МАН-ын ГД-ийн “ЦЭГЦРЭХ” хөдөлгөөн Их хурлын товыг зарлахыг шаардлаа

2017-08-16 Нийгэм 0

Монгол Ардын намын гишүүд дэмжигчдийн санаачлагаар байгуулагдсан “Цэгцрэх” хөдөлгөөний гишүүд МАНамын цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл өглөө. Тэд удаа дараа намынхаа удирдах зөвлөлд албан шаардлага бүхий албан бичиг хүргүүлэхээ мэдэгдсэн юм. Яг одоо МАН-ын удидах зөвлөл тусгаар тогтнолын ордонд МАН-ын дарга УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүтэй хуралдаж байгаа билээ.

Албан шаардлага хүргүүлэх талаар МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх” хөдөлгөөнөөс мэдээлэл хийхдээ төрийн ажлыг цалгардуулалгүй явуулахын тулд МАН дотоод асуудлаа яаралтай шийдэх шаардлагатай. Үүний тулд бага хурлыг даруй хуралдуулж намын Их хурлын товыг зарлахыг шаардлаа. Түүнчлэн намын дотоод асуудал, албан тушаалын төлөөх тэмцэл нь МАН-ын жирийн олон мянган гишүүд дэмжигчдийг бухимдуулж байгааг илэрхийлсэн юм. Түүнчлэн намын их хурлыг хийх бэлтгэл ажлыг өндөр түвшинд зохион байгуулах, Их хурлын төлөөлөгчдийг сонгох НАШБ-уудын хурлыг улс орон даяар нээлттэй зарлаж, дарга нарын дарамт шахалтгүй, дотоод ардчилалтай зохион байгуулахыг шаардлаа. Улс орны байдал хүнд байгаа энэ үед МАН-ын дарга нарын дунд үл ойлголцол үүсч эхлээд байгаа төдийгүй төрийн ажлыг орхигдуулаад байгаа нь олон нийтийг бухимдуулж байгааг онцолсон юм. Цэгцрэх хөдөлгөөний зүгээс ч фракцын дарга нарын талцал, нэгнийгээ харлуулж байгаа асуудал нь намын нэр хүндийг унагаад зогсолгүй улс орны ажлыг удаашруулаад байгааг эрс шүүмжлэв.

Холбоотой мэдээ

ЭМЯ- Өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусын 41 шинэ тохиолдол гарчээ /02.28/

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилг

2021-02-28

“Оюу толгой” компани ₮230 тэрбумыг Төрийн санд шилжүүлжээ

"Оюу толгой" компани Монгол Улсын төрийн санд өчигдөр буюу Пүрэв гарагт 230 тэрбум төгрөг төлжээ. Эн

2021-02-27

“Сүүлийн хоногт илэрсэн 35 тохиолдлын хоёр нь Истанбулын онгоцоор ирсэн хүмүүс байв”

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: "Сүүлий

2021-02-27

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...