Ямар цэцэрлэг, сургууль сонгох шаардлагатай вэ?

2017-08-16 Нийгэм 0

Урин дулаан амралтын улирал дуусч их ажлын үе ирж байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдээ ямар цэцэрлэг, сургуульд өгөхөө эргэцүүлж буй нь лавтай.
Хүүхэд төлөвших, нийгэмших, сурч боловсрох, эрүүл амьдралын дадал, хэвшилтэй болоход цэцэрлэг, дунд сургууль туйлын чухал. Тиймээс бид танд яагаад “Жаргалан” цэцэрлэг, сургуулийг сонгох 5 шалтгааныг танилцуулъя.

1. Олон улсын стандартад нийцсэн сургалтын програм, хүүхдийг хөгжүүлэх хөтөлбөр

Тасралтгүй 12 жил үйл ажиллагаа явуулж буй “Жаргалан” цэцэрлэг нь Монголд анх удаа Герман, Канад Солонгос зэрэг ОУ-д хэрэгжиж буй дэвшилтэт хөтөлбөрийг туршин, Монгол хүүхдийн сэтгэхгүйд тохирсон, сургалтын аргазүй, технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Сургалтын давуу тал:

• Сургуулийн өмнөх боловсролын зургаан чиглэлийг хөгжүүлэх стандарт хичээлүүд орно. Шатар болон бусад төрлийн IQ хөгжүүлэх сургалтууд бий.
• Мөн тухайн хүүхдийн онцлог, сонирхолд нийцүүлэн шатар, төгөлдөр хуур, бөмбөр цаасан урлал, зургийн дугуйлан хичээллэхээс гадна амьдрах арга ухаан,тоо тоолол, хэл соёл, мэдрэхүй, байгалийн ухаан, урлаг гоо зүй хичээлүүдийг явуулдаг.
• Хүүхдийг өөртөө хяналт тавих, хөдөлгөөний дасгал, хүрээлэн буй орчныг танин мэдэх, ажил хийх дур хүсэл, хариуцлага, анхаарал, бие даасан байдал, эмх цэгцтэй үйл ажиллагаанд сургана.
• Нийгмийн дунд биеэ зөв авч явах, харилцааны болон хүмүүжил төлөвшлийн хичээлүүд ордог.
• Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийн үнэт зүйл, авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж ажиллана.

2. Төлбөр хямд, урт цагаар ажилладаг

Нэг ангид 15-20 хүүхэд хичээллэх бөгөөд өглөөний 07.30-19.00 цаг хүртэл ажиллана.

Төлбөр: Сарын 220.000

3. Хүүхдийн нас насны бүлэгт тохирсон орчин, оюун ухаан хөгжүүлэх тоглоомууд

Дөнгөж хөлд орж байгаа хүүхдээс эхлээд сургуулийн өмнөх насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагддаг учир анги танхимуудаа хүүхдийн насных нь онцлогт тохируулан тохижуулсан. Нас насны бүлэгт тохирсон аюулгүй тохилог орчин, хүүхдийн эрүүл мэндэд харшлахгүй материалаар хийгдсэн оюун ухаан хөгжүүлэх тоглоомуудтай.

4. Мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч багш, асрагч

Нэг анги хоёр багштай, мэргэжлийн, туршлагатай багш нар ажиллана.
Цэцэрлэгийн зүгээс сурган хүмүүжүүлэгч, болон багш нарыг олон улсын стандартад нийцсэн сургалтын арга барил, мэдлэг боловсролтой байхыг шаарддаг бөгөөд үүний дагуу сургагч, багш, асрагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор олон талт сургалт хөтөлбөрийг тогтмол зохион байгуулдаг.

