хийж болно хэмээн Төрийн өмчийн хорооны дарга аргадангуй тайлбарлаж байсан удаатай. Тэгвэл Х. Бадамсүрэнгийн цалин дахин нэмэгдэж бараг 27 сая төгрөгийг зөвхөн нэг сард авахаар болж байгаа нь “энэ чинь ариун явдал уу” хэмээн хашгирмаар зүйл болжээ. Эмч нар 3 жил хагас, багш нар бүтэн 3 жил махийж байж ганц хүний ганцхан сарын цалинг авна гэдэг бол яавч шударга бус. Хэрээс хэтэрсэн өндөр цалин авч л байдаг, ханаж цадахгүй түүнийгөө өсгөж л байдаг. Тэрийг нь ард нийтээрээ ярьж л байдаг тэгээд хариуцлага тооцсон хүн байдаггүй. Тоглож тохуурхаж байгаа аятай эрхэм захирлын нэг ч өдөр хөдөлмөр эрхэлж үзээгүй эрх бэр нь гэхэд 6000 ам.долларын үнэтэй брэндийн цүнхээр гангарч гайхуулан сошлоор зургаа тавьж байгааг бодохоор Х.Бадамсүрэн шиг тэнгэрийн амьтан Монголд өөр олдохгүй нь бололтой.

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт 815 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуу

2021-05-08

Тавдугаар сарын 9-нд монгол цэргүүд Улаан-Үдэд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол

2021-05-08

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль