Херо Б.Баатар нарын 16 хүн Ерөнхийлөгчийн ОРОН ТООНЫ БУС зөвлөх боллоо

2017-08-22 Нийгэм 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж 16 хүнийг орон тооны бус зөвлөхөөрөө томилжээ.

Томилгооноос онцолбол Кино урлаг, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр хоёр, хоёр хүнийг томилсон байна.

Орон тооны бус зөвлөхүүд:

Чулуунбаатарын Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан,
Очирбатын Амгаланбаатарыг Гааль, татварын асуудал хариуцсан,
Чулуунбаатарын Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан,
Лувсандоржийн Баян-Алтайг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан
Самбуудоржийн Пүрэвсүрэнг Хүмүүнлэгийн асуудал хариуцсан,
Цогтжаргалын Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан,
Шагдарын Батцэцэгийг Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан,
Лувсангийн Эрдэнэчимэгийг Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан,
Даньдиагийн Жаргалсайханыг Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан,
Сампилдондовын Чулууныг Монгол судлалын асуудал хариуцсан,
Цэнджавын Чинбатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан,
Цэдэнгийн Сосорбарамыг Усны асуудал хариуцсан,
Бат-Өлзийн Баатарыг Кино урлагийн асуудал хариуцсан,
Нарангэрэлийн Оргилыг Кино урлагийн асуудал хариуцсан,
Ням-Очирын Лхагвадоржийг Оюутны хөгжлийн асуудал хариуцсан,
Сүхбаатарын Дэмчигийг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс Догмидын Сосорбарам, Цэрэндэжидийн Бямбажав, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Баянжаргалын Бямбасайхан нарыг чөлөөлжээ.

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...