5. Тэжээллэг, амин дэмтэй, эрүүл хоол

Өдрийн 5-6 удаагийн хоолтой. Хоолны материалыг тогтмол хугацаанд шинээр татан авдаг. Хүүхдийн хоолонд нөөцөлсөн, даршилсан бүтээгдэхүүн огт ашигладаггүй.
Эрүүл зөв хооллолтын хөтөлбөр боловсруулан, түүнд суурилсан эрүүл хоолны орц материалууд ашиглан эко органик бүтээгдэхүүнээр амин дэм сайтай хоол бэлтгэдэг.
Байрлал сайтай
Баянгол, Баянзүрх дүүргийн гол байрлалуудад үйл ажиллагаа явуулдаг төдийгүй дотоод анги танхимд эрүүл агаар, цэвэрхэн орчинг бий болгосон.
Хаяг:
“Шинэ Жаргалан” :Баянгол дүүрэг, 20-р хороо, Саппорогийн замын урд
“Жаргалан Цэцэрлэг”: Баянгол дүүрэг, 10-р хороолол, 3 дугаар эмнэлгийн замын урд
“Жаргалан-2” цэцэрлэг: Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, 21-р сургуулийн хажууд
“Жаргалан-3” цэцэрлэг: Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордны хойно
Утас: 99279292 99054837 89898349

Жаргалан үндэсний цогцолбор сургууль

Тус сургууль математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 1-р ангидаа элсэлт авч байна. 2-12 дугаар ангидаа цөөн тооны элсэлт авч байна.

1а ангийн эцэг эхчүүдийн төлөөлөл:

Манай 1а ангийн 23 хүүхдийн эцэг эхчүүд бүгд нэг сэтгэл, нэг зорилготой, халуун дулаан уур амьсгалтай байдаг. Зөвхөн 23 хүүхдийн багшаас гадна эцэг эхчүүдийн анхаарал халамж, хүүхдүүдийн хичээл зүтгэл бүх үйл ажиллагаа жигд явахад их тус болдог. Тиймээс манай гэр бүл энэ сургуулийг сонгосондоо баяртай байгаа.

5а ангийн сурагч Б.Маралын аав Б.Батжаргал

Миний охин одоо тавдугаар анги. Таван жил сурахдаа ангийнхаа тэргүүний сурагч болсон төдийгүй Англи хэл, Математикийн улсын олимпиадад амжилттай оролцож байгаа. Тиймдээ ч би хоёр дахь охиноо мөн энэ сургуульд оруулсан. Одоо гуравдугаар ангид сурч байгаа.

10а ангийн сурагч С.Тэмүүжингийн аав Д.Сүрэнжав

Манай хүүхэд үргэлж: “Аав аа, намайг манай сургуулийнхан бүгд таньдаг шүү дээ” хэмээн баяртайгаар хэлдэг. Хариуд нь би: “Миний хүү дүү нарынхаа толь гэсэн үг. Тийм болохоор өөрийгөө үргэлж зөв авч явах ёстой” гэж захидаг. Үүнээс юуг харж болох вэ гэвэл багш нар болон, сургуулийн ажилчид хүүхдийн хүмүүжил дээр онц ач холбогдол өгч байгааг анзаарч болох юм.

6а ангийн сурагч Баттулгын ээж Б.Сагар

Хүү маань энэ сургуульд сураад зургаан жил болж байна. Бүх багш нар нь хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг төдийгүй хүүхдүүдийн сурах эрмэлзэл, нөөц бололцоо гэх мэт бүх давуу талуудыг нь нээж ажилладаг нь надад таалагддаг.

8а ангийн сурагч Б.Цэнгүүний аав Х.Батбаатар

Би охиноо нэгдүгээр ангиас нь хойш төгөлдөр хуураар хичээллүүлж байгаа. Энэ хугацаанд хот, улс, дүүргийн олон тэмцээн уралдаанд оролцож 1,2-р байруудыг эзэлж байсан. Сургуулийн багш болон ажилчиддаа баярллаа гэж хэлмээр байна.

4б ангийн сурагч М.Хулангийн аав Д.Мөнхбат

Би охиноо энэ сургуульд суралцуулж байгаагийн гол шалтгаан гэвэл сургуулиа төгсөөд гадаадад сурах боломжтой гэдэг талыг нь харсан. Тиймээс би охиноо 12-р ангиа төгсөөд нь гадаадын их, дээд сургуульд “Жаргалан” сургуулиа төлөөлж суралцана гэдэгт итгэлтэй байгаа.

Холбоотой мэдээ

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

ХХААХҮЯ: 1 литр сүү тутамд 500 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор малчид, фермерүүдээс нийлүүлж буй 1 литр

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...