УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙНХӨӨ ХУРАЛД ОЧСОН У.ХҮРЭЛСҮХ “БИ ШАДАР САЙДЫН АЖЛЫГ ӨГНӨ” ГЭЖ ХЭЛЭЭД ГАРААД ЯВЖЭЭ

2017-08-17 Нийгэм 0

Өчигдөр  (2017.08.16) эхэлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд олон нийтийн сүлжээнд “Херо интертаймент” студийн найруулагч Б.Баатартай ярьсан яриа нь дэлгэгдсэн Шадар сайд У.Хүрэлсүх суужээ. Тэр энэ хуралд Удирдах зөвлөлийн гишүүний хувиар орж ирсэн байна. Гэвч хурал дээр интернэтэд цацагдсан Б.Баатар найруулагч, Шадар сайд хоёрын ярианы бичлэг яригдаад эхэлмэгц “Би ажлаа өгнө” гэж хэлчихээд гараад явсан талаар эх сурвалж мэдээлэв.

Бичлэгийн дуулиан шуугиан хав халуунаараа, Удирдах зөвлөлийн гишүүдийн яриа ширүүн байснаас эмээсэн үү, нөхдөөсөө ичсэн үү юутай ч У.Хүрэлсүх ийм шийдвэр гаргажээ. Тэр Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажиллаж, зохион байгуулалттай бохир сурталчилгаанд өндөр үүрэгтэй оролцсон уу, үгүй юу. Үүний нотолгоо болсон утасны яриа бүхий бичлэг нь ямар учиртай болохыг огт тайлбарлаагүй байна.

Б.Баатар найруулагчийн хэн нэгнийг унагаахын тулд ганц хийж чаддаг бохир тактик тийм урт настай байсангүй. У.Хүрэлсүхийг “МАН-ын бурхан” болох санаархал, олны анхааралд орохын тулд дэгдээсэн тагнасан, мөрдсөн тухай хоосон дуулиан хол явсангүй. Харин энэхүү төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай хийсэн үйлдлийн цаана М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодуулж, дараа нь өрнөх МАН-ын даргын суудалд У.Хүрэлсүхийг зүтгүүлж байсан санаархал нь дэлгэгдчихэв.

Хорин хэдхэн насандаа МАН-ын хаалгыг татаж, намын залуучуудын байгууллагыг толгойлон улаан хамгаалагчаас эхлэн сонсоогүй нэр, зүүгээгүй нэр хочгүй болж, түүнийхээ төлөө намаасаа тараасан бялуу бүрээс амсаж явсан У.Хүрэлсүхийн МАН дахь улс төрийн карьер үүгээр дуусч байгаа бололтой.

Хувийн сонирхолдоо хөтлөгдөн намын нөхдөө инээж байгаад худалдчихсан У.Хүрэлсүхийг наашаа гэх хүн МАН-д одоо тойрон хүрээлэгчдээс нь өөр үлдээгүй биз. Харин МАН У.Хүрэлсүхээс түүнийг дуугарч байгаа дээр нь Шадар сайдын албан тушаалаа салгаж авах болов уу. Гэхдээ арай ч түүнийг МАН-аас хөөж зүрхлэхгүй биз ээ. Мөн дээр нь У.Хүрэлсүхийг намын бодлого тодорхойлох асуудлуудаас зайлуулж, зүгээр л нэг сул гишүүн болгоод тавьчихаж мэдэх юм. Ийм гишүүд МАН-д хэдэн зуугаараа бий.

Сүүлийн жилүүдэд У.Хүрэлсүхийн рейтинг нэлээд өсч байсан юм. Түүний нэр хүндийн өсөлтийг улс төрчийн хувьд түүнийг хал үзэж, халуун чулуу долоосон, үхэхээс бусдыг үзсэн улстөрч, өөрийн намын төлөө нэр төр байтугай нэг насныхаа амьдралыг золиосолж чадах үнэнч кадр, жинхэнэ “мужик” гэсэн тодорхойлолт дагалдаж байлаа.

Тэр одоо л МАН-ын лидер болох хэмжээнд хүрч явна хэмээн тодорхойлуулж байсан мөнөөх У.Хүрэлсүх ийм ч юман дээр бүдрэх гэж дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй билээ.

Холбоотой мэдээ

С.АМАРСАЙХАНЫ ТОМИЛОЛТЫН ҮР ДҮН: Эрээнд саатсан ачаа, таваарыг 8 сард бүрэн татаж дуусгана

Эрээнд саатсан 3172 тээврийн хэрэгсэл ачаа барааг 1 сарын хугацаанд татан авах ажлыг бодитоор хэ

2021-07-30

МУГТ Н.Түвшинбаярын хэрэг ХУД-ийн прокурор дээр хянагдаж байна

Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харицлах албанаас өнөөдөр/2021.07.30/ МУГТ Н.Түвшинбаяр

2021-07-30

“Токио-2020”: МУГТ Ө.Дүүрэнбаяр ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Жүдо бөхи

2021-07-30

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...