Өнөөдрөөс 3-5 насны хүүхдүүдийг бүртгэж эхэллээ

2017-08-21 Нийгэм 0

Өнөөдрөөс /2017.08.21/ эхлэн 3-5 насны хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг хийж эхэллээ. Тухайн хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ уламжлалт аргаар энэ сарын 24-ний өдрийг бүртгүүлнэ. Тухайн цэцэрлэг нь шинээр 3-5 насны хүүхэд авах бол дээрх хугацаанд л очиж бүртгүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Мөн тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд мөн уламжлалт аргаар зохион байгуулж байгаа ажээ.

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар 20.662 хүүхэд буюу 53 хувь нь цахим бүртгэлд хамрагдаад байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд энэ сарын 10-наас эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, тусалж байна.

Элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр 8 дугаар сарын 25-ны өдөр 10 цагт санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулна. Санамсаргүй сонголтын аргаар тухайн хүүхэд сонгогдсон, эс сонгогдсон талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд мессежээр хариу илгээх юм. Эцэг, эхчүүд хүүхдээ элсэж орсон эсэхийг цэцэрлэг дээр нь очиж, лавлах шаардлагагүй бөгөөд цахим системээс харах боломжтой юм.

 

Холбоотой мэдээ

Улаанбаатарын түгжрэлийг шийдэхийн тулд Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар зээлэв

Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөлөөс нийслэлд тогтвортой зам, тээврийн цогц тогтолцоо бий болгох, тү

2021-06-24

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо

ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны хурлаар Монгол

2021-06-24

Энэ сарын 3-нд 20 тонн ноолуур тээвэрлэн Улаанбаатараас хөдөлсөн машин Италид очжээ

2021 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн 20 тонн угаасан түүхий ноолуур ачсан т

2021-06-24

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